“Resident Evil: Afterlife” тэргүүллээ | News.MN

“Resident Evil: Afterlife” тэргүүллээ

Хуучирсан мэдээ: 2010.09.13-нд нийтлэгдсэн

“Resident Evil: Afterlife” тэргүүллээ

Найруулагч Пол Андерсоны дэлхийд алдаршсан бүтээл болох “Resident evil” киноны дөрөвдүгээр анги энэ сарын 10-нд АНУ-ын кино театруудаар нээлтээ хийсэн. Гол дүрд нь өмнөх ангиудын адилаар Холливуудын од серби гаралтай жүжигчин Мила Йовович тоглоно. Тэрбээр найруулагч Люк Бессон ба Пол Андерсоны кинонуудаар олноо алдаршиж Холливуудад данстай нэгэн болсон билээ.
Шинжлэх ухааны, тулаант, аймшгийн хэмээх жанрт хамаарагдах тус кино нь 2002 онд нэгдүгээр анги нь гарч байснаас хойш Resident Evil: Apocalypse (2004), Resident Evil: Extinction (2007) зэрэг хоёр анги гарсан ба одоо төгсгөлийнх нь болох Resident Evil: Afterlife нээгдэх гэж байгаа юм.
Constantin Film, Impact Pictures нар хамтран 60 сая долларын өртгөөр бүтээсэн ба өмнөх ангиудаасаа ч илүү, мөн саяхан нээлтээ хийж хит болоод байгаа Prince of Persia, Salt зэрэг кинонуудаас илүүтэйгээр ашиг орлого олно хэмээн бүтээгчид нь тооцоолоод байгаа гэнэ. Учир нь “Resident evil” нь нэгэнт олноо танил болсон үзэгчдэд хүлээлт үүсгэсэн кино, үүнээс гадна гол онцлог нь хамгийн сүүлийн үеийн кино бүтээх техник технологи болох гурван хэмжээст үзэгдэх орчин буюу 3D-гээр театруудаар гаргахаар болсон явдал билээ.
Киноны өмнөх ангиудад аймшигт виурсээр халдварласан хүн төрөлхтөн сүйрч зомби нар дэлхий ертөнцийг бүрхсэн цагт шинжлэх ухааны адал балмад туршилтын золиос болсон Алис хэмээх үзэсгэлэнт бүсгүй өөрийг нь бүтээсэн харгис эрдэмтэд ба зомбинуудын эсрэг тэмцэлдсэн. Түүнийг бүтээхдээ тулааны гайхамшигтай эрдмийг эзэмшүүлсэн учир бүсгүй аймшигтай бөгөөд толгой эргэмээр адал явдалтай тулгарч байлаа. Хүн л болсон тэрбээр хайр сэтгэлтэй ч учирсан. Харин сүүлчийн анги болох “Afterlife”-д цоо шинэ дайсан, шинэ аймшигт төрөл үүсэж, шинэ дүрүүд гарах бөгөөд үзэгчдийн төсөөлж ч байгаагүй аймшиг, адал явдлаар дүүрэн байх гэнэ.
Америкийн кино бүтээлчдийн уламжлалт сэдвээр хийгдсэн кино ч зохиол нь бусдаасаа арай өвөрмөц хэмээгддэг тус кино одоо цагт нээлтээ хийж буй бусад кинонуудтай харьцуулахад нилээн бага буюу 60 сая доллараар бүтээгдсэн ба ашиг орлого ихээр олно хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа учир бага заодлаар бүтээж ихээхэн ашиг олсон кинонуудын жагсаалтад толгой цохиж магадгүй гэнэ.
Иймэрхүү амжилттай киноны нэг нь та бүхний сайн мэдэх 2008 онд дэлгэцнээ гарсан “Dark night” билээ. Тус кино 185 сая долларын өртөгтэйгөөр бүтээгдээд 1 тэрбум доллар олсон нь үнэхээр гайхалтай амжилт юм.
Afterlife киноны зураг авалтыг Канадын Торонто хотноо найруулагч Жеймс Камерун Avatar киногоо бүтээхдээ хэрэглэсэн 3D Fusion Camera System-ийг ашиглан  хийжээ. Киноны талаар найруулагч Пол Андерсон Ройтерс агентлагт өгсөн ярилцлагадаа дурдахдаа “Шинэ үеийн гурван хэмжээст орчинд анх удаа кино хийж үзлээ, гэхдээ 60 сая долларын зардлаар 3D кино бүтээнэ гэдэг бол бидний хувьд томоохон амжилт юм” гэжээ. Ийнхүү кино ертөнцийн шинэ үе хэмээн тунхаглаад буй 3D киноны жагсаалт нэгээр нэмэгдлээ.
Холливуудын од Мила Йововичийн хувьд уран бүтээлээ эрчимтэй үргэлжлүүлж байгаа бөгөөд Afterlife киноны дараа түүний гол дүрд нь тоглосон хоёр ч кино нээлтээ хийх юм. Мөн 2011 онд дэлгэцнээ гаргах Dirty Girl, The Three Musketeers,   Bad Luck, Bringing Up Bobby хэмээх дөрвөн ч киноны хоёрынх нь зураг авалтад нэгэн зэрэг орж байгаа гэнэ.

“Box Office”-ийн шилдэг 10

  1.  “Resident Evil: Afterlife”  $27,700,000
  2. “Takers” $6,100,000
  3. “The American” $5,896,000
  4. “Machete” $4,200,000
  5. “Going the Distance” $3,835,000
  6. “The Other Guys” $3,600,000
  7. “The Last Exorcism” $3,450,000
  8. “The Expendables” $3,250,000
  9. “Inception” $3,015,000
  10. “Eat Pray Love” $2,900,000

Н.Наран     

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Unshigch 2010-09-13 182.160.34.141

Serbi bish Ukrain shdee naad Мила Йовович gedeg jujigchin chin

Avatar

Зочин 2010-09-13 208.53.200.130

resident evil after life ene angi urgeljileh tolowtei toggsson shuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж