"ТӨК-ийн ногдол ашгийг төсөв рүү татсанаар зарцуулалт ил тод, хяналттай болно"

"ТӨК-ийн ногдол ашгийг төсөв рүү татсанаар зарцуулалт ил тод, хяналттай болно"

"ТӨК-ийн ногдол ашгийг төсөв рүү татсанаар зарцуулалт ил тод, хяналттай болно"

НЭМЭЛТ: 

Монгол Улсын 2026 оны төсөвт тодотгол хийх болсонтой холбогдуулж Сангийн сайд З.Мэндсайхан дараах мэдээллийг өглөө.


-Засгийн газар эдийн засгийн тодорхойгүй, хүндрэлтэй орчинд Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг оруулж ирж байгаа. Гадаад орчинд эдийн засгийн нөхцөл хүнд байна, геополитикийн нөхцөл хүнд, Америк Ираны дайн, Орос, Украйн гээд энэ бүхэнтэй холбоотой худалдааны дайн тааварлашгүй байна. Тааварлашгүй нөхцөлд бид бэлэн байх ёстой. Засгийн газрын барьж байгаа бодлого бол иргэдийнхээ орлогыг л  хамгаалах. Тийм учраас төрийн албан хаагчийг цомхотгох тухай ойлголт байхгүй.

Төсвийн тодотголд үндсэн хоёр зорилго байгаа. Нэгдүгээрт, иргэдийнхээ орлогыг хамгаалъя. Эдийн засгийн тодорхойгүй нөхцөлд стратегийн нөөцөө бүрдүүлээд явъя.

Төсвийн тодотголыг хийхдээ 2026 оны батлагдсан төсвийн хүрээнд 1.4 их наяд төгрөгийн хэмнэлт хийнэ. Эрүүл мэнд, боловсролын салбарт таналт хийгээгүй, тэргүүлэх салбар. Энэ хоёр салбарт үүссэн цалингийн зөрүү буюу ойлгомжгүй байдлыг бид өнгөрсөн тавдугаар сард шийдсэн. Үүнтэй холбоотойгоор боловсролын салбарт 674.5 тэрбум төгрөгийн цалингийн зөрүүний асуудал үүсэж байгаа. Эрүүл мэндийн салбарынхны цалинг ирэх арваннэгдүгээр сарын  1-нээс 20 хувиар нэмж өгнө, үүнд 90 тэрбум төгрөг шаардана. Эдгээрийг бид бусад төсвийн ерөнхийлөн захирагч буюу сайд нарын үйл ажиллагаанаас танаж гаргаж ирж байна.  Ингэж боловсрол, эрүүл мэндийн салбарынхнаа дэмжиж, тэнд ажиллаж байгаа багш, эмч нарынхаа цалинг ойлгомжтой болгож байгаа.

Нөгөө талдаа соёл,  спорт зэрэг төрийн үйлчилгээнийхний цалин орхигдчихсон байсныг шийднэ. Цалингийн систем нь хөрөөний ир шиг доголон болсон байсан, өнгөрсөн жил. Тийм учраас хөдөө аж ахуй, соёл урлагийнхны цалинг боловсрол, эрүүл мэндийн салбарын түвшинд хүргэе гээд  78.1 тэрбум төгрөг гаргахаар болж байна. Үүнийг хэмнэлтийн хүрээнд тооцож гаргаж ирж байна.

УИХ өнгөрсөн хавар Нийгмийн даатгалын тухай хуулийг баталсан. Энэ хууль 2027 оны нэгдүгээр сарын 1-нд хэрэгжих ёстой байсан. Төсвийн тодотголоор юу хийж байна вэ гэвэл 2027 оны нэгдүгээр сарын 1-н гэж хүлээхгүйгээр заалтыг нь энэ он руу татаад арваннэгдүгээр сарын 1-нээс эхлээд 196.3 тэрбум төгрөгөөр ахмадуудын тэтгэврийг нэмнэ.

Тэтгэвэр 100 мянгаас 300 мянган төгрөгийн хооронд нэмэгдсэнээр дунджаар 980 мянгаас 1 нэг сая 80 мянган төгрөг болно.

Зардлаа танаад ахмадынхаа тэтгэврийг нэмж өгье гэж байгаа юм. Ямар нэгэн нэмэлт зардал төсөвт нэмээгүй, батлагдсан зардлаа танасан.

Хоёрдугаарт стратегийн нөөц бүрдүүлэх. Хамгийн их тулгамдаад байгаа асуудал бол инфляц. Гадаад орчны тогтворгүй байдлаас болоод инфляцийг бид импортоор аваад байна. Иргэдээ инфляциас хамгаалах нь Засгийн газрын үүрэг. Дотооддоо инфляцийг сааруулж болох юм нь юу вэ гэхээр хүнсний бүтээгдэхүүн, эрчим хүчний үнэ хоёр. Эрчим хүчний үнэ өслөө дагаад бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг, хүнсний бүтээгдэхүүний үнэ өслөө дагаад иргэдийн орлогод нөлөөлж эхэлдэг. Хүнсний бүтээгдэхүүн дээрээ хангамжийн найдвартай байдал бүрдүүлэх.  Улаан буудайн нөөцийг 100 мянган тонноор бүрдүүлье, мах, хүнсний ногоон дээрээ арга хэмжээ авъя. Үүнийгээ хадгалах агуулах зоорин дээр дэмжлэг үзүүлэх зорилгоор стратегийн хүнсний бүтээгдэхүүний бодлогыг төсвийн тодотголоор хэрэгжүүлнэ. Эрчим хүчний үнийг нэмэгдүүлэхгүй, мөн эрчим хүчний найдвартай ажиллагааг хангана. Үүнд татаас өгнө.

Засгийн газар авлигатайгаа тэмцэж байгаа юм уу гэж та бүхэн асуулаа. Нэг талдаа хуулийн байгууллага авлигатай тэмцэх боловч нөгөө талдаа Засгийн газар авлига үүсгэхгүй байх бодлогыг хэрэгжүүлэх ёстой. Энэ хүрээндээ төрийн өмчийн засаглалыг сайжруулахаар холбогдох хуулийн төслийг УИХ-д оруулж ирж байгаа.

Төрийн өмчит компани дээр яваад байгаа орлогыг улсын төсөвт ногдол ашгийг нь төсвийн орлого болгон татаж авах хуулийн зохицуулалтыг оруулж ирж байгаа.

Жишээлбэл, уул уурхайн компанийн ногдол ашгийг “Эрдэнэс Монгол” нэгдэлд төвлөрүүлдэг, тэндээсээ Баялгийн сан руу аваад үлдсэн ногдол ашийг хуримтлагдсан сангаасаа төсөл хөтөлбөр санхүүжүүлж ирсэн. Та бүхэн олон удаа сонсч байсан. Улсын төсөв дээрх хөрөнгө оруулалтыг УИХ-ын гишүүд батлаад байхад төрийн өмчит компани маш том төсөл хэрэгжүүлж байна гэдэг асуудал байнга хөндөгдөж ирсэн. Энэний цаана авлига яваад байгаа. Тийм учраас төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулах хүрээнд олон улсын компанитай менежментийн хэлцэл хийгээд энэнийхээ эрх зүйн орчныг нь тодорхой болгохоор тодотголоо дагуулаад хуулийн өөрчлөлт оруулж ирж байна.

Нөгөө талдаа тэнд хуримтлагдсан цэвэр ашгийг улсын төсөвт орлогоор татаж аваад ард түмнээс сонгогдсон УИХ-ын гишүүдийн эрх мэдэл рүү шилжүүлснээр  хараа хяналтыг сайжруулж, зарцуулалтыг сайжруулж өгнө, мөн улсын төсвийн нэгдсэн байдлыг хангаж өгөх юм.

Н.Учрал: Төр зардлаа хэмнэж, төсвийг 1.4 их наядаар танана

Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны төсвийн тодотголыг өргөн мэдүүллээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Тэрбээр “Эдийн засгийн өсөлтийг инфляц идэж байна. Төсвийн орлого төсөөлнөөс 2.4 их наяд төгрөгөөр дутуу төвлөрч байна. Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн мэдүүлэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн төсвийн тодотгол үнийн өсөлт, эрчим хүч, түлш шатахууны доголдлоос ард түмнээ, улс орноо хамгаалах, болзошгүй хүнд цохилтыг зөөллөх шинжлэх ухаан эдийн засгийн тооцоолол гэдгийг хэлэхийг хүсэж байна.

Төр зардлаа хэмнэж, бүсээ чангална. Хэмнэсэн төсвөө цалин, тэтгэвэр нэмэх зэрэг хэрэгтэй зүйл зарцуулна. Төсвөө 1.4 их наяд төгрөгөөр хэмнэж байна.

Томилолт, сургалт сурталчилгаа, эд хогшил, машин тэрэг, баяр ёслол, шагнал урамшуулал зэргийн зардлыг бүхлээр танаж байна. Урсгал зардлаас 433.4 тэрбум,   нийслэлийн үнэт цааснаас 758 тэрбум, хөрөнгийн зардлаас 249.5 тэрбум төгрөг хэмнэхээр оруулж байна. Төсвийн ерөнхийлөн захирагчдын урсгал зардлыг бууруулсан. Бүх сайдын нарын зардлыг  бууруулж байна. Сайд нар зөвхөн цалингаа тавиад, өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулна. Нөгөө талдаа ирэх арваннэгдүгээр сараас эрүүл мэндийн салбарын цалинг 20, соёл, спорт, төрийн үйлчилгээний салбарын цалинг 50 хувиар нэмэгдүүлнэ. Нийгмийн даатгалын хуулийн хэрэгжилтийг наашлуулж, суурь тэтгэвэр олгож эхэлнэ. Мөн хүнсний хангамжийг нэмэгдүүлж, үнэ тогтворжуулах зорилгоор стратегийн нөөц бүрдүүлэхэд 150 тэрбум төгрөг зарцуулна. Эрчим хүчний салбарт зохих арга хэмжээнүүд авна. Энэ салбарт алдагдалтай ажиллаж байгаа. Иргэдийг үнийн өсөлтийн дарамт үүсгэхгүйн тулд 107.3 тэрбум төгрөгийн татаас олгож, засвар тоног төхөөрөмжийн шинэчлэлд 92.7 тэрбум төгрөг тавьж өгч байна. Сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд гэрт ойр сургууль хөтөлбөр хэрэгжүүлж, нэг ангид 35-аас доош хүүхэд суух нөхцөл бүрдүүлнэ. Шаардлагатай төсөв нь 50 тэрбум төгрөг байна” хэмээн танилцууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2026-08-20 66.181.166.55

Хувьчилж болохгүй компаниуд байгаа шүү. НИК-ийг хувьчласны горыг одоо ард түмэн хүртэж байна. Петровисоос НИК-ийг буцааж авах хэрэгтэй авч чадахгүй бол бензин зардаг Төрийн өмчит компани байгуулах хэрэгтэй болжээ.

Avatar

Ховдыхонд бүү итгэ !!!! 2026-08-20 202.126.88.202

ХОВД аймгийн Б.ПҮРЭВСАЙХАН Заан нь төрсөн ахынхаа хамт Байр орон сууц барих нэрийдлээр Ард Иргэдээс 100% төлбөр авчихаад Барилгаа ашиглалтанд оруулахгүй новширж 4-5 жил зугатааж ЗАЛИЛЖ байнааа
…

Avatar

Нэргүй 2026-08-20 66.181.178.229

Их хурлын гишүүдэд шилжүүлээд ббү дордуулах нь. хувьчлаа.

Avatar

ХУВЬЧИЛ ЗҮГЭЭР БҮГДИЙН 2026-08-20 202.126.88.202

БҮГДИЙН ЗҮГЭЭР ХУВЬЧИЛАААА !!!!

Avatar

Иргэн 2026-08-20 202.126.88.145

Төрийн албан дотор цалин хөлсний дабль стандарт үүссэнийг мэдэх үү? Дандаа дарга нарын татаасны хүмүүс, хонгилынхон ажилладаг АА гэж гоё ангилал байдаг. ЗГ-т мэдүүлэхгүйгээр УИХ тогтоол гаргаад цалинг нь өндрөөр тогтоочихдог Дуртай үедээ хүссэнээрээ нэмчихдэг. Энийгээ болиоч! Утгаа алдлаа. Өндөр цалинтай газарт чадварлаг биш арын хаалганыхан шавдаг юм бн. Ажил хийдэггүй нэгл их гоё хүмүүс.ккк. Гэтэл ТҮ ангиллынхан хамгийн өндөр ур чадвар, мэргэшил шаарддаг ажлыг маш бана цалингаар цаг наргүй

Avatar

Нэргүй 2026-08-20 66.181.160.92

Наадаэх чинь нэг их гайхуулах юм бишээ!! Төрийн захиргааны орон тоог дор хаяж 30% цохотгон чадваржуулах арга хэмжээ ав, тэгвэл Учрал үнэхээр ажлын төлөө санаа тавьж байгаа юм бана гэж хүмүүс дүгнэнэ!!!!

Avatar

Японд нэг удаа 2026-08-20 202.126.88.202

МАН-аар Японыг Засаглуулвал Япон улс 4хөн жилийн дотор Дэлхийн 200ад улсаас 150д жагсаж, Япон Иргэд Найр Наадмаас өөрийг мэддэгүй Сагсуу Залхуу Далан Худалч болно доооо 😄😄😄😄😄

Avatar

МАН-аар Оросыг? 2026-08-20 202.9.46.130

Засаглуулбал дэлхий дээрх хулгай авилгын супер гүрэн болно

Avatar

Нэргүй 2026-08-20 203.98.77.101

ХУДЛАА ПОПРОХ ЮМ. ҮНЭХЭЭР ТАНАЖ ЧАДАХ ЮМ БОЛ ӨӨРИЙНХӨӨ ТӨСВИЙГ ИЛ ТОД ЗАРЛААД 99%ТАНАЧИХ. ТЭГЭЭД БУСДАА ТАНА!!!!!!!!!!

Avatar

Хоол 2026-08-20 202.9.46.130

Наад нэг хийгээд гайхуулаад байгаа хоолтой хурал чинь ямар ч үр ашиггүй бөөн зарлага гарлага болж улайчихсан байгаа төсөвт нэрмээс болоод л өнгөрч байгаа юм даа. Тэгэхэд тэрийг нь хувь хувьсгалгүй дагалдаан баясаж хөөрөн далдаганаж, ичмээр байна шүү! Гадныхан ч яахав зугаалж байгаа хүмүүс баахан идэж ууж зургаа татуулж худлаа үнэн бавцгааж байгаад арилаад өгнө!

Avatar

444 2026-08-20 43.228.129.131

Сайд нарынхаа тоог багасгаач

Avatar

Нэргүй 2026-08-20 103.229.122.91

ажлын байр нэмдэггүй юмаа гэхэд байгаа орон тоогоо ядаж хадгалж үлдэх хэрэгтэй шүү. эс бөгөөс ажилгүй болсон хүмүүс шууд ядуусын эгнээнд орно!!!

Avatar

Нэргүй 2026-08-20 103.229.122.91

хурал зөвлөгөөн дэмий шүү

Avatar

зочин 2026-08-20 66.181.189.139

Худлаа худлаа, төсвийн мөнгөөр хаа сайгүй наадамдаж байна, ядаж тэрийгээ болиулаач

Avatar

Бага байна 2026-08-20 202.9.46.130

2.4 их наядаар тана. Төрлийн албаны данхар байдлаа цомхон болго. Цүнхчид,;өсөх идэр хулгайчдаа цомхотго. Энэ олон мянган ланд200, 570 жипнүүдээ худалдаж төсөвт төвлөрүүл. Хулгайчдынхаа өдөр бүр илэрч барьж байгаа 5.6 тэрбумуудыг хурааж улсад буцаан оруул!!!

Avatar

Нэргүй 2026-08-20 203.91.115.47

Багш эмч нараас бусад төрийн албан хаагчид хүн биш юм уу? Нохой шиг ажиллуулж байж 2-3 жил цалингаа нэмсэнгүй. Бензин 5К болсон болохоор цалин чинь хэмнээд хэмнээд хүрэхгүй байна. Цалингаа нэмэхгүй бол энэ төрийн албанд чинь авилгач, хулгайч дарга нараас чинь өөр хүн үлдэхгүй болох нь

Avatar

Нэргүй 2026-08-20 66.181.166.55

Алиа бацаан төсвийн орлогыг яаж нэмэгдүүлэх тухай ярихгүй төрийн албан хаагчдын урамшуулал хасна гэж хуцаад суух гэж хурдан огцруулах хэрэгтэй.

Avatar

Иргэн 2026-08-20 66.181.166.55

Алиа бацаан орлогоо яаж нэмэгдүүлэх тухай ярихгүй төрийн албан хаагчдын урамшуулал хасна гэж солиороод суух ч гэж хурдан огцруулаад дахин бүү сонго.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж