ОХУ-ын Башкортостан дахь газрын тосны үйлдвэр цохилтод өртжээ

ОХУ-ын Башкортостан дахь газрын тосны үйлдвэр цохилтод өртжээ

ОХУ-ын Башкортостан дахь газрын тосны үйлдвэр цохилтод өртжээ

Украины арми ОХУ-ын Башкортостан бүгд найрамдах улс дахь газрын тосны байгууламж болон орон сууцны барилгад дроноор цохилт өгчээ. Агаарын цохилтоос болж дор хаяж нэг хүн нас барсныг бүс нутгийн захирагч Радий Хабиров хэллээ.

Нийт зургаан дроноор довтолсноос дөрвийг нь агаарын довтолгооноос хамгаалах систем саатуулж чадсан аж. Нэг дрон нь бүс нутгийн нийслэл Уфа дахь газрын тос боловсруулах үйлдвэрийн засвар үйлчилгээтэй байгаа нэгжийг оножээ.

Хабиров мэдэгдэлдээ "Бид яг одоо гэмтлийг шалгаж байна. Урьдчилсан дүгнэлтээс харвал засвар үйлчилгээтэй байгаа нэгж цохилтод өртсөн байна. Унасан хэлтэрхийнээс болж хоолойнууд бага зэрэг гэмтчихсэн байсан, ер нь үргэлж тэгдэг. Ойрын хэд хоногтоо засчихна гэж бодож байна" гэжээ.

Өөр нэг дрон нь Уфа дахь орон сууцны барилгыг мөргөжээ. Үүнээс болж дээд давхрын цонхнууд хагарч, зогсоол дээр байгаа машинуудыг сүйтгэсэн байна.

Башкортостан бүгд найрамдах улс нь Украины хилээс 1000 орчим км зайд байдаг бөгөөд Оросын газрын тос боловсруулах салбарын хамгийн гол түшиц газар юм. Украин тус бүс нутаг дахь газрын тос болон эрчим хүчний дэд бүтцүүдэд удаа дараалан цохилт өгчээ.

ЭХ СУРВАЛЖ: MOSCOW TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Бензин 2026-08-20 202.9.46.130

Бензин будаа. Шагом марш!

Avatar

:D 2026-08-20 202.55.191.130

ЦАРЬ БУНКЕР ЛУУГАА ОРЧИХСОН БАЙГАА БАЙХ ДАА?

Avatar

Нэргүй 2026-08-20 66.181.182.128

Дагжин чичрээл суужаагаа тожгор могжгор фашист зөнөг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж