Монгол Улсад болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар хурал буюу COP17 нь газрын доройтол, цөлжилт, усны хомсдолын асуудлыг дэлхийн анхаарлын төвд авчирч байна. Энэ асуудал Монголд ямар хэмжээнд хүрсэн, бидний амьдралд хэрхэн нөлөөлж буй талаар Цэнгэг усны хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн дарга, Доктор Д.Доржсүрэнтэй ярилцлаа.
-Цөлжилтийн тухай ярихаас өмнө энэ ойлголтыг энгийнээр тайлбарлавал юу вэ? COP17-ын хүрээнд энэ асуудлыг ямар өнцгөөс хэлэлцэж байна вэ?
-Дэлхий дээр НҮБ-ын хүрээнд байгаль орчинтой холбоотой гурван суурь конвенц байдаг. Тэдгээрийн нэг нь НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенц. Энэ конвенцын Талуудын бага хурал энэ өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулагдаж байна.
Тэгэхээр цөлжилт гэж юуг хэлдэг вэ гэдэг асуудал гарч ирнэ. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тодорхойлолтоор бол ус, чийгийн хомсдолоос шалтгаалж хөрс, газрын үржил шим доройтож, бүтэц, тогтолцоо нь алдагдах үйл явцыг цөлжилт гэж нэрлэдэг. Эндээс харахад цөлжилтийн асуудал ус, ус чийгийн дутагдалтай шууд холбоотой. Тиймээс цөлжилттэй тэмцэхэд хамгийн чухал зүйлүүдийн нэг нь усны нөөцөө хамгаалах, нөхөн сэргээх, байгаа нөөцөө хадгалж хамгаалах, усаа арвилан хэмнэх явдал юм.
Өнөөдөр усны салбарынхны зохион байгуулж байгаа арга хэмжээнүүд ч энэ чиглэлд төвлөрч байна. Нуур усыг хамгаалах Монголын загвар, гол мөрний эхийг хамгаалах Монголын туршлага, булаг шандын эхийг хамгаалах арга зүй зэрэг олон чухал ажлыг танилцуулж, туршлагаа бусад улс оронтой хуваалцаж байна. Эцсийн дүндээ цөлжилтийн эсрэг арга хэмжээний нэг чухал хэсэг нь ус, ус чийгийн дутагдлаас сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан хур тунадасны өөрчлөлт, усны хомсдол, ууршилт нэмэгдэж байгаа нөхцөлд хэрхэн дасан зохицох вэ гэдэг асуудал юм.
-Монгол орны хувьд усны асуудал өнөөдөр ямар түвшинд байна вэ? Бид энэ асуудлаар ямар бодлого хэрэгжүүлж ирсэн бэ?
-Монгол Улс өөрөө усны бодлоготой орон. 2010 оноос хойш үндсэндээ тодорхой бодлогын хүрээнд ажиллаж ирсэн бөгөөд энэ нь байгаль орчны бусад асуудлуудтайгаа уялдаатай явж байгаа. 2021 он хүртэл усны хөтөлбөр хэрэгжүүлээд нэлээд дорвитой үр дүнд хүрсэн. Түүнээс хойш дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагатай хөл нийлүүлэх чиглэлээр мөн ажиллаж байна.
Дэлхий даяар усны чиглэлээр олон арга хэмжээ зохион байгуулагддаг. Тухайлбал, Дэлхийн усны форум дээр усны нөөцийг хэрхэн хамгаалах, нөхөн сэргээх, арвилан хэмнэх, цэвэршүүлээд дахин ашиглах зэрэг олон асуудлаар техник технологи, мэдлэг, мэдээллээ хуваалцдаг.
Монгол Улсын хувьд ч боломжийн хэмжээнд ажиллахыг хичээж байна. Гэхдээ Ковидын дараах эдийн засгийн хямрал, удаашрал, төсөв санхүүгийн хүндрэлтэй холбоотойгоор шаардлагатай арга хэмжээг өргөн хүрээнд хэрэгжүүлэх боломж хязгаарлагдаж байгаа.
Тиймээс энд нэг чухал зүйл бий. Эрдэмтэд, судлаачид, хувийн хэвшлийг татан оролцуулж, хамтарч ажиллахын зэрэгцээ санхүүгийн асуудлыг ч шийдэх хэрэгтэй. Цөлжилтийн эсрэг, ус чийг болон усны нөөцөө хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр зөвхөн төрийн байгууллага эсвэл зөвхөн эрдэм шинжилгээ, мэргэжлийн байгууллага ажиллаад асуудлыг шийдэх боломжгүй. Төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагаа, иргэн бүрийн оролцоо хамгийн чухал.
-Иргэдийн хувьд усны хомсдол гэдэг асуудал сүүлийн үед илүү бодитоор мэдрэгдэж байгаа. Хөдөө орон нутагт аялахад өмнө нь байсан нуур, булаг шанд ширгэсэн байна гэх мэт зүйл их ярьдаг. Үнэхээр усны эх үүсвэрүүдийн хэмжээнд ийм өөрчлөлт гарч байна уу?
-Тийм ээ, бодит өөрчлөлт гарч байна. Жишээлбэл, жижиг гол, булаг шандны хувьд өнөөдөр бараг 15-16 хувь нь байхгүй болж, ширгэчихсэн байх жишээтэй. Мөн Монгол орны нууруудын хувьд үндсэндээ 17-18 орчим хувь нь ширгэчихсэн. Зарим хур бороо ихтэй жилүүдэд тодорхой хэмжээгээр сэргэж байгаа тохиолдол бий.
Гэхдээ өнөөдөр бидний өмнө тулгамдаж байгаа асуудал бол усны ашиглалт маш хурдацтай нэмэгдэж байгаа явдал.
Үүнтэй зэрэгцээд усаа хэрхэн зөв менежмент хийх вэ гэдэг асуудал гарч ирж байна. Өөрөөр хэлбэл, усны сав газраар нь усныхаа менежментийг зөв зохистой зохицуулж, өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангах, эдийн засгийн хөгжлөө дэмжихийн зэрэгцээ усны нөөцөө хамгаалах нь хамгийн чухал асуудал. Яг энэ чиглэлээр олон улсын туршлага, мэдлэг, дадлага, технологийг судалж, Монголын нөхцөлд тохируулан нутагшуулах хэрэгтэй байна.
-Усны эх үүсвэрүүд ширгээд байвал цаашдаа ямар асуудал үүсэх вэ?
Зөвхөн хүн гэлтгүй мал, амьтан, ургамал, шавж хорхой гээд бүх амьд зүйл усны эх үүсвэрээс хамааралтай. Тиймээс усны эх үүсвэрийг алга болгох, доройтуулах, ширгээх, хатаах нь амьдралын гол эх сурвалжуудын нэгийг үгүй болгож байна гэсэн үг.
Тийм учраас усны нөөцийг хамгаалах ажилд иргэд, хувийн хэвшлийн оролцоог маш их нэмэгдүүлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, ус хэрэглэж, ашиглаж байгаа хүмүүс өөрсдөө тэр нөөцөө хамгаалах, нөхөн сэргээх ажилд оролцдог байх шаардлагатай.
Хэрэглэгч нь зөвхөн усаа ашиглаад зогсохгүй, ашиглаж байгаа нөөцөө хамгаалах, нөхөн сэргээхэд тодорхой хэмжээнд үүрэг хүлээдэг тогтолцоо хэрэгтэй.
Тэгэхгүй бол энэ асуудлыг ямар нэг байгууллага дангаараа шийдэх боломжгүй.
-Ингээд харахаар цөлжилт, усны хомсдол ганцхан зүйлээс шалтгаалахгүй нь. Монголд хамгийн их нөлөөлж байгаа хүчин зүйл нь юу вэ?
-Хамгийн түрүүнд уур амьсгалын өөрчлөлт байна. Энэ бол дэлхий дахинд тулгамдаж байгаа маш том асуудал. Үүнээс шалтгаалаад хуурайшилт нэмэгдэж, хур тунадасны хэмжээ, горим өөрчлөгдөж байна.
Зун, намрын хур тунадас ихсэх, багасах өөрчлөлт гарч, ялангуяа хавар болон зуны эхэн үеийн гандуу, хуурай нөхцөл нэмэгдэж байгаа нь аюултай.
Хоёрдугаарт, аж ахуйн үйл ажиллагааны нөлөө байна. Манай уламжлалт бэлчээрийн мал аж ахуй үүнд тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа. Малын тоо толгой их хэмжээгээр нэмэгдсэнтэй холбоотойгоор бэлчээрийн ашиглалт, худаг, усны хэрэглээ, хэрэгцээ шаардлага ч дагаад хурдацтай өссөн. Бэлчээрийн талхлагдал нь цөлжилтийг нэмэгдүүлж байгаа нэг хүчин зүйл.
Гуравдугаарт, уул уурхай болон бусад салбарын үйл ажиллагаа, томоохон дэд бүтцийн бүтээн байгуулалт, хотжилт зэрэг орно. Хот суурин газар тэлэхийн хэрээр газар ашиглалт нэмэгдэж, үүнийг дагаад цөлжилт, газрын доройтолд үзүүлэх дарамт ч нэмэгдэж байна.
Тиймээс цөлжилт, газрын доройтлыг ганцхан хүчин зүйлтэй холбож ойлгож болохгүй. Эдгээр бүх нөлөөллийг цогцоор нь авч үзэх хэрэгтэй. Нөгөө талаас, эмзэг болсон байгаль орчин, цөлжилтөд нэрвэгдэж байгаа газар нутгаа хэрхэн зөв, зохистой, оновчтой ашиглах вэ гэдэг дээр хүн бүр хариуцлагатай хандах шаардлагатай. Эцсийн дүндээ газар шороондоо эзэн байж, хайрлаж хамгаалж байж л цаашид зөв авч явна.
-Малын тоо толгой, тэр дундаа ямааны тоо хэт өссөн нь бэлчээрийн доройтол, цөлжилтөд хэр нөлөөлж байна вэ?
-НҮБ-аас “Мал аж ахуйн урт сүүдэр” гэсэн судалгааны илтгэл гаргасан байдаг. Дэлхий даяар мал аж ахуй, тэр дундаа бэлчээрийн болон тэжээвэр мал аж ахуй байгаль орчинд ямар сөрөг нөлөө үзүүлж байгааг судалсан ажил юм. Тэр судалгаанаас харахад мал аж ахуй нь цөлжилтийн нэг шалтгаан болохын зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлтийг нэмэгдүүлж байгаа хүлэмжийн хийн ялгарлын нэг эх үүсвэр болж байгааг дурдсан байдаг.
Гэхдээ Монголын хувьд бэлчээрийн мал аж ахуйг бусад орны мал аж ахуйтай шууд адилтгаж ойлгож болохгүй. Манай уламжлалт мал аж ахуй харьцангуй бага нөлөөтэй. Харин малын тоо толгой хэт олширч, бэлчээрийн даац хэтрэх, зохисгүй ашиглалт бий болох нь сөрөг нөлөөг нэмэгдүүлэх нэг хүчин зүйл болж байна.
Тиймээс бид малынхаа тоо толгойг анхаарах хэрэгтэй. Зөвхөн тоо толгойг нэмэгдүүлэхээс илүү чанарт анхаарах шаардлагатай.
Мэдээж Монголын ард түмний амьжиргааны эх үүсвэр болсон уламжлалт мал аж ахуйгаа бид авч явах ёстой. Харин уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, бэлчээрийн доройтол, усны хомсдол нэмэгдэж байгаа энэ нөхцөлд газар нутаг, бэлчээрээ хэрхэн хамгаалах вэ, мал аж ахуйгаа байгальтайгаа зохицуулж хэрхэн авч явах вэ гэдгээ сайн бодож, ярилцах хэрэгтэй. Үүнийг зөвхөн нэг тал дангаараа шийдэх боломжгүй. Бодлогын түвшинд, хэрэгжүүлэх түвшинд, судалгаа шинжилгээний байгууллага, орон нутаг, малчид, иргэдийн оролцоотойгоор хамтарч ажиллах шаардлагатай.

-Монголд цөлжилт, усны хомсдол хэзээнээс ингэж эрчимтэй мэдрэгдэж эхэлсэн бэ?
-Тэгэхээр бид одоо арга хэмжээ авахгүй бол цаашдаа ямар эрсдэл биднийг хүлээж байна вэ?
-Та бүхэн мэдэж байгаа, уур амьсгалын өөрчлөлт энэ хурдаараа үргэлжилбэл цаашдаа дэлхий нийтээрээ хүнс, усны хомсдолтой холбоотой маш том асуудалтай тулна. Үүний цаана хүн, мал, биологийн олон янз байдалд ч эрсдэл учрах нөхцөл бий. Газар доройтох, ган, цөлжилт нь хүнс, ус, амьжиргаатай шууд холбоотой асуудал учраас дэлхий нийтээрээ үүнд анхаарч байна.
Тиймээс цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын доройтлыг тус тусад нь биш, хоорондоо уялдаатайгаар авч үзэх шаардлагатай. Энэ чиглэлээр олон улсын хэмжээнд томоохон конвенцуудын хүрээнд ажиллаж байна.
Гэхдээ нэг асуудал байна. Бидний авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний хурд заримдаа уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн хурдаа гүйцэхгүй байна.
Тиймээс цаашид илүү хурдан, илүү бодитой ажиллах хэрэгтэй. Зөвхөн ярьж, хэлэлцээд өнгөрөх биш, газар дээр нь хэрэгжих бодит арга хэмжээ шаардлагатай. Ялангуяа Монгол Улс өөрийн байгаль орчны эмзэг нөхцөл байдлыг харгалзан ус, газар, бэлчээрээ хамгаалах, нөхөн сэргээх ажлыг илүү эрчимтэй хийх шаардлагатай байна. COP17-ын хүрээнд ч газрын доройтол, гангийн асуудлыг бодит хэрэгжилттэй холбох нь чухал зорилтуудын нэг болж байна.
3,595.72






















































М.Амар настан. 2026-08-20 103.212.118.112
СОП 17-гоор асуудлуудаа шийднэ гэдэг үлгэр талдаа.Хөв цөөрмөө бодлоготой байгуулж,үер,хаврын цасны усаа хурааж хуримтуулах ,Байгаль далай руу гардаг усыг тодорхой хэмжээгээр замд нь авах хэрэгтэй.Усны эх үүсвэрүүдэд мод тарих хэрэгтэй.Усанд хямгатай хандах сэтгэлгээг бүх хүн арддаа суулгах хэрэгтэй.
Нэргүй 2026-08-20 202.126.89.214
Залхуу дээр нь сэтгэлгүй мояа нар ямар ацаараа элс зогсоохов дээ. Хятадууд бол чадаад л байгаа
Нэргүй 2026-08-20 103.229.122.91
COP-17-д үйлчилж байгаа зарим автобусны жолооч маш сэтгэлгүй, бүдүүлэг байна шүү! бүр нэг микро сэтгэлгээтэй! Одоо хэд хоног үлдлээ. Анхааруулга өгөөрэй
Нэргүй 2026-08-20 103.212.119.14
Монголын газар нутгийн 70-аас дээш хувь цөлжсөн юм бол яагаад 70 сая мал бэлчиж тоо толгой нь өсөж байдаг юм бол.?! Цөлжих эрсдэлтэй гэвэл арай үнэнд дөхөх байх. Цөлжсөн гэж сүржигнэж хэдэн эрдэмтэн мэргэжилтэн нэртэй луйварчид төслийн мөнгө шаацгааж бна. Гантай жил дэлгэр зун хоёроо ялгаж ойлгомоор. Дээр үед ч ган болж бороо хүсэж отор хийж л байсан даг
Нэргүй 2026-08-20 202.21.104.83
энэ хүний яриагаар бол малаа цөөрүүл бүгдийг нь гадагшаа гарга мах идэхээ боль ус уухаа боль орон нутагт ч гэлээ нэг ч барилга байшин бүү барь хот тосгон битгий байгуул гэж байна тэгээд бид яах юм бээ
Нэргүй 2026-08-20 202.126.89.87
РЦНК урд цэцэрлэгт хүрээлэнг устгаж хороолол босгож байгаа газар зунжингаа Сэлбэ голруу хөрсний цэвэр ус өдөр шөнөгүй цутгаж байгааг энэ дарга мэдэж байгаа гэж найдая
Уран цэцэн үгс 2026-08-20 202.126.88.202
Уран үгсийн чуулган..
Цэцэн үгс цээжид Уран үгс нь ухааных……
яаж гүйцэхийн 2026-08-20 43.228.131.160
яаж гүйцэхийн соц үед 90 мянга хүрэхгүй малчин өрхтэй 20 сая хүрэхтэй үгүй малтай одоо 300 мянга хүрлээ малчин өрх мал нь 70 сая одоо эрчимжүүлсэн мал аж ахуйруугаа ороо соц үед тийм байсан илүү чанар гээд бүх төрлийн үүлдэр гарч ирж байсан
Монгол Хүний Мөн Чанаруудаа гэж 2026-08-20 202.126.88.202
Монголд юуны түрүүнд Төр нь Улсаасаа Хулгай хийхээ болих, Хувийн Хэвшил нь Ард Иргэдээ Дарлан Мөлжихгүй мөн Залилахаа болимоор бна !!!!!
Хүн бүр Зөв Сайхан Өнгөтэй Дүртэй Амнаас нь Зүйр үгм, Яруу найраг, Уран цэцэг үгс их хэлэх ч ачир дээрээ Монголчууд биесээ Хайрлахгүй Хүндлэхгүй байгаа цагт юу ч өөрчлөгдөхгүй эээ
Нэргүй 2026-08-20 192.82.92.41
Уран олзворлонр гээд газрын гүн рүү хүхрийн хүчил хийхэд цэвэр усанд нөлөөлөхгүй юу ?
иргэн 2026-08-20 103.29.144.172
Цөлжилтийн эсрэг НҮБ-ийн бодлого Монголын ЗГ-ын ашигт малтмалын тухай хууль Байгаль орчны тухай хуултай хэрхэн нийцэж байна бэ.
Нэргүй 2026-08-20 103.168.34.219
Монголын ЗГ цөлжилтийн хамтрагч маягаар ажилладаг. ЗГ жил бүр олон мянган шонхор шувуу гаргаж мэрэгчидэд нэн таатай орчин бүрдүүлж бэлчээр нутгийг хамтран цөлжүүлж бдаг. Арабын улсууд СОР17 оор Монголд доллар амлана, амласан бол 100% хулхи шүү. Тэдний хулхидсан улс орны тоо Монголоор дуусахгүй.
Нэргүй 2026-08-20 202.133.76.11
үнэн дээр нь ямаанд халамж өгнө малчдын орлого халамжаар хангалттай амьдрах хэмжээнд байна малын эдийн засгын эргэлтэнд оруулахгүй билчээр талхалуулж ургамал ургах аргагүй болгодог