Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэрэгт холбогдон, олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан иргэн С-ийг Беларусь улсаас Монгол Улсад шилжүүлэн авчрах тусгай ажиллагааг энэ сарын 13-ны өдөр зохион байгуулжээ. Хэрэгт холбогдогч С нь 2022 оноос эхлэн бусадтай бүлэглэж, цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэрэгт шалгагдаж байхдаа гадаад улс руу оргон зайлсан байна.
Түүнийг энэ оны гуравдугаар сарын 17-ны өдөр Беларусь улсын нутаг дэвсгэрт орогнож байхад нь Интерполын тусгай ажиллагааны хүрээнд байршлыг нь тогтоон баривчилжээ.
С-ийг авчрах ажиллагааг ЦЕГ-ын Интерполын үндэсний төв товчоо, Эрүүгийн цагдаагийн алба, Улсын ерөнхий прокурорын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам болон Беларусь, Казахстан улсын холбогдох хууль хяналтын байгууллагуудтай хамтран амжилттай зохион байгуулсан байна. Одоогоор түүнд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа юм.
Онцлоход, ЦЕГ-ын Интерполын үндэсний төв товчооноос сүүлийн нэг жилийн хугацаанд Монгол Улсад гэмт хэрэг үйлдэж, гадаад руу оргон зайлсан 13 этгээдийг БНСУ, Япон, Турк, БНХАУ, Беларусь зэрэг таван улсаас албадан болон шилжүүлэн авчрах ажлыг зохион байгуулжээ.
Эдгээр этгээдүүд нь хүний амь нас хохироосон, залилсан, бага насны хүүхдийг садар самуунд уруу татсан, мөрийтэй тоглоом зохион байгуулсан зэрэг хүнд гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан байна.
3,595.72















































Нэргүй 2026-08-17 66.181.190.216
С гэж байна. Сайханбилэг үү.
Нэргүй 2026-08-17 202.133.76.11
тарвага үүдэн дээр нь хошгороод байхад
Нэргүй 2026-08-17 103.212.116.149
Маш зөв бусдыг хохироосон ггэмт этгээдүүдэд ХАТУУ ХАРИУЦЛАГА ТООЦОХ
Нэргүй 2026-08-17 43.242.242.59
Нэрийг нь яагаад нууцалж байна вэ