Оросын "Амазон" буюу "Wildberries"-ын агуулах цохилтод өртжээ

Оросын "Амазон" буюу "Wildberries"-ын агуулах цохилтод өртжээ

Оросын "Амазон" буюу "Wildberries"-ын агуулах цохилтод өртжээ

ОХУ нэг шөнийн дотор Украины зүгээс харвасан 800 гаруй дроныг буудаж унагажээ. Украины хийсэн хамгийн томоохон агаарын цохилтуудын нэг болох энэхүү халдлагаар дор хаяж зургаан хүн амиа алдсан байна. Мөн дронуудын ихэнх нь нийслэл Москва руу чиглэсэн байсныг Оросын Тасс агентлаг мэдээлэв. Москва орчимд нийт 187 дроныг буудаж унагаж, эсвэл хүчийг нь саармагжуулжээ.

Оросын "Амазон" буюу тус улсын хамгийн том цахим зах зээл болох "Wildberries"-ын агуулахад томоохон хэмжээний гал гарсныг Москва мужийн захирагч Андрей Воробьев хэллээ. "Wildberries"-ын агуулахууд сүүлийн саруудад Украины агаарын цохилтод хэд хэдэн удаа өртсөн. Нийт 10 том агуулах байдгаас долоод нь цохилт өгсөн гэж Украин мэдэгдээд буй. Түүнчлэн Оросын цэргийн хэрэгцээнд зориулсан хангамжийг "Wildberries" хариуцдаг гэж Украин мэдэгджээ. Ням гаригт /2026.08.16/ цохилтод өртсөн агуулахын тухайд 250 мянган м.кв талбайг эзэлдэг байжээ.

Харин нөгөө талд ОХУ-ын арми Украины нийслэл Киевийг онилж, пуужин, дроноор цохилт өгсөөр байна. Ням гаригийн өглөөний агаарын цохилтоор зургаан хүн нас баржээ.

"Украин шөнийн турш нэг ч пуужинг саатуулж чадаагүй, энэ нь тэдний пуужингийн хомсдолыг батлан харуулж байна" гэж албаны эх сурвалж мэдээлсэн байна. Зеленскийн хэлснээр, ОХУ өнгөрсөн долоо хоногт Украин руу 1550 довтолгооны дрон, 1560 удирдлагатай агаарын бөмбөг, 62 пуужин харважээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-08-17 59.153.112.183

Ганц Москва хотын эдийн засаг гэхэд хойд солонгосын эдийн засгаас 10–15 дахин том байдаг. Тайлбарлавал: * Москва хотын ДНБ (GDP) ойролцоогоор 300–500 тэрбум ам.доллар гэж янз бүрийн эх сурвалжид үнэлэгддэг. * Харин Хойд Солонгосын нийт улсын ДНБ ихэнх тооцоогоор 20–35 тэрбум ам.доллар орчим л байдаг. Тиймээс: * 300 ÷ 30 ≈ 10 * 500 ÷ 30 ≈ 16 гэдгээр нь тооцоход Москва ганц хот атлаа Хойд Солонгосын бүх улсын эдийн засгаас олон дахин том байна.

Avatar

Нэргүй 2026-08-17 103.229.122.153

Энэ Зеленский азгүй тахиа юмаа. Овоо дэмждэг байсан ЕХ нь гал халуундаа шатаад АНУ ирантай байлдаад одоо тэд нар нь өөрсдийгөө л яая гэж байна. Хааяа оросын ганц нэг овьект дрондоод тэрийгээ баахан гадаадын хэвлэлээр зарлаад бгаа болохоос яг Украйн улс нь дуусч байна даа…ццццц.

Avatar

Нэргүй 2026-08-17 43.242.242.57

уг нь 2022 онд дуусчихсан гэж чи хэлж байгаагүй бил үү?

Avatar

Б 2026-08-17 202.131.225.197

Царь удахгүй үхнэ, эсвэл зугатаж хойд со юм уу, Куба руу гарах байх. Тэгээд л дараагын царь хэн болох вэ гэдэг иргэний дайн дүрэлзэнэ дээ. Энэ үеийг нь далимдуулаад Байгаль нуур, Тагнын тувагаа буцааж авахсан.

Avatar

Нэргүй 2026-08-17 103.168.34.81

тэд нар чинь аль хэдийн сэтгэл нь цаашаа болчихсоон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж