Нийслэлд авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хэрэгжиж байна. Өнөөдөр буюу наймдугаар сарын 17-ны өдөр сондгой тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно. Тодруулбал, улсын дугаарын сүүлийн орон 1, 3, 5, 7, 9 гэсэн сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр замын хөдөлгөөнд оролцох боломжтой. Харин тэгш тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл наймдугаар сарын 18-нд хөдөлгөөнд оролцоно. Зохицуулалтын хуваарийг танилцуулбал:
- Сондгой дугаар: 8-р сарын 15, 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, 9-р сарын 3, 5, 7, 9, 11
- Тэгш дугаар: 8-р сарын 16, 18, 20, 22, 24, 26, 28, 30, 9-р сарын 2, 4, 6, 8, 10, 12
Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт 07:00-21:00 цагийн хооронд хэрэгжинэ. Мөн энэхүү зохицуулалт нь бүсчлэл харгалзахгүйгээр нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд үйлчилж байгаа юм. Иймд жолооч нар тухайн өдрийн хуваарьт өөрийн тээврийн хэрэгслийн улсын дугаар нийцэж байгаа эсэхийг шалгаж, хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.
С.УЧРАЛ
3,595.72






















































Холбоотой мэдээ