Монгол Улсад зохион байгуулж байгаа НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17-ын үеэр замын хөдөлгөөнд түр зохицуулалт хийж байна. Энэ хүрээнд зарим худалдааны төвийн авто зогсоолыг бүрэн хааж, тодорхой замын хэсгүүдээр зөвхөн нийтийн тээвэр болон онцгой албаны тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх юм байна. Тодруулбал, COP17-ын үеэр дараах худалдааны төвүүдийн авто зогсоолыг бүрэн хаахаар төлөвлөжээ. Үүнд,
- Нарантуул Олон улсын худалдааны төв
- Дүнжингарав худалдааны төв
- Шинэ 100 айл худалдааны төв
Иймд дээрх худалдааны төвүүдээр үйлчлүүлэх иргэд хувийн автомашинаар зорчихоос аль болох зайлсхийж, нийтийн тээвэр ашиглах болон зорчих хөдөлгөөнөө урьдчилан төлөвлөхийг зөвлөж байна.
ЗАРИМ ЗАМЫН ХЭСГЭЭР ЗӨВХӨН НИЙТИЙН ТЭЭВЭР, ОНЦГОЙ АЛБАНЫ ТЭЭВЭР НЭВТЭРНЭ
Мөн дараах чиглэлүүдэд авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, зөвхөн нийтийн тээврийн болон онцгой албаны тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр зохицуулалт хийх юм байна. Үүнд,
- Дүнжингарав захын баруун урд уулзвараас Дүнжингаравын гудамжийг Зүүн Жанжин-1 дүгээр гудамжтай холбосон уулзвар хүртэл
- Нарантуул ОУХТ-ийн баруун урд уулзвараас Өгөөмөр захын зүүн урд уулзвар хүртэл
- Нарантуул ОУХТ-ийн баруун урд уулзвараас Дүнжингарав захын баруун урд уулзвар хүртэлх авто замд хөдөлгөөний хязгаарлалт үйлчилнэ.
Тиймээс эдгээр замын хэсгээр хувийн автомашинаар зорчих боломж хязгаарлагдах тул иргэд өөр чиглэл сонгох, нийтийн тээврээр зорчих, шаардлагатай тохиолдолд явганаар зорчих хөдөлгөөнөө зохицуулах шаардлагатай.
НИЙТИЙН ТЭЭВРИЙН БОГИНО ЭРГЭЛТИЙН АВТОБУС НЭМЭГДЭНЭ
Замын хөдөлгөөний хязгаарлалттай холбоотойгоор иргэдийн зорчих хэрэгцээг хангах зорилгоор нийтийн тээврийн нэмэлт богино эргэлтийн автобусны чиглэлүүд ажиллана. Тодруулбал,
- Офицер-Нарантуул-Дүнжингарав
- 120 мянгат-Хоумплаза-Нарантуул-Дүнжингарав чиглэлд нэмэлт автобус явуулах юм байна.
Иймд COP17-ын үеэр дээрх бүс нутгаар зорчих иргэдийг замын хөдөлгөөний түр зохицуулалтыг урьдчилан тооцож, зорчих маршрутаа төлөвлөн, нийтийн тээврийг сонгохыг уриалж байна. Мөн иргэдийг замын хөдөлгөөний түр зохицуулалтад хүлээцтэй хандаж, хөдөлгөөнд оролцож буй бусад иргэд болон зохицуулагч алба хаагчдын заавар, шаардлагыг мөрдөхийг зөвлөжээ.
С.УЧРАЛ
3,595.72






















































Холбоотой мэдээ