Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэл эхэллээ

Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэл эхэллээ

Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэл эхэллээ

Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 2026–2027 оны хичээлийн жилийн нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл өнөөдөр /2026.08.17/ эхэллээ. Тодруулбал, нэгдүгээр ангид элсэгчдийг  E-Mongolia системээр бүртгэнэ. Бүртгэл наймдугаар сарын 17-ны 09:00 цагаас эхлэх бөгөөд наймдугаар сарын 28-ны 23:59 цаг хүртэл үргэлжлэх юм.

Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийн үйлчилгээнд хамрагдахдаа дараах зүйлсийг анхаарна уу!

  • Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
  • Хэрэв хаягийн шилжилт хөдөлгөөн хийх бол шилжилт хөдөлгөөнийг 08 дугаар сарын 14-ний өдрөөс өмнө баталгаажуулсан байх;
  • Бүртгэлд 2020 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн зургаан настай хүүхэд нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлд хамрагдана.

Монгол Улсад COP17 хурал өнөөдрөөс эхэлж буй. Тус хурал энэ сарын 28-н хүртэл үргэлжилнэ. Улмаар хотын төвийн таван дүүргийн 60 цэцэрлэг, 70 сургуулийн бүртгэл цахимаар явагдана. Дээрх хугацаанд сургууль, цэцэрлэг дээр ямар нэги үйл ажиллагаа зохион байгуулахгүй бөгөөд ЕБС болон СӨБ-ын хичээл орон даяар есдүгээр сарын 1-нд эхэлнэ гэдгийг Боловсролын яамнаас мэдээлсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж