Онцгой албан татварын орлого 100 тэрбум төгрөгөөр буурчээ

Онцгой албан татварын орлого 100 тэрбум төгрөгөөр буурчээ

Онцгой албан татварын орлого 100 тэрбум төгрөгөөр буурчээ

Он гарсаар эхний долоон сард нийгмийн даатгалын орлого, нэмэгдсэн өртөгийн албан татварын орлого нэмэгдэж, онцгой албан татварын орлого буурчээ.


Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2026 оны эхний долоон сарын урьдчилсан гүйцэтгэлээр 19.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 3.3 их наяд төгрөгөөр өссөн. Харин тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 17.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.7 их наяд төгрөгөөр тус тус өссөн гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Харин нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2026 оны эхний долдугаар сард 19.5 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 2.2 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан байна. 

Татварын нийт орлого 2026 оны эхний долоон сард 16 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.5 их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд нийгмийн даатгалын орлого 479 тэрбум төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/ 400 тэрбум төгрөг, орлогын албан татварын орлого 444.5 тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн аж.

Харин онцгой албан татварын орлого 102.8  тэрбум төгрөгөөр буурчээ.

Татварын нийт орлогын 31.2 хувийг орлогын албан татвар, 23.3 хувийг нэмэгдсэн өртгийн албан татвар, 22 хувийг нийгмийн даатгалын орлого, долоог хувийг гадаад үйл ажиллагааны орлого, 3.3 хувийг онцгой албан татварын орлого, 13.2 хувийг бусад төрлийн татвар, төлбөр, хураамжийн орлого тус  тус бүрдүүлж байна. Орлогын албан татварын 63.8 хувийг ААНОАТ, 36.2 хувь (буцаан олголтыг оруулсан дүнгээр)–ийг ХХОАТ–ын орлого бүрдүүлж байна. 

Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2026 оны эхний долоон сард 19.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.6 их наяд төгрөгөөр өсчээ. Зарлага өсөхөд бараа үйлчилгээний зардал болон хөрөнгийн зардал өссөн нь нөлөөлсөн байна. Тодруулбал, үйлчилгээний зардал өмнөх оны мөн үеэс 1.1 их наяд төгрөг, хөрөнгийн зардал 858.8 тэрбум төгрөгөөр, урсгал шилжүүлэг 551 тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Гүнбилэгт 2026-08-17 202.133.76.11

Монголын малчдын татвар жилдээ ихдээ 50тэрбум хүрдэггүй татвар төлдөг 0-2000төгрөгийн татвартай малын хөлийн татвараа багадаа 50дахин нэмбэл малчдын тэтгэвэр халамж нийгмийн даатгалд урсгадаг мөнгөнийхөө талыг гарган авч болно

Avatar

Нэргүй 2026-08-17 202.133.76.11

бензинийхээ онцгой албан татвараа 0% болгоод компаниуд үнээ дээр нь нэмж хомсдол үүсгээд байна хамаагүй иргэд бензинээ ямарч үнээр хамаагүй авна татвараа ав

Avatar

Хахаха 2026-08-17 202.9.47.0

Архи тамхины татвараа нэмж алдагдлаа нөх гэж хэлээд байгаа шд.

Avatar

Зочин 2026-08-17 202.55.180.186

Чихэр чихэр оруулагчтай ундаанаас улсын төсөвт 2027 онд 152 тэрбум төгрөгийн татвар орох ёстой юм. Харамсалтай нь чихэр, ичхэр орлуулагчийн хувь хэмжээг тодорхойлох лаборатори Монголд байхгүй. Тоног төхөөрөмж байхгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж