АН УИХ-ын чуулган зарлахыг шаардаж, АИ-92 литр тутамдаа 200 төгрөгөөр нэмэгдэв

АН УИХ-ын чуулган зарлахыг шаардаж, АИ-92 литр тутамдаа 200 төгрөгөөр нэмэгдэв

АН УИХ-ын чуулган зарлахыг шаардаж, АИ-92 литр тутамдаа 200 төгрөгөөр нэмэгдэв

"NEWS" агентлаг өнгөрч буй долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.


Нефть импортлогчид AИ-92 автобензинийг литр тутамд нь 200 төгрөгөөр нэмэгдүүлснээр 3040 төгрөгт хүрэв. Энэхүү үнийн нэмэгдэл өнгөрсөн Баасан гаригаас мөрдөгдөж эхэлсэн юм. Албаныхан “Үнийн зөвлөл хуралдаагүй байхад нефть импортлогчид АИ-92 автобензиний үнийг нэмсэн” гэдэг мэдээллийг өгсөн. Харин үүнээс долоо хоногийн өмнө Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “БНХАУ-аас нийлүүлэх шатахууны үнэ ОХУ-аас авч буй үнээс хоёр дахин өндөр бөгөөд АИ-95 автобензиний өөрийн өртөг литр тутамд 5600 төгрөгт хүрч байна. Одоогийн байдлаар Засгийн газрын гол зорилго нь шатахууны хангамжийг тогтворжуулах, үнийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй” гэж мэдэгдсэн билээ.

Учир нь, наймдугаар сард БНХАУ-аас Монгол Улсад нийлүүлэх АИ-95 автобензиний үнийн санал 5600 орчим төгрөг бол ОХУ, БНСУ 4100 орчим төгрөгөөр нийлүүлэх санал тавьж, хэлцэл хийгдсэн байдаг.

Иймээс монголчуудын өргөнөөр хэрэглэгддэг АИ-92 шатахууны үнэ өсөхөөс аргагүйд хүрэв.

Цаашдаа дизель түлшний үнэ тогтвортой байх нь чухал болж буй. Хэрвээ дизель түлшний үнэ нэмэгдвэл бүхий л бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөөс аргагүйд хүрдэг. Энэ нь эргээд инфляц өсөх суурь шалтгаан болох нь бий. Тиймээс инфляциа алдахгүйн тулд дизель түлшний үнэ өсөхгүй, мөн тогтвортой татан авалт үргэлжилж, хомсдол үүсэхгүй байх нь хамгийн чухал шаардлага болж тавигдаж буй.

АИ-92 автобензиний үнэ нэмэгдсэн ч шатахуун түгээх станцын гадаа хонон өнжин дугаарлах жолооч нарын цуваа буурсангүй, түгжрэлд нэрмээс болсоор байна.

Мөн хичээлийн шинэ жил эхлэх дөхсөн, COP-7 олон улсын хурал Улаанбаатар хотноо маргааш эхлэхтэй холбогдуулж, автомашины улсын дугаарын сүүлийн орноор тэгш сондгойгоор бүсчлэл харгалзахгүй хөдөлгөөнд оролцуулах шийдвэр өчигдрөөс /2026608615/ хэрэгжиж эхэлсэн ч түгжрэлийг ч сааруулсангүй, шатахуунд дугаарлах цувааг ч бууруулсангүй.

ИНФЛЯЦ 13 ХУВЬД ХҮРЧ ТӨВ БАНК БОДЛОГЫН ХҮҮГЭЭ ӨСГӨЛӨӨ

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнгөрсөн Лхагва гаригт /2026.08.12/ хуралдаж, бодлогын хүүг 0.5 нэгж хувиар нэмэгдүүлж, 12.5 хувьд хүргэх шийдвэр гаргалаа.

Мөн банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 0.5 нэгж хувиар өсгөж, 14.5 хувьд хүргэв.

Энэхүү шийдвэр нь инфляцийг тогтворжуулах, нийлүүлэлтийн шалтгаантай үнийн өсөлтийн хоёрдогч нөлөөг хязгаарлах, төгрөгийн өгөөжийг бодлогын зорилттой нийцүүлэхэд чиглэнэ гэж үзэж буй.

Монгол Улсын хэмжээнд энэ оны долдугаар сарын байдлаар инфляц 13 хувьтай гарсан тул төв банк дээрх арга хэмжээг авав.

Инфляц өсөхөд шатахуун, хүнс зэрэг төрийн зохицуулалттай бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт дийлэнх хэсгийг бүрдүүлснийг Мөнгөний бодлогын хорооны гишүүд онцолсон.

Мөн Засгийн газар зардлаа бууруулах арга хэмжээг авахгүй бол төв банкнаас инфляцийг тогтворжуулах ямар ч арга хэмжээг хэрэгжүүлсэн үр дүн өгөхгүй болохыг ч онцолсон юм.

Төв банк энэ оны төгсгөлд инфляцийг 6-8 хувь дотор байлгах зорилт тавин, УИХ-аар 2026 оны Төрийн мөнгөний бодлогыг батлуулсан ч энэ оны долдугаар сард 13 хувьд хүрч хоёр оронтой тоонд хүрсэн нь амаргүй сорилттой тулгаруулаад байна.

Инфляцийн өсөлт дундаж болон түүнээс доош амьжиргаатай иргэдэд хүндээр тусдаг. Нэг ёсны цалин цаас болж хувирч байна гэж хэлж болно.  Ийм үед АИ-92 шатахууны үнэ дахин литр тутамдаа 200 төгрөгөөр нэмэгдсэн нь таксины үнэ ханш өсөхөөс эхлээд өрхийн хэрэглээний зардлыг өсгөх нь тодорхой болж буй.

Харин төв банкнаас инфляцийг хязгаарлах зорилгоор авсан бодлогын хүүг өсгөх, банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийн хэмжээг нэмэгдүүлсэн шийдвэр үр дүнгээ өгөх эсэхийг ирэх сарууд харуулна. Гол нь Засгийн газар цаг алдалгүй зардлаа бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэхгүй, сөрөг хүчин болох Ардчилсан намынхны сануулсанчлан орж ирсэн орлогыг нь гарын салаагаараа хайр найргүй урсгасаар байвал инфляцийн өсөлт саарахгүй гэрлийн хурдаар өссөөр байх эрсдэл бий.

АРДЧИЛСАН НАМ УИХ-ЫН ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ЗАРЛАХЫГ ШААРДАВ

Сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх болсон Ардчилсан нам өнгөрсөн Пүрэв гариг/2026.08.13/-нд мэдээлэл хийж, нэн даруй Засгийн газрыг Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг өргөн барих, УИХ-ын дарыг ээлжит бус чуулганыг энэ сардаа багтаан зарлан хуралдуулахыг шаардав.

Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Жаргалан “Сүүлийн өдрүүдэд иргэд шатахууны дугаарлалтад өдөр, шөнөгүй зогсож байна. Нэг үгээр хэлбэл, шатахууны хомсдол, шатахууны үнийн өсөлт нь инфляцийн дараагийн давлагааг зах зээлд бий болгоно. Учир нь нефть бол бүх бараа бүтээгдэхүүний суурь үнэд нөлөөлдөг. Шатахууны үнийн өсөлт нь тээвэр, хүнс үйлдвэрлэл болон эдийн засгийн бүх салбарт нөлөө үзүүлдэг гол хэрэгсэл. Ийм байхад Засгийн газар өдөр хоногийг аргацааж, галыг унтраах байдлаар хандахгүйгээр илүү цогц бодлого дэвшүүлж ажиллах шаардлагатай гэж Ардчилсан нам үзэж байна.

Инфляцийн дараагийн давлагаанаас иргэдээ бодитой хамгаалах төлөвлөгөө Засгийн газарт байгаа эсэхийг мэдмээр байна.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зүгээс нийгэмд үүссэн асуудлыг УИХ-аар яаралтай хэлэлцэх шаардлагатай гэж үзэж байна. Тиймээс УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлаж бодлогын түвшинд авч хэлэлцэх шаардлага гарсан. Тодруулж хэлбэл, энэ удаагийн ээлжит бус чуулганаар 2026 оны Монгол Улсын төсвийн тодотголыг хэлэлцэх ёстой. Яагаад гэвэл энэ оны хагас жилийн байдлаар тэнцвэржүүлсэн төсвийн алдагдал 2.1 их няд төгрөгт хүрсэн. Энэ нь цар тахлын үетэй дүйцэх хэмжээний өндөр үзүүлэлт юм. Үндсэндээ энэ бол жилийн эцсийн үр дүн биш. Зөвхөн хагас жилийн үр дүн юм.

Эдийн засагт инфляцийн дарамт өндөр байхад Засгийн газар төсвийн зардлаа улам нэмэгдүүлж инфляцийг улам хөөрөгдүүлж байна. Иймээс төсвийн тодотголоор төсвийн алдагдлыг бууруулах чиглэлээр зардлуудыг танах шаардлагатай” гэв.

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа “МАН засаг бариад сүүлийн 10 жил болж байгаа. Ер нь сүүлийн 36 жилийн 75 хувьд нь МАН засаг барьсан байдаг. Үүнээс өнгөрсөн 10 жилд инфляц ямар болсныг хүн бүхэн мэднэ.

Жишээлбэл, махны үнэ 2016 онд 8000 төгрөг байжээ. Гэтэл өнөөдөр мах 36600 төгрөг болж 357 хувиар өссөн. Мөн талхны үнэ 1100 төгрөг байснаас 2800 төгрөг болж нэмэгджээ. Энэ нь 161 хувиар өссөн үзүүлэлт юм.

Ингээд харахад үнийн өсөлтийг авч байгаа цалинтай нь харьцуулах ямар ч боломжгүй. Иргэдийн авч байгаа цалин 10 жилийн өмнөхтэй харьцуулахад хэдэн хувиар өссөн үзүүлэлт гарав. Нийт төсвийн зарлага 6-7 хувиар өсөхөд иргэдийн орлого гурав хүрэхгүй хувиар нэмэгдсэн байдаг. Энэ дээрээс иргэдийн зарлага болон төрийн зарлагийг харьцуулж харж болох юм.

Өнгөрсөн оны зургадугаар сарын үзүүлэлтээр Монгол Улсын орлого буураагүй байсан. Харин орлогоос давсан зарлага их байлаа. Тодруулж хэлбэл, 1.4 их нядаар орлого нэмэгдсэн бол зарлага нь харин хоёр дахин их буюу 2.8 их нядыг  гаргасан.

Монголоос экспортолж байгаа бүтээгдэхүүнээс олж байгаа ашиг буураагүй. Мөн экспортод гаргадаг гол нэрийн бүтээгдэхүүний үнэ, бодит хэмжээ буураагүй. Харин ч орлогоо сайн өгч байгаа. Саалийн үнээ саалиа хангалттай сайн өгч байна. Харамсалтай нь, гаргаж байгаа саалийг нь улстөрчид хайр найргүй тарааж байх юм. Нэг үгээр хэлбэл, хэд дахин гарынхаа салаагаар асгаж, урсгасан хэвээр байна” гэсэн юм. Одоогоор УИХ болон Засгийн газраас дээрх шаардлагын хүрээнд тодорхой шийдвэр гаргаагүй байна.

МОНГОЛЧ ЭРДЭМТЭД ХУРАН ЧУУЛАВ 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Даваа гариг /2026.08.11/-т “Монгол судлал: Уламжлал ба орчин үе” сэдэвт Монголч эрдэмтний XIII Их хурал эхэлж,  30 орны 570 гаруй монголч эрдэмтэн, судлаач чууллаа.

Монголч эрдэмтэн, судлаачдын хамгийн залуу нь 25, хамгийн ахмад нь 92 настай.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Их хурлын нээлтэд оролцож, Монгол Улс, монголчуудын угсаа гарал, түүх, хэл, соёл, аж амьдралыг шинжлэх ухааны онол, арга зүйгээр судлан шинжилж, үнэн бодит мэдлэг, мэдээллийг дэлхий дахинд түгээн, Монгол хэмээх нэрийг ертөнцийн чихнээ дуурсгаж, монголчуудыг гадаад ертөнцтэй холбох эрдмийн элч болж байгаа монголч эрдэмтэн, судлаачдад төр, ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.

Монгол судлалын чиглэлээр идэвхтэй ажиллаж байгаа дотоод, гадаадын 4,000 орчим эрдэмтэн, судлаач бол Монгол төр, монголын ард түмний гүн хүндэтгэлийг хүлээсэн эрхмүүд гэдгийг хэллээ.

Төв Азийн цээжинд төр улсаа байгуулан, тулгар төрөө мандуулж, суу алдраа дуурсган, дэлхийн амар амгаланг төвшитгөж явсан өвөг дээдсийн бахдам түүх, баатарлаг гавьяа нь монгол судлаачдын судалгаа, шинжилгээний үр дүнд улам тодорч, цадиг түүх, түүхэн эх сурвалж улам арвижиж байгааг онцлон тэмдэглэлээ.

Дэлхийд монгол үндэстний үлдээсэн ул мөр, хүн төрөлхтний соёлын далайд бүтээсэн үнэт өвийг нээн илрүүлэх, судлан шинжлэх үйлсэд оюун ухаан, сэтгэл зүрх, хөдөлмөр зүтгэлээ зориулж ирсэн эрдэмтэн, судлаачдыг  дэмжиж, монгол судлалыг өргөжүүлэн хөгжүүлэх нь Монгол төрийн эрхэм үүрэг байсаар ирснийг тодотголоо.

Их хуралд ИБУИНХУ-ын иргэн, Кэмбрижийн их сургуулийн профессор Дэвид Андрюс Снийт “Синоцентрик парадигмагаас гадна: Монголын түүх судлалын чиг хандлага” сэдвээр үндсэн илтгэл тавилаа.

Мөн “Чингис хаан” үндэсний музей, МУИС-ийн хичээлийн I, II байр болон тус сургуулийн Монгол-Японы төв, номын сан, Багш, оюутны хөгжлийн төвд болох салбар хуралдаанаар монгол хэл, археологи, соёл, урлаг, утга зохиол, угсаатны зүй, уламжлалт мэдлэг ухаан, Монголын орчин үеийн нийгэм, гадаад харилцаа судлалын талаар 530 гаруй илтгэл сонсож, хэлэлцүүлэг өрнүүлэв.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-08-16 202.126.89.137

Эх орон үсрэнгүй хөгжлийн гараан дээр ирж байна. Энэ үед үе үе огцом доошлох, дээшлэх савлагаа байна. Тэвчээртэй бай.

Avatar

ХУД-ийн сонгогч Ш.Раднаа: УЛС ОРНЫ ЭДИЙН ЗАСАГ, САНХҮҮГИЙН БАЙДАЛ ИЙМ ХҮНД ҮЕД ЗГ-ЫГ ӨӨРЧЛӨӨД ТУС БОЛОХГҮЙ 2026-08-16 66.181.176.186

АН ЗГ-ЫГ ОГЦРУУЛАХ САНАЛ ГАРГАЖ БАЙГАА НЬ ЦАГ ҮЕЭ ОЛООГҮЙ, ОНОО АВАХ НЬ БАЙТУГАЙ ЭНЭ АН ЧИНЬ ТҮҮХИЙ БАЙНА ДАА ГЭЖ ОЙЛГОГДОХООР ЮМ ХИЙЛЭЭ. ЗЗ-ЫГ ОГЦРУУЛАХ НЬ МАН, АН, ИРГЭДИЙН АМЖИРГААНЫ АЛЬ АЛИНД АШИГГҮЙ . ЯАГААД ГЭВЭЛ, уЧРАЛЫГ ОГЦРУУЛААД АЖИЛ САЙЖРАНА ГЭСЭН БАТАЛГАА БАЙХГҮЙ..УУЛААСАА УЛС ОРНЫ ЭДИЙН ЗАСАГ, САНХҮҮГИЙН БАЙДАЛ МАШ ХҮНД БАЙГАА ЭНЭ ҮЕД ЯМАР Ч ЕС ГАРЛАА ГЭСЭН ЗАСАЛ ХУРДАН АВАХАА БОЛИОД БАЙНА ШҮҮ. УЧРАЛЫН АЖЛЫН АРГА БАРИЛ САЙЖРААД БАЙНА.

Avatar

Нэргүй 2026-08-16 66.181.182.113

АН аргагүй л ардчиллыг гутаасан АНархи-харгисууд мөнөө баталсаар байна. АН засаглаж байгаа бол улсын данс хоосорч бүх автомашин, онгоц зогссон байгаа. Дэлхийд тэргүүлэх нөөцтэй ОХУ, АНУ г хар. Зарим нь шатхуун шууд дээрэмдэж байна.

шившиг

Avatar

Зочин 2026-08-16 192.82.92.42

Олон хун цуглуулсан ур дунгуй хурлаа больмоор!!! Тоо биш чанар чухал, судлал угуй болоод удаж бнаа!!!

Avatar

Нэргүй 2026-08-16 202.9.40.246

АН-ын Баярмаа, Жаргалан, Лхагваа гэх мэт таарчихсан хүмүүс юмаа. УИХ-ын чуулганыг хуралдуулаад хэрүүл ярьж сөрөг хүчнээ хий баалахаас өөр юу ч хийж чадахгүй шүү дээ. Энэ хэд ингэлээд гээд ОХУ болон бусад орон бензины үнээ буулгана гэж байхгүй. Хачин өрөвдөлтэй зүйлээр улс төр хийх юм. Соотон халтар чимээнээр гэгч болж байна.

Avatar

Нэргүй 2026-08-16 103.212.162.28

УИХ яаралтай хуралдахаас гадна ямар ч хэрэггүй гуламжиндаа байх ёстой галзуучуудаа хамтад нь зайлуул! Одоо тэр ГХО үйлдвэрт очоод үймээн самуун хийж байгаа шулмуудаа шоронд нь хий! Хууль хүчний байгууллага ажлаа хий!!

Avatar

Нэргүй 2026-08-16 202.126.88.85

Өмхий гужаа нар ямар өндөр үнийн санал хэлдэг новшнууд вэ 30 н жил хамаг нефьтийг нь тамсагаас ховх сорчихоод 5600 ч гэх шиг

Avatar

Нэргүй 2026-08-16 103.212.117.204

Гаалийн татвар, онцгой албан татварыг нь тэглэж байгаад л үнэ нэмээд энэ засаг онхолдох болзолоо хангалаа

Avatar

Монгол Хүний Мөн Чанарааааа гэж 2026-08-16 202.126.88.202

Монголчууд өнгөн дээрэ нэх өрөвч нинжин сэтгэлтэй, үүх түүх соёлооо учиргүй дээдэлдэг, хөдөө хотын хүмүүс хийгээд хүүхэд багачуудаа хүндэлдэг хайрладаг нандигнадаг гэх мөртлөө яг тулаад ирэхээр Хүний мөсөөр хамгийн Муу Тааруу гэлтэй….Үр сад нь Хулгай Залилан хийчихээд бхад Хохирогсодыг Гуйлгачин гэж Доромжилдог…..

Avatar

Нэргүй 2026-08-16 59.153.114.242

х***а ЦАХИЛГААН МАШИНТАЙ ХОМСДЛЫН ҮЕД Ч САЙХАН ТААВААРАА ЖАРГАЖ БАЙНА ДАА. ТА НАР ЯАСАН ОРЖ ИРСЭН БУРУУ РУЛЬТЭЙ ХУУЧИН ТӨМРИЙН СЭГНҮҮДЭЭРЭЭ БЕНЗИНИЙ ООЧИР ДЭЭР ХАМАГ ЦАГ, НЭЭРВЭЭ БАРААД СУУЖ БАЙНА УУ. ИХЭНХ МАШИНУУД НЬ КЛОНК ДЭЭР ООЧИРЛОЧИХСОН ЧИНЬ НЭЭРЭН ТҮГЖРЭЛ БУУРЧ БАЙНА ШҮҮ. ГЭРИЙНХЭЭ ГРАШИД ШӨНӨ ЗАЛГАЖ ХОНООД Л ӨДӨРЖИНГӨӨ ХОТООР ЗУГААЛНА. ЖИЛ БОЛГОН ЁС ЮМ ШИГ ЗААВАЛ ХОМСДОЛ БОЛОХ ЮМАА.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж