“Т.Доржханд 790 саяар цахилгаан экспортлох стратеги боловсруулах тендер зарласан”

“Т.Доржханд 790 саяар цахилгаан экспортлох стратеги боловсруулах тендер зарласан”

“Т.Доржханд 790 саяар цахилгаан экспортлох стратеги боловсруулах тендер зарласан”

УИХ-ын гишүүн М.Энхцэцэгтэй эрчим хүчний салбарын асуудлаар ярилцлаа.


-Монгол Улсын эрчим хүчний салбар ирэх өвөл хэрхэн давах вэ. Нөхцөл байдал ямар байгаа вэ?

-Эрчим хүчний яамнаас дулаан, цахилгааны хязгаарлалт хийнэ гэдэг мэдэгдэл хийгээд байгаа шүү дээ. Хязгаарлахгүй гэдэг баталгаа байхгүй гэдгийг анхааруулж байгаа. Маш харамсалтай. Өвлийн бэлтгэл хангалттай хийж байна. Гэхдээ эх үүсвэрийн хувьд хангалттай бус. Улсын хэмжээнд эрчим хүчний хэрэглээ жилээс жилд хурдацтай өсч байгаа. Хэрэглээ жилд дунджаар 150-200 МВт-аар өсдөг. Өсөлтийн хурдаа нийлүүлэлт талаасаа гүйцэж чадахгүй байгаа нь гол асуудал. Энэ дутагдал яг хаана, хэзээ үүсээд байна. Үүсч буй дутагдлыг ямар төрлийн эх үүсвэрээс нөхөн вэ гэдэг асуудал чухал байгаа юм.

Өвлийн хэдэн сар оройны 17.00-21.00 цагийн хооронд эрчим хүчний дутагдалд ордог. Энэ дутагдлыг  тусгай зориулалтын тохируулгын эх үүсвэрүүдээр нөхнө.

Манай эрчим хүчний системд тусгай зориулалтын тохируулгын эх үүсвэр зайлшгүй байх ёстой. Тусгай зориулалтын тохируулгын эх үүсвэр гэдэг нь усан цахилгаан станц, эсвэл том чадлын батарей хуримтлуурын станцууд. Энэ төрлийн эх үүсвэр барьж байгуулах, нөөц бэлтгэх  асуудал дээр анхаарч ажиллахгүй байна.

-Ирэх өвлийн оргил ачааллын үед яг хэдэн МВт-ын цахилгаан эрчим хүчний дутагдал үүсэх тооцоо байгаа вэ?

-Оргил ачааллын үед 200 МВт дутна гэдэг тооцоолол байгаа. Эдийн засгийн идэвхжилээс ихээхэн хамаарна. Барилгажилт, үйлдвэржилтийн хэрэгцээнээс хамаарна. Оргил ачааллын үед хэрэглээний өндөр хувь нь айл өрхүүдийн хэмжээнд үүсдэг. Нийслэл төдийгүй аймгуудын төв, суурин газрын айл өрхүүд цахилгаан халаалтыг маш өргөнөөр хэрэглэдэг болсон. Тэгэхээр бид оргил ачааллын үед аж ахуйн нэгж, айл өрхүүдийг бие даасан эрчим хүчний үүсвэртэй болгоход далайцтай бодлого гаргаж, баримтлах шаардлага байгаа. Тухайн аж ахуйн нэгж нарны хавтан, батарей тавиад, оргил ачааллын үед түүгээрээ хэрэгцээгээ хангадаг болоход нийт системийн ачаалал аяндаа буурна.

-Сэргээгдэх эрчим хүч гэхээр үнэ, өртгийн асуудал яригддаг шүү дээ?

-Олон жилийн өмнө хэрэгжүүлсэн сэргээгдэх эрчим хүчний төслүүд маш өндөр өртөгтэй. Нэг кВт.цаг эрчим нийлүүлэх үнэ нь 17.2 цент. Энэ бол асар өндөр дүн. Хэрэглэгч талдаа үнийг өсгөхгүй барьж байгаа тохиолдол зөрүү төлбөрийг сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тариф гэж тогтоож ирсэн. Дээр нь эрчим хүчний салбарын алдагдал жилд 150-200 тэрбум төгрөгөөр нэмэгдэж байна. Шинэ оруулж буй эх үүсвэрээ хямд тарифтай оруулахгүй болохоор алдагдал жил бүр нэмэгдэж байгаа. Хөрөнгө оруулалтыг нь бодит болгох ёстой гэсэн үг. Хөрөнгө оруулалт, үнэ тарифыг бодитоор тогтоох ганц арга нь ерөөсөө чөлөөт өрсөлдөөн бий болгох. 2019 онд Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт оруулсан. Тэр өөрчлөлтөөр сэргээгдэх эрчим хүчний шинэ эх үүсвэр байгуулах компаниудыг үнээр нь өрсөлдүүлэх заалт оруулж өгсөн байдаг.

Хямд үнэтэй эх үүсвэртэй болсон цагт хэрэглэгчид хямд эрчим хүч хүрнэ. Монгол Улс түүхэндээ анх удаа энэ жил таван аймагт том чадлын нарны станцын өрсөлдөөнт сонгон шалгаруулалт хийсэн.

Үр дүнд нь нэг кВт.цаг нь 17.2 цент байсан сэргээгдэх эрчим хүчний үнэ 4.85 цент болж буурсан. Миний хувьд өрсөлдөөнт сонгон шалгаруулалт явуулахад, олон компани оруулж, тариф 5-6 цент  болж буурах ёстой гэдэг байр суурь илэрхийлж байсан. Гэтэл эрчим хүчний салбарынхан батарейтэй нарны станцын тариф 8-9 центээс буухгүй гэж уурлаж байсан. Яг өрсөлдөөнт сонгон шалгаруулалт явуулахад 4.85 цент болж буурсан.

-Өрсөлдөөнт сонгон шалгаруулалтын сэргээгдэх эрчим хүчний тариф бараг дөрөв дахин буурсан байна. Ингэж буурахад юу нөлөөлөв?

-Сэргээгдэх эрчим хүчний техник технологийн хөгжил нөлөөлсөн. Нар, батарейн станцын өөрийнх үнэ өртөг буурсан. Хилийн цаана хоёр центээр эрчим хүч нийлүүлж байгаа нарны станц хил давж орж ирээд 8-9 центээр нийлүүлнэ гэдэг дэндүү том зөрүү. Төсөл хэрэгжүүлж байгаа компани, хувь хүн үнэхээр сэргээгдэх эрчим хүчний тогтвортой байдлыг хангаж, удаан хугацаанд үйл ажиллагаа явуулах гэж байгаа бол аль аль талынхаа ашиг сонирхолд нийцсэн үнэ санал болгох ёстой.

Өмнөх төслүүд хэтэрхий өндөр үнэтэй байсан учраас улс орон даяар сэргээгдэх эрчим хүчийг үзэн ядах хандлага бий болгосон. Цаад шалгаан нь ил тод, өрсөлдөөнт сонгон шалгаруулалт явуулдаггүй байсантай холбоотой. Гэтэл Эрчим хүчний яамныхан өндөр үнэтэй, урт хугацаатай, алдагдалтай гэрээнүүдээ үргэлжлүүлсээр байгаа. Хэлдэг ганц шалтаг нь эрчим хүчний дутагдал.

-Та ашиг сонирхлын зөрчилтэй байж болох тэр гэрээнүүдийг эргэж харах асуудал тавьсан уу?

-Өнгөрсөн 2017 оны үед сэргээгдэх эрчим хүчний тусгай зөвшөөрөл нь хэрэглээнээс давчихсан байсан. ТЭЗҮ, тарифыг нь батлаад, гэрээ байгуулчихсан олон төсөл байдаг. Дэндүү замбараагүй бизнес болгосон. Бүгд өндөр тарифтай, урт хугацааны гэрээ байдаг. Тэр үед байгуулсан гэрээнүүд, тусгай зөвшөөрлүүд одоо болтол гар дамжин зарагдсаар байгаа. Асар олон хүн хөрөнгөөрөө хохирсон асуудал үүссэн. Энэ бол цэвэр төрийн байгууллагын буруу. Гурван шатны шүүхээр орж ялаад, төслөө үргэлжлүүлэхээр явж байгаа 2-3 төсөл бий. Олон улсын арбитрын шүүх дээр очсон асуудлууд ч байгаа.

-Та олон нийтийн сүлжээнд “Эрчим хүчний дотоодын хэрэгцээгээ ч хангаж чадахгүй байгаа Монгол Улс цахилгаан экспортлох стратеги гэдэг хэдэн хуудас цаасан 790 саяар төгрөг үрэх гэж байна” гэдэг шүүмжлэл бичсэн байсан. Тэр ямар учиртай тендер байсан юм бэ?     

-Эрчим хүчний яам стратеги төлөвлөгөөгөө боловсруулсан. Ажлын хэсэг байгуулж, баг гаргаад олон долоо хоногоор тусгаарлан суулгаж боловсруулсан. Тэр стратеги төлөвлөгөөгөө хэлэлцүүлж батлууллаа гэсэн. Гэтэл Эрчим хүч экспортлох стратеги гэдэг хэрэггүй цаас үйлдвэрлэх ажил гаргаж ирээд, 790 сая сая төгрөгөөр санхүүжүүлэхээр болсон. Би хэд хоног хөдөө орон нутгаар яваад ирлээ. Орон нутагт олон хоногоор цахилгаан тасарч байгаа тохиолдол байна. Эрчим хүчний яамнаас асуухаар модон шон унаад, цахилгаан тасарсан гэдэг. Модон шонгоо солих мөнгөгүй байж хэнд ч хэрэггүй цаасанд энэ мөнгийг үрэх гэж байна.

Эрчим хүчний яамныхан өөрсдөө стратеги төлөвлөгөөгөө боловсруулсан. Түүний нэг хэсэг болох хэдэн өгүүлбэрийг 790 сая төгрөгөөр зохиолгох гэж байна гэсэн үг.

Энэ бол бага мөнгө биш. Эрчим хүчний яам энэ ажлыг өөрсдөө хийх ёстой. Яаманд хийх боломжтой мэргэжилтнүүд бэлэн байгаа. Тендерийн ажлын даалгаврыг нь харсан чинь танилцуулга слайд бэлтгүүлэх ажил хүртэл байна. Би үүнийг эсэргүүцэж, холбогдох албан тушаалтнуудад хэлсэн. Судалж үзэхэд, Шадар сайд Т.Доржхандын урсгал зардлаас гарах мөнгө юм билээ. Төсвийн мөнгийг дэмий цаас үйлдвэрлэхэд зарцуулж байгаа асуудал. Үүнийг стратеги боловсруулсан багийнхан хүртэл өөрсдөө гайхаж байгаа. Харамсалтай нь, тоож байгаа хүн алга. Яамныхантай холбогдоход, хариу сураггүй байгаа. Үнэхээр 790 сая төгрөгөөр хийхээс өөр аргагүй ажил байгаагүй. Маш харамсалтай.

-Ирэх өвөл бүхэл бүтэн 200 МВт цахилгаан эрчим хүчний дутагдалд орно гэж байна. Тэгвэл одоо байгаа эх үүсвэрүүд хэр бэлтгэлтэй байж чадаж байна уу. Гэнэтийн осол гэмтэл гарвал хотоороо хөлдөх айдас байна шүү дээ?

-Одоо байгаа эх үүсвэрүүд хойд хормойгоороо урд хормойгоо нөхнө гэдэг л болж байна. Насжилт хэтэрсэн станцууддаа техник, технологийн шинэчлэл хийж чадаагүй. Хүнд нөхцөлд салбарын ажилтан, албан хаагчид цэрэгжилтийн бэлэн байдалтай ажиллаж байгаа. Гомдоллох эрхгүй хүндрэлийг даван туулна гэдэг төлөвшлөөр явж ирсэн.

Ерөнхий сайд Н.Учралын зүгээс Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцыг 500 тн/ц хүчин чадалтай зуухаар өргөтгөх төслийг санхүүжүүлэх хөрөнгийг шийдвэрлэсэн гэж ойлгосон.

Энэ өргөтгөлийн ажлыг нэг жилийн дотор хийх боломжтой. Би УИХ-ын гишүүнээр сонгогдсон цагаасаа хойш үүнийг хэлсээр ирсэн. Хийгээгүй өдийг хүрлээ. Мөн Дулааны гуравдугаар цахилгаан станцын долоодугаар шинэчлэх асуудал олон жил яригдсан. Хөрөнгө мөнгийг нь шийдээгүй байсныг Ерөнхий сайдын зүгээс анхаарал хандуулсанд олзуурхаж байгаа.

-Эрчим хүчний дутагдалтай холбоотой хувийн хэвшлүүд өөрсдөө цахилгаан станцын төсөл хэрэгжүүлэхээр зарлаад эхэллээ. Одоогоор хэдэн төсөл яригдаж байна. Үнэ тарифын зохицуулалт дахиад хөндөгдөх байх?  

-Улс орон дотоодын эрчим хүчийнхээ найдвартай байдлыг хангаж чадахгүй тохиолдолд хувийн хэвшил өөр өөрсдийнхөө хэрэгцээг хангах асуудлаа эрэлхийлж эхэлдэг. Жишээ нь, МАК том чадлын нарны станцуудыг батарей хуримтлууртай нь барьчихсан. Нөхцөл нь нэгдсэн сүлжээнд дарамт үүсгэхгүй, нийлүүлэхгүй. Зөвхөн өөрсдийн хэрэгцээгээ хангах гэж байгаа. Аж ахуйн нэгжүүдээс гадна айл өрхүүд хүртэл хувиа бодохоос өөр аргагүй болж байна. УИХ-аас 2025 онд Сэргээгдэхийн хөгжлийн эрчимжүүлэх 119 дүгээр тогтоол баталсан. Энэ хүрээнд олон ажил явж байгаа. Эхний том ажил нь аж ахуйн нэгжүүд өөрсдөө том чадлын батарей тавиад, нараар эрчим хүчний хэрэгцээгээ шийдэж байна. Хэрэгцээнээс илүү гарсан эрчим хүчээ нэгсэн системд нийлүүлж орлого олж эхэлсэн. Айл өрхүүдийн түвшинд ч нарнаас эрчим хүч хуримтлуулаад, илүүдлээ нэгдсэн системд нийлүүлж эхэлсэн. Хүндрэл нь анхны өртөг болон ногоон санхүүжилтийн зээлийн хүү өндөр байна.

Тооцооллоор дан нарны хавтан 3-4, батарейтэй бол 4-5 жилийн дотор анхны санхүүжилтээ нөхөн боломжтой гэж гарсан. Айл өрхүүд сэргээгдэх эрчим хүчээр хэрэгцээгээ шийдвэрлэснээр зардлаа хэмэнээс гадна нэмэлт орлого олох боломжтой нээгдсэн.

Хамгийн гол нь сэргээгдэх эрчим хүчээр хэрэгцээгээ шийдсэн аж ахийн нэгж, айл өрхүүд төвийн цахилгаан тасарсан ч найдвартай эх үүсвэртэй байна.  Тэгэхээр ирэх 2027 оны төсөв хэлэлцэх үед ногоон зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нь сайруулахын тулд хөнгөлөлттэй зээл гаргах асуудлыг тусгах хэрэгтэй байгаа юм. Зээлийн хүүнд татаас өгөх маягаар шийдэж болно. Би үүнийг эдийн засгийн дахин хуваарилалт гэж хараад байгаа. Өмнө нь нэг гаднын нөхөр ирээд сэргээгдэх эрчим хүчний станц байгуулдаг байсан бол одоо өрх бүр цахилгаан эрчим хүч үйлдвэрлэгч болох боломж нээгдээд байна. Өнөөдөр 10 кВт-ын нарны хавтан, батарей суурилуулсан айл илүүдлээ нэгдсэн системд нийлүүлсээр сардаа 400 гаруй мянган төгрөгийн цэвэр орлого олж байгаа. Тэгвэл 20 кВт-ынх бол сардаа 1 сая гаруй төгрөгийн орлоготой болж байна.

-Монгол Улс асар их нүүрсний баялагтай. Эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болохын тулд нүүрсний цахилгаан станцууд шинээр байгуулахаас өөр сонголтгүй. Нүүрсний станцууд дээр дахиад л үнийн асуудал босож ирдэг шүү. Хувийн хэвшлийн үнэ чөлөөлөх асуудлыг хөнддөг нь манай улсын онцлогт хэр зохимжтой вэ?

-Мэргэжлийн бус хүмүүс эрчим хүчний үнийг чөлөөлөх ёстой гэдэг. Тэд үнэ чөлөөлнө гэдгийг буруу ойлгоод байна. Ерөөсөө л эрчим хүчний салбар өөрөө өрсөлдөөнт зах зээл рүү л орох ёстой. Хэн хямд, найдвартай эрчим хүч нийлүүлнэ, түүнээс худалдаж авдаг байх ёстой. Өрсөлдөөний үндсэн дээр зах зээл дээр байж болох хамгийн хямд үнэ тариф тогтдог. Таван аймагт сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжүүлэх өрсөлдөөнт сонгон шалгаруулалт явуулсны дүнд тариф нь 4.85 цент болж буурлаа шүү дээ.

Яг үүнтэй адилхан эрчим хүчний эх үүсвэрүүдийн дунд өрсөлдөөн бий болгох ёстой. Зах зээлийнхээ зарчмаар шууд чөлөөлөхөөр бүх зүйл цэгцэрчих юм шиг ойлгох нь буруу.

Цахилгааны үнэ өөрөө эдийн засгийн суурь үнэ байдаг. Төр эдийн засгийн суурь үнийг яавал хамгийн бага түвшинд барих вэ гэдэг бодлого л барьж ажиллах ёстой. Үнийг хамгийн бага түвшинд барьдаг ганц арга нь ерөөсөө цэвэр өрсөлдөөн. Эх үүсвэрүүд зах зээл дээр тэсэж үлдэхийн тулд зардлаа бууруулж, менежментээ сайжруулж, хариуцлагаа үүрдэг байх ёстой.

-Төрөөс Дулааны тавдугаар цахилгаан станц тэргүүтэй хэд хэдэн төсөл хэрэгжүүлж эхлээд байна. Хөрөнгө оруулалтын дүн нь олон тэрбум ам.доллараар яригдана. Тэдгээр төсөл таны яриад байгаа өрсөлдөөний зарчмаар явж чадаж байна уу?  

-Чадаагүй. Өмнөх бүх төсөл өрсөлдөөнгүй, монополь байдлаар явсан. Таван аймагт сэргээгдэх эрчим хүчний станц байгуулах төсөл л түүхэндээ анх удаа цэвэр өрсөлдөөний зарчмаар явсан. Тэр үйл явдал өрсөлдөөн гэдэг зүйл ямар чухал болохыг харуулсан. Нөгөө талаар улс эрчим хүчний эх үүсвэр барих шаардлагагүй гэж ярьдаг хүмүүс бий. Энэ үнэн. Төр эх үүсвэр барих ёсгүй. Төр дамжуулах, түгээх сүлжээнд л хөрөнгө оруулах ёстой. Төр цаашдаа энгийн нэг нүүрсний цахилгаан станц бариад байх шаардлагагүй. Төр зөвхөн тусгай зориулалтын тохируулгын эх үүсвэрээ барих ёстой.

ТЭЦ дээр доголдол гарахад, тохируулгын станцууд эрчим хүчний найдвартай байдлаа хангаад, дутагдлыг  нөхдөг байх ёстой. Усан цахилгаан станц, өндөр чадлын батарей станцууд хурдтай тохируулга хийх энэ үүргийг гүйцэтгэдэг. Энэ төрлийн эх үүсвэрүүд маш өндөр тарифтай байдаг учраас тэр болгон ашгийн төлөө ажилладаггүй.

Монголд үүнийг огт ярьдаггүй. Ор тас мартсан. Эх үүсвэрт доголдолд гарахад ОХУ-тай холбосон шугамдаа даатгадаг. Эрдэнэбүрэн усан цахилгаан станцын төсөл ийм өндөр ач холбогдолтой. Түүнээс гадна тусгай зориулалтын тохируулгын том чадлын батарейн станцууд байгуулах шаардлагатай.

Гэрэл зургийг Б.БАТЦАГААН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2026-08-17 202.126.88.211

дотооддоо эрчим хүчний дутагдалтай байгаа хирнээ, юуны чинь экспорт вэ? Сэргээгдэх эрчим хүчний алдагдал гэж сар болгон авдаг мөнгөний тооцооллыг тодорхой болгомоор байгаа юм.

Avatar

Нэргүй 2026-08-17 66.181.176.117

1-рт Цахилгаан эрчим хүчний тогтолцооны эх үүсвэрийг 8760 цагийн буюу жилийн хэрглээний графикийг үндэслэж эх үүсвэрийн төрлөөр нь ялгаж тогтоодог юм. Эс тэгвээс шудраг тариф тогтоох аргагүй.
2-рт Сэргээгдэх эх үүсвэрийг төвийн эрчим хүчний тогтолцоонос тусгаарлах ёстой. эс тэгвээс хэзээ ч хямд тариф тогтоох аргагүй.
3-рт Эгийн голын усан цахилгаан станц гэдэг чинь экологийн гай болохын хамт оргил ачаалыг хангах эх үүсвэр болж чадахгүй. Голын хязгаарлах аргагүй урсац дэндүү их.

Avatar

Сent ээр биш Монгол төгрөгөөр тооцож өрсөлдөөнт тeндэр зарлах хэрэгтэй шүү 2026-08-17 202.133.76.109

цахилгааны үнэийг үнэхээр буулгамаар байгаа бол сent буюу доллар биш монгол төгрөгөөр тооцож цахилгааны үнээ бодмоор байна. Монгол мөнгөн тэмтэгт төгрөгөөр тооцож урт хугацааны гэрээ өрсөлдөөнт сонгон шалгаруулалт явуулбал маш ашигтай шүү. тэгэхгүй бол төгрөгийн ханш унаад долларын ханш улам өсөөд байвал кв т цагийн сent чинь төгрөгөөр тооцвол монголчууд л энгийн иргад хохирно шүү. сent ийн ханш өсвөл төгрөгөөр төлбөрөө төлөх ханш нь өсчихнө төгрөгөөр өндөр төлбөр төлнө шүү дэ. улам нэмэгдэн

Avatar

Нэргүй 2026-08-17 202.126.88.90

Энэнийх нь задаргааг асуувал энэ хүн мад сууна. Амьдралд ямар ч боломжгүй үлгэрийн тоо яриад, тэнэг хүн хуурч бгаа аятай:
Өнөөдөр 10 кВт-ын нарны хавтан, батарей суурилуулсан айл илүүдлээ нэгдсэн системд нийлүүлсээр сардаа 400 гаруй мянган төгрөгийн цэвэр орлого олж байгаа. Тэгвэл 20 кВт-ынх бол сардаа 1 сая гаруй төгрөгийн орлоготой болж байна.

Avatar

Нэргүй 2026-08-17 66.181.179.200

Сайн харж авцгаа монголчуудаа! Юун авгай хаанаас ч гараад ирдийн бол гэсэн чинь жинхэнээсээ ашиг сонирхолын зөрчилийн тод жишээ байж! Хожим юуг яаж эсэргүүцэхийг ажиглацгаая!

Avatar

Zochin 2026-08-17 203.91.115.56

энэ гишүүн өөрөө эрчим хүчний хэд хэдэн компанитай, өөрөө төрөөс тендер авдаг гээд ашиг сонирхлын зөрчилтэй тэгээд хулгайчыг хардаа гээд яриад байгаа хүн, стратеги төлөвлөгөө гэдэг төслийн дүнгийн 2% гэхдээ нийт ажлын 30% юм шүү дээ, ямарч бодлоггүй стратеггүй 30 жил явж ирсэн салбар шүү дээ,

Avatar

Нэргүй 2026-08-17 202.126.91.132

Харуулах боломжгүй.

Avatar

[[kkkkkkkkkkkkkk 2026-08-17 66.181.179.200

Энэ тэнэг бүдүүн авгай өөрөө юу ч ойлгоогүй юм бна ш дэ. Тэгээд бас их юм хуцна, мэдлэг тааруухан хүмүүсийн толгойг эргүүлнэ. Ёоооой зайлаасай билээ.

Avatar

Төрд надаас тэнэг хүн байвал гэж тэ 2026-08-17 66.181.183.19

Япон Австрали улсууд хэрэгжүүлсэн шиг айл өрх, компаниудын үйлдвэрлэсэн сэргээгдэх эрчим хүчийг төр 10-30 жилийн хугацаатай худалдаад л авчих 1кв 300-500 төгрөгөөр, тэгэхээр иргэд ч гаргасан хөрөнгө оруулалтаа 10 жилийн дотор илүүдэл цахилгаанаа төрд нийлүүлээд буцаагаад авчихна, улс ч дахиж доголдолд орохгүй. Хайран 790 сая энийг бүтээгдэхүүн авах хөнгөлттэй зээлд тусгавал хамаагүй үр дүнтэй.

Avatar

Nergui 2026-08-17 202.133.76.39

idej uuh bagdaagui dee. HUN gej shal hereggui nam. Zasgiin gazraas hoo

Avatar

Зочин 2026-08-17 202.179.27.192

Т.Доржханд гишүүн эр хүн шиг хэлсэн амандаа хүрэх ёстой ш дээ. Ард түмэн мартаагүй ш дээ.

Avatar

Иргэн 2026-08-17 157.15.6.113

"Өвлийн бэлтгэл хангалттай хийж байна. Гэхдээ хангалттай бус." энэ одоо эрүүл хүний хэлдэг үг мөн үү% энэ гишүүн эсвэл сэтгүүлч нь асуудалтай хүмүүс байна. Мөн Стратеги төлөвлөгөө, ТЭЗҮ гэж мөнгө иддэгээ болих хэрэгтэй шүү

Avatar

Нэргүй 2026-08-17 103.57.92.172

ХАЛТАР ХАР ДОРЖХАНД АВИЛГАЧ ХҮНИЙ ХӨРӨНГӨӨР ТУЙЛЖ ТӨРД ГАРЧ ИРЧЭЭД ТҮМНИЙ ХӨРӨНГӨН ДЭЭР ТУЙЛЖ ДУУСГАЖ БАЙГААН БАЙНА…. АТГ ШАЛГАЖ ШОРОНД НЬ ХАТААГААРАЙ

Avatar

Нэргүй 2026-08-17 202.9.40.240

Дотоодын хэрэгцээгээ хангаж чадахгүй бол гадагшаа цахилгаан экспортлоно/зарна гэж үлгэр зохиогоод Т.Доржханд мөнгө идэх гэж л байгаа юм даа. Солиотой юм ярьж явахын оронд Эрчим хүчний салбарыг бүрэн чөлөөлж, хэн дуртай нь цахилгаан станц бариг…

Avatar

Нэргүй 2026-08-17 202.179.8.118

экспорлоно ч гэх шиг. хаашаа? урд хөрш цахилгааны илүүдэлтэй. эхлээд хятадаас эрчим хүч авч байгаа Оюутолгойгоо хангах бодлого хэрэгжүүлээч

Avatar

Т1т 2026-08-17 202.9.47.0

Хулгай хийх овоогоо босгох нь дээ.

Avatar

Нэргүй 2026-08-17 122.201.31.38

za ene uvul dorjhand,naidalaa 2 toi hot huldunuu hen hariutslaga huleehu

Avatar

Нэргүй 2026-08-17 103.57.93.122

Төрийхөн ингэж л мөнгө иддэг байхгүй юу доо !

Avatar

яах уу 2026-08-17 202.70.34.115

СОР17….Дэлхийн банкууд иймэрхүү худлаа арга хэмжээг санхүүжүүлэх нэрээр мөнө хүүлдэг бна. Үүнд нь эх орноо гэх сэтгэлгүй ядуу улс орнуудын ЗГ-г точиклож зохион байгуулж өрөнд оруулдаг.. Монгол улсын хувьд өмнөх АСЕАМ гэх хурлыг хийснээр 250 гаруй тэрбум төгрөгийн хүүтэй зээлийн өрөнд унасан түүхтэй… гдгийг судлаач Ганхуяг гуай зөндөө сануулсан бна дааа….энэ үеэр сайд нэртэй хэдэн гарууд мөнгө цавчих боломжийг цөм ашигладаг бна… дараа нь ард олон татвараар олон жил төлнө … ямар уу???

Avatar

Togoo 2026-08-17 43.242.243.56

Ханд бас сүртэй зүүдэлдэг хүү шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж