Дулааны V цахилгаан барих ажил үргэлжилж байна

Дулааны V цахилгаан барих ажил үргэлжилж байна

Дулааны V цахилгаан барих ажил үргэлжилж байна

Дулааны V цахилгаан станц төслийн хүрээнд станцын үндсэн барилга байгууламж, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил эрчимтэй үргэлжилж байна. Нийслэлийн Замын хөгжлийн газартай зөвшилцөн үнс тээвэрлэх замын трассыг баталж, төслийн талбайд хуримтлагдсан үнсийг зөөвөрлөх ажлыг дөрөвдүгээр сарын 22-ноос эхлүүлсэн ба  авто замын хөдөлгөөний ачааллыг харгалзан үнс тээвэрлэлтийг 20:00-08:00 цагийн хооронд зохион байгуулж байгаа юм. Барилгын талбайд бетон зуурмагийн узель байгуулж, авто жин буюу пүү байршуулсан бөгөөд  ажилчдын түр сууц барих ажлын хүрээнд төслийн талбайн зүүн хойд хэсэгт чөлөөлсөн талбайд барилга угсралтын ажил үргэлжилж байна.

Станцын зуухны суурийн ажил эхэлж, нэг, хоёр дугаар зуухны суурийн арматур зангидах, хэв хашмал барих, бетон цутгах ажлыг үе шаттайгаар гүйцэтгэж байна. Мөн барилга угсралтын үед ашиглах цамхагт краны суурийн ажил эхэлжээ.

ДЦС-V төслийн үндсэн тоног төхөөрөмжийн захиалгууд хийгдсэн, нийт үйлдвэрлэлийн явц 30 орчим хувьтай үргэлжилж байна. Станцад ашиглах турбин, генератор, трансформатор зэрэг үндсэн тоног төхөөрөмжийг Монгол орны эрс тэс уур амьсгалын нөхцөлд найдвартай ажиллах, нүүрсний тоосжилт болон хотын хэрэглээний онцлогт нийцүүлэхээр сонгож байгаа нь станцын тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах чухал нөхцөл болох юм.

ДЦС-V нь ашиглалтад орсон эхний үеэсээ орчин үеийн, дэвшилтэт технологид суурилсан тоног төхөөрөмж ашиглах бөгөөд ингэснээр засвар үйлчилгээний хэрэгцээ, зардлыг харьцангуй бага байлгах боломжтой. Мөн тоног төхөөрөмжийн ажиллагааг автоматжуулалтын системээр хянах тул хүний оролцоог багасгаж, ашиглалтын үр ашгийг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2026-08-14 202.126.89.159

Нөгөө Дорнотод газрын тосны хайгуулыг эсэргүүцээд байгаа малууд очиж гадаа нь зогсоод эсэргүүцээгүй л байна уу?

Avatar

Нэргүй 2026-08-14 103.57.93.122

Олон арван жил гацсан 5-р Цахилгаан станцыг хэн гуай нь сэмхэн чимээгүй бариад бнаа ?!
Женко Бөөрөлжүүдийн ДЦС-ыг сэмхэн барьсан шигээ мөн энэ ЦС-ыг барьж бгаа юм биш биз ?!
Төвд нохойн гөлөг нэг л өдөр “эзэн нь хөрөнгөө мэднэ” гээд Хятадад зарчих вал яанаа !!!

Avatar

Нэргүй 2026-08-14 66.181.160.37

БҮТЭЛГҮЙ АМЬТАС!!!!!

Avatar

sdafd 2026-08-14 122.201.31.110

10% Даваасүрэн япончууд өөрийн хөрөнгөөр барьж өгье гэхэд бариулаагүй станци

Avatar

Нэргүй 2026-08-14 103.57.93.122

10 %ч яах аргагүй Оросын тавиул л доо !
Их өр тэглэх үеэр лав сая доллар чаасан гар.

Avatar

Нэргүй 2026-08-14 202.9.41.114

чин сэтгл гээд хитад сэтгл гээд бгаа хужааманжуудыг зайлуулх л хэргтэы эртхн мэдэгдж бн амар л биз.

Avatar

Нэргүй 2026-08-14 202.9.41.114

чин сэтгл гээд бгаа хужааманжуудыг зайлуулх л хэргтэы эртхн мэдэгдж бн амар л биз.

Avatar

Нэргүй 2026-08-14 103.57.93.122

Хаанахын хэний төсөл хөрөггөөр, хаана, хэн бариад бнаа !!! 50- 60 жил саатсан төсөл яагаад чив чимээгүй эхлээд сэм сэмхэн яваад бна ?!
Стратегийн гүн гүнзгий ач холбогдолтой обьектийг гадаадын харөнгө мөнгөөр барьчихаад эцэстнь эзэн нь Америк,Орос
Хятад байвал яах болж бна ?!
Эрчим хүчээр мөнхийн гадаадын хараат хэвээрээ байх болно, үүнийг ард түмний анхааралд ил тод байлгах хэрэгтэй шүү !!!

Avatar

Нэргүй 2026-08-14 202.9.41.114

тэгээл ажлчд албн хагчп гж ихнхн хитадманжууд ажлдг шаацн.

Avatar

Нэргүй 2026-08-14 202.9.41.114

төр т/ө кмпни т/ө шшүүхцгда пркур хвуиын кмпн бүгд хитапманж дра захрл ихнхн нь хитадманж урайтай хитадманжууд ичхгүйхитадманж пздагууд зургаа авхуулаад шаагаад бхийн хитадад бдг хитадманж царайнууд еоо п**а өвчтэй пзданууд бэя

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж