Үндэсний статистикийн хороо /ҮСХ/-ноос нийслэл болон орон нутагт худалдаалагдаж буй гол нэрийн өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн судалгааг долоо хоног бүр танилцуулдаг билээ. Энэ сарын 10-ны өдрийн байдлаар Улаанбаатар хотод өргөн хэрэглээний барааны дундаж үнэ өмнөх долоо хоногоосоо 1.1 хувь, өмнөх сарынхаас хоёр хувиар тус тус буурсан эерэг үзүүлэлт ажиглагдлаа. Үнийн өөрчлөлтийг тухайлж харвал, хонины ястай мах килограмм нь 27,342 төгрөг байснаас 27,063 төгрөг болж нэг хувиар, үхрийн цул мах 37,223 төгрөг болж тус тус хямдарсан байна. Мөн үхрийн ястай мах килограмм нь 32,520 төгрөг байснаас 32,230 төгрөг болж 0.9 хувиар буурчээ. Мөн хүнсний ногооны тухайд дотоодын төмс 18.2 хувиар буурч, килограмм нь 3,523 төгрөг байснаас 2.883 төгрөг болжээ.
Харин бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх долоо хоногийн түвшинд тогтвортой байна.
Орон нутгийн зах зээлд гол нэрийн барааны үнийн хөдөлгөөн харилцан адилгүй байна. Тухайлбал, аймгуудад гурил, элсэн чихэр болон дизель түлшийн үнэ тодорхой хэмжээгээр өссөн бол мах махан бүтээгдэхүүн, сүү болон цагаан будааны үнэ өмнөх долоо хоногоос ялимгүй буурсан үзүүлэлт гарлаа. Үхрийн мах 26,219 төгрөг, хонины мах 21,894 төгрөг болж буурсан үзүүлэлтэй байна. Харин дизель түлш литр тутамдаа 2.0 хувиар өсчээ. Монгол Улсын хэмжээнд эдийн засгийн өсөлт хоёр оронтой тоо руу шилжихийн хэрээр нефтийн бүтээгдэхүүний үнийг даган гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ өсөх төлөвтэй байгаа ч одоогоор зах зээл дээрх үнийн бууралт болон тогтворжилт ийнхүү үргэлжилсээр байна.

С.УЧРАЛ
3,595.72






















































Бат-эрдэнэ аварга 2026-08-15 103.57.95.136
Тимоны гавьяа юу
Бгд 2026-08-15 66.181.188.28
50к буусан юмуу…доромжлоод б.ауу
Зочин 2026-08-15 66.181.188.28
Махны үнэ буурч харагдаа ч.
Нэргүй 2026-08-15 122.201.31.218
гадагшаа мах гаргахаа болиочээ хэдэн намын гар хөлнүүд мөнгө хийж ард түмний хоолыг хомсдуулж байгаа махны квотыг болиулсан нөхдөд хатуу шийтгэл өг
Пансанпүлжин 2026-08-15 202.9.46.80
Гол хулгайч нь хулхи хуаран-да хүүрэнсүгийн компани л узбек рүү мах ачиж ганцаараа баяжиж байгаа юм.
Нэргүй 2026-08-15 66.181.182.195
35,000 -IIN MAH 34,650 BOLSON AIN KAKA
Сарлагдулам 2026-08-15 202.9.46.80
Уг нь 50-60% буураад ч авч дийлэх хүн ховордсон шдээ. Хүмүүс ядуурлын 4-р зэрэгт хүрсэн. Одоо инфляци бус дифляц явагдаж бүх худалдаа үйлдвэр үйлчилгээ хаалгаа барих ёстой доо.
Харлагдорж 2026-08-15 66.181.190.122
махны үнэ нээрээ аймаар муухай буусан байна ш дээ. 1,4 хувь гэж байна шүү, лунзгар нарийн тооцоо хийдэг юм байна. Үнэ нь өсөхдөө хэд хэд нугалж өсдөг мөртлөө, үнэ нь буухдаа нэг, хоёр хувиар буугаад л… бас хөгжилтэй зах зээл юмаа даа.