"News" агентлаг энэ долоо хоногт цаг үеийн болон бусад асуудлаар ярилцлага, тодруулга өгсөн зочдынхоо яриаг тоймлон дахин нийтэлж байна.
-Дайны улмаас ОХУ-ын стратегийн ач холбогдол бүхий газрын тос боловсруулах үйлдвэрүүд дроны халдлагад дараалан өртөж, дотоод, гадаадын шатахууны нийлүүлэлтэд үзүүлэх эрсдэл улам нэмэгдэж байгааг олон улсын хэвлэлүүд онцолж байна. Монгол Улс шатахууныхаа 95 хувийг ОХУ-аас импортолдог. Цаашид шатахууны нийлүүлэлт буурч, хомсдол үүсэх эрсдэлтэй нүүр тулж байгаа энэ цаг үед Газрын тос боловсруулах үйлдвэрээ хурдан барих асуудлыг хөндөж байна. Олон улс судлаачийн хувьд энэ нөхцөл байдлыг хэрхэн харж байна вэ?
Гэхдээ баригдаж буй үйлдвэрийн хүчин чадал нь 1.5 сая тонны хүчин чадалтай боловч, сүүлийн жилүүдэд Тамсагийн сав газраас олборлож буй тосны хэмжээ жил ирэх тусам буурч, нэг сая тоннд хүрэхгүй байна.
Зөвхөн Тамсагаас гадна Дорноговийн Цагаан элс, Зүүнбаянгийн ордуудын тосыг хольж боловсруулахаар үйлдвэрийн технологид тусгасан байна.
"ДЭЛХИЙН МОНГОЛ СУДЛАЛЫН ХАМГИЙН ТОМ БАЯР БОЛЖ БАЙНА"
–Олон улсын монголч эрдэмтдийн 13 дугаар их хуралд 30 орны 546 судлаач оролцож байна. Та хэд дэх удаагаа олон улсын хуралд оролцож байна вэ. Энэ удаагийн их хурал ямар онцлогтой болж байна гэж харж байна вэ?
-Олон улсын монголч эрдэмтдийн 13 дугаар их хурал нь дэлхийн монгол судлаачдын хувьд хамгийн том баяр. Энэхүү хурлыг Монгол Улсад таван жил тутамд зохион байгуулдаг байсан бөгөөд Ерөнхийлөгчийн ивээл дор сүүлийн үед гурван жил тутамд амжилттай зохион байгуулах боллоо.
Энэ удаагийн олон улсын хурал нийт зургаан салбартай бөгөөд зөвхөн түүхийн салбар гэхэд дотроо гурван дэд салбараар эрдэмтэд чуулж, илтгэл хэлэлцүүлж байна.
Түүхийн илтгэлүүдийг харахад, ихэнх нь Их Монгол улс байгуулагдсан түүхэн цаг үеийн тухай судалгааг танилцуулж байна. Учир нь энэ жил Их Монгол улс байгуулагдсаны 820 жилийн ой, Өгэдэй хааны мэндэлсний 840 жилийн ой тохиож буйтай холбоотой байх.
Иймээс Монголын эзэнт гүрэн, Дундад зууны Монголын түүх үе болон шинэ үеийн түүх гэсэн гурван түүхэн үечлэлийн хүрээнд эрдэмтэд илтгэл хэлэлцүүлж байна. Дэлхийн монгол судлалын төв нь Монгол Улс болохыг харуулсан илэрхийлэл нь энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурал. Монгол Улсад Монголын түүхийг судалж байгаа гадаад, дотоодын эрдэмтэн судлаачид хуран чуулж өөрсдийн судалгааны сүүлийн үеийн ололт, амжилт, шинэ хандлага зэргийг ярилцаж санал солилцож уулзалдаг нь энэ хурлын өвөрмөц хамгийн ололттой тал юм.
Миний хувьд, олон улсын монголч эрдэмтдийн хуралд хоёр дахь удаагаа оролцож байна. Жил бүр хуралд оролцох эрдэмтэн судлаачдын цар хүрээ нэмэгдэж, залуу судлаачид ч олон болж байна гэж хурлыг зохион байгуулагчдын зүгээс сонссон. Энэ хэрээрээ олон улсад монгол судлал эрчимтэй хөгжиж, төрийн зүгээс ихээхэн ач холбогдол өгч, анхаарал хандуулж байгаа нь сайшаалтай.
Дэлхийн монгол судлалд олон судлаач нэмэгдэж, тэд судалгаагаа өөрсдийн үзэл, хандлагаар тайлбарлаж байна.
Тэр дунд үзэл санал нэгдэх, зөрчил маргаантай саналууд ч гарах нь мэдээжийн хэрэг. Миний хувьд Монголын эзэнт гүрний түүхийн нэгэн чухал сурвалж болох “Дэлхийг байлдан дагуулагчийн түүх” зохиол дахь Их Монгол улсын хоёр дахь их хаан Өгөдэйн бодлого, үйл ажиллагааг тус сурвалжид хэрхэн үзсэн талаар өөрийн товч санал гаргалгааг дэвшүүлсэн илтгэлийг хэлэлцүүлэхээр бэлтгэсэн.
-Монголын түүхийн шинжлэх ухааны өнөөгийн байдал ямар түвшинд байна вэ?
-Сүүлийн жилүүдэд археологийн салбар эрчимтэй хөгжиж ирлээ. Үүний нэгэн тод илрэл нь энэхүү хуралд археологи нь тусгай нэгэн салбар болж хуралдаж байна. Мөн энэ салбарын гадаад болон дотоодын эрдэм судлаачид олон илтгэл хэлэлцүүлж байгаа нь хөгжлийн түвшинг мэдэж болохоор байна.
Түүхийн салбарын хувьд эрдэмтэд Их Монгол улс байгуулагдсаны 820 жилийн ойтой холбоотойгоор энэ сэдвийн дагуух илтгэл олныг хэлэлцүүлж байна гэдгийг дээр дурдсан.
Монголын түүхчдийн сүүлийн үеийн томоохон судалгаанаас дурдвал, Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотын судалгаа ихээхэн ахицтай явааг судалгааны үр дүнгүүд бэлээхэн гэрчилж байна.
Мөн археологийн салбарт гэхэд Хориг уулаас олдворууд илэрсэн зэрэг олон жишээг дурдаж болохоор. Эдгээр судалгааны ажлууд нь тухайн үеийн булш оршуулгын дурсгал ямар байсан бэ гэдэг дүр зургийг гаргахад маш чухал. Мөн археологи болон түүхэн эх сурвалжид тулгуурласан Хархорум хотын судалгааны бүтээл нь Монголын эзэнт гүрний дэлхийн түүхэнд үзүүлсэн нөлөөг илрүүлж гаргахад ихээхэн ач холбогдолтой.
Манай хүрээлэнгээс сүүлийн жилүүдэд Монголын эзэнт гүрний соёлын асуудлыг судалж, бичсэн бүтээлүүд дээр ажиллаж байна. Учир нь бид хүн төрөлхтний түүхэнд ямар хувь нэмэр оруулсан юм бэ гэдэг хариултыг эрэлхийлж, соёлын өвүүдийн талаарх судалгаа руу анхаарал хандуулж байгаа билээ.
Дэлгэрэнгүйг энд линкээр унших боломжтой.
"БАГААСАА ДЭЛГЭЦ ҮЗСЭН ХҮҮХЭД ТӨРӨЛХИЙН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХЭД ШИГ БОЛДОГ"
–Сүүлийн үеийн хүүхдүүд тав, зургаан нас хүрсэн ч төдийлөн сайн ярихгүй, хүний асуултад болон харилцан ярилцахдаа бүтэн өгүүлбэрээр ярьж чадахгүй байх зэрэг хэл ярианы хоцрогдол их ажиглагдах болсон. Энэ юунаас болж байна вэ?
-Сүүлийн үеийн хүүхдүүд ихэвчлэн хоёр наснаас хойш ярьж эхэлж байна. Хүүхэд цэцэрлэг, сургуульд орох насан дээрээ ярьж, өөрийгөө ойлгуулж чадахгүй байгаа нь цэвэр эцэг, эхийн харилцаанаас үүдэлтэй. Товчхондоо, тухайн хүүхэд гэртээ амьд харилцаа муу, гэрийнхэн нь төдийлөн хоорондоо болон хүүхэдтэйгээ ярилцдаггүйн улмаас хүүхэд хэлд орсон ч үгийн баялаг муу, өөрийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлж чадахгүй байгаа юм. Дээрээс нь дэлгэцийн хэрэглээ нөлөөлж байгаа. Эцэг, эх нь хүүхэдтэйгээ сайн ярилцахгүй, дээрээс нь утас, зурагт олон цагаар үзэхээр хүүхдийн хэл яриа хөгжихгүй. Бас нэг шалтгаан нь хүүхдүүд утас, зурагтаар монгол хүүхэлдэйн кино, нэвтрүүлэг үзэхээ больсон. Ихэнх нь англи хэл дээр үздэг. Хоёр, гурван настай хүүхэд англиар яриад, ойлгоод байгаа хэр нь монголоор тэр үгээ хэлж мэдэхгүй байна.
Тархины идэвхтэй хөгжлийн үе буюу 2-3 насанд хүүхэд дэлгэц удаан ширтээд тэр дундаа богино бичлэг байнга үзээд байхаар анхаарал төвлөрөл сул болж байдаг.
Ингээд гурав, дөрвөн насан дээрээ авиа дуудлагын хоцрогдолтой, бүтэн өгүүлбэрээр ярьж чадахгүй байна. Ингэж явсаар сургуульд орох насан дээрээ харилцан ярилцахгүй, асуултад бүтэн өгүүлбэрээр хариулахгүй үгийн баялаг муу, хоцрогдолтой байвал сурах үйл явцад сөргөөр нөлөөлнө. Ийм хүүхдүүд маш олон болсон. Манай төвд хэл, ярианы хоцрогдолтой хүүхдүүд маш их ирдэг. Ялангуяа одоо сургууль, цэцэрлэг орох дөхсөн үед болон хавар сургууль амрахаар ачаалал маш их нэмэгддэг. Арванхоёрдугаар сар хүртэл сургалтын цаг дүүрчихсэн. Өдөрт нэг эмч 10 гаруй хүүхэд авдаг.
Хэл ярианы хоцрогдол гэдэг эм уугаад, тариа тариулаад зүгээр болчихгүй шүү дээ. Харин дахин дахин давтаж хэлж байж л өөрчилнө. Ерөнхийдөө хэл, яриа, авиа дуудлагын хоцрогдолтой хүүхдийг хэлээд, ярилцаад заагаад өгвөл хэл, яриа нь сайжирна. Харин хэл ярианы бэрхшээлтэй хүүхдүүд маань системтэйгээр, удаан хугацаанд дасгал, сургуулилт хийснээр хэл яриа нь сайжирдаг. Гэхдээ аль, аль нь зөвхөн сургалтаар бус сургалтад заалгасан хэл заслын дуудлага, дасгал хөдөлгөөнөө гэртээ давтахгүй, эцэг эх харилцан ярилцахгүй л байгаад байвал үр дүн муу байна.
-Хэл ярианы хоцрогдолд орсноор хүүхдийн цаашдын өсөлт, хөгжилд нөлөөлөх үү? Хэл, ярианы хоцрогдол, бэрхшээл хоёр чинь өөр ойлголт байх…
-Төрөлхийн саажилт, дауны синдром, аутизм гэх мэт өвчин, эмгэгээс үүдэлтэй хэлд орохгүй, ярьж чаддаггүй хүүхдийг хэлний бэрхшээлтэй гэж хэлнэ. Харин сүүлийн үед дээр хэлсэн эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ сайн ярилцдаггүй, аливаа зүйлийг тайларбарлаж хэлж ярихгүй байгаагаас үүдэж олдмол хэл ярианы хоцрогдолтой хүүхдүүд ихсээд байна.
Өөрөөр хэлбэл, тухайн хүүхэд хөгжлийн ямар нэг бэрхшээлгүй мөртлөө ярьж, өөрийгөө илэрхийлж чадахгүй байгаад байна.
Хоёр нас хүртлээ хэлд орохгүй байна гэж дээр хэлсэн. Учир нь гэрт нь харилцан ярихгүй, яриаг нь хөгжүүлэхгүй байна л даа. Хоёр наснаас хойш цэцэрлэгт яваад эхлэхээр хүүхэд сайн ярьж сурдаг. Цэцэрлэгт явдаггүй, явсан хүүхэд хоёрын хэл, яриа, танин мэдэхүйн хөгжил асар ялгаатай байдаг. Зарим эцэг, эх цэцэрлэгт бүртгүүлсэн хэр нь ханиад томуу хүрээд гээд явуулдаггүй. Ингэхээр хэл ярианы хоцрогдол нь арилахгүй байгаа юм. Ингээд сургуульд ороод өөрийгөө илэрхийлж чадахгүй улмаар зожиг болно. Цаашлаад эх зохиох, ярих зэрэгт сөргөөр нөлөөлнө. Тодруулбал, хүүхэд төрсөн цагаасаа эхлээд гадаад орчноо хэл ярианы тусламжтайгаар таньж, санаа бодлоо үгээр илэрхийлдэг. Хэл яриа, сэтгэхүй хоёр хоорондоо салшгүй холбоотой. Хэл ярианы чадвар нь хүүхдийн сэтгэхүйн хөгжилд нөлөөлж, танин мэдэх чадварыг хөгжүүлдэг. Хэл ярианы согогийг эрт засахгүй бол цаашид хүүхдийн хөгжилд сөргөөр нөлөөлж болно.
Дэлгэрэнгүйг энд линкээр унших боломжтой.
Э.МЯГМАРСҮРЭН: НҮҮР БУДАЛТАД АЗИ, ТЭР ДУНДАА ТАЙЛАНД БУДАЛТ ХҮЧ ТҮРЖ БАЙНА
-Сүүлийн жилүүдэд нүүр будалтын салбар эрчимтэй хөгжихийн хэрээр хүмүүсийн хандлага, гоо сайхны соёл ч дагаад өөрчлөгдөж байна. Өмнө нь зөвхөн шинэ жил, тэмдэглэлт баяраар л нүүрээ будуулдаг байсан бол одоо жилийн дөрвөн улиралд тасралтгүй үйлчлүүлэх болжээ. Тэгвэл төгс нүүр будалт хамгийн түрүүнд ямар алхмаас эхэлдэг вэ?
-Нүүр будалтын салбар сүүлийн жилүүдэд маш эрчимтэй хөгжиж байна. Анх би мэргэжлийн нүүр хувиргагч болоод зөвхөн арванхоёрдугаар сард л ачаалалтай ажиллах байх гэж боддог байлаа. Гэтэл хурим найр, хонхны баяр, шинэ жил, одонтой ээжүүдийн баяр гээд жилийн дөрвөн улиралд тасралтгүй үйлчлүүлэгчтэй байж, өөрийн гэсэн байнгын хүрээллийг бүтээж чадсан. Миний туршлагаас харахад төгс будалтын хамгийн чухал үндэс бол сайн амарсан арьс байдаг. Арьсаа урьдчилан бэлдээгүй, дутуу амарсан үед арьс улаах, судас тэлэх, барзайх, хуурайших зэрэг асуудлууд үүсдэг. Бид ийм үед арьсыг маш сайн гуужуулж, чийгшүүлсний дараа л будалтаа эхлүүлдэг. Тиймээс хамгийн эхний бөгөөд чухал алхам бол арьсаа амраах юм. Зарим үйлчлүүлэгчид "Будалтаас өмнө сормуус хийлгэдэг байж" гэж харамсах нь бий.
Үнэхээр төгс, гоё сайхан харагдахыг хүсэж байвал сормуунаас илүү арьсаа л хангалттай амрааж, бэлдсэн байх шаардлагатай.
Нүүр будалт бол бидний өдөр тутмын амьдралтай хамгийн ойр мэргэжил юм. Гаднаасаа амархан мэт харагддаг ч цаагуураа маш өндөр мэдрэмж, ур чадвар шаарддаг. Үйлчлүүлэгчид нүүр будалтад бага цаг төлөвлөдөг учраас артистаас цаг хугацаатай уралдаж ажиллахыг шаарддаг. Уг нь артист хэдэн цагаар ч хамаагүй будах боломжтой боловч цаг хугацаа хэмнэж, хамгийн хурдан бөгөөд чанартай будах нь давуу тал болдог. Монгол охид, бүсгүйчүүдийн хувьд европ будалт хийлгэх сонирхол илүү байсаар ирсэн. Энэ нь монгол хүний өргөн шанаа, нүдний хэлбэрт уг будалт илүү зохидогтой холбоотой. Гэвч сүүлийн жилүүдэд ази тэр дундаа тайланд будалт энэ салбарт хүч түрэн орж ирж байна.
Нүүрний хэлбэр, бүтцийн ялгаанаас шалтгаалан ази буюу солонгос будалт нь монгол хүнд европ будалт шиг төгс зохицож өгдөггүй талтай.
-Өнөө үед охид, бүсгүйчүүд өөрийгөө будаж сурмагцаа бусдыг ч мөн будаж чадна, нүүр хувиргагч байх амархан мэтээр харах нь элбэг болжээ. Гэхдээ сургалтад суусан хүн бүр шууд мэргэжлийн артист болж чаддаг уу?
-Зарим охид өөрийгөө цэвэрхэн будаж сурчихвал бусдыг ч бас будаж чадна гэж өрөөсгөлөөр ойлгодог. Энэ нь магадгүй артист байхыг дэндүү амархан мэтээр төсөөлдөгтэй холбоотой биз ээ.
Гэхдээ сургалтад суусан хүн бүр мэргэжлийн артист шиг будаж сурна гэж ойлгож болохгүй. Учир нь энэ салбар тухайн хүнээс мэдрэмжийг дээд цэгтээ шаарддаг. Артист хүн хэр мэдрэмжтэй байж, шинэ тренд, чиг хандлагыг хэрхэн дагаж мөрдөж байгаагаас шалтгаалан тасралтгүй хөгждөг. Өнөөдөр эмэгтэй хүн бүрийн гарын доор нүүр будгийн хэрэгсэл байдаг болсон.
Нэгэн сонирхолтой баримт дурдахад, мэргэжлийн артистууд ч өөрийгөө будах сургалтад давхар суралцах тохиолдол бий.
Энэхүү мэргэжлийн хамгийн том давуу тал нь ямар нэгэн дүрэм журамд баригдаж, хязгаарлагддаггүйд оршдог. Энэ нь эргээд л артистын цэвэр мэдрэмжтэй холбогддог асуудал юм.
Охид, бүсгүйчүүд нүүр будахдаа гаргадаг алдааныхаа талаар хувийн зурвасаар маш их асуудаг. Миний хувьд тэдэнд аль болох мэргэжлийн үүднээс, ул суурьтай, зөв зөвлөгөө өгөхийг хичээдэг. Гэхдээ зөвхөн зааварчилгаа уншихаас илүү ядаж нэг удаа ч болов өөрийн биеэр ирж, практик сургалтад хамрагдаасай гэж хүсдэг. Эцсийн дүндээ эмэгтэй хүн бүр үргэлж үзэсгэлэнтэй, өөртөө итгэлтэй харагдахыг хүсдэг шүү дээ.
Дэлгэрэнгүйг энд линкээр унших боломжтой.
3,595.72






















































Зочин 2026-08-15 103.79.156.224
Дамдинням хэдэн эрдэмтэн, судлаач нэртэй троллуудаар ийм мэдээлэл түгээж тархи угаахаас өөр юу ч хийгээгүй нь үнэн. Энэ наадмаар л Монголчууд хамаг нөөцийн саванд байсан шатахууныг барчихсан гэж ярьсан. Өмнө жилүүдэд яаж болгоод байсан байх уу. Одоо ярьж болсон юм бол эртнээс яагаад ярьж болсонгүй. Энэ сайд нэрэнд дулдуйдсан хэдэн бацаанууд улс орноор минь тоглож байна даа. Ардчилсан нам Баярцогт, Сайханбилэг нарын үед яг ингэж байсан даа. Хариуцлага хүлээх чадваргүй жулдрайнууд.
Иргэн 2026-08-15 103.212.119.143
Уламбаяраа сүүлийн үед өөрөө ард түмэний амьдралийг, сэтгэл санаагийг нь сандрал оруулж эдийн засгийн савалгаа үүсгээд байна шүү. Геополитикч, улс төрийн тоймч, эдийн засагч юм бол жаахан ухаантай байлдаа.
Хохь нь 2026-08-15 202.9.46.80
Одоо яая гэхэв дээ, бусдын газрыг булаан эзлэх милитарист түрэмгий дайнаа эхлүүлсэн улс. Одоо үг дуугүй галаа зогсоо, өөр аргагүй шүү дээ. Ер нь ч тэгээд Путлерээ огцруулж шинэ хүн сонго…
Baahan hudalaa bursan yumanuud 2026-08-15 66.181.185.243
orosd shatahtuunii homsdol ogt algaa hoo. Odoo ihenh mujuud zvgeer ugj bnaa. Belorussias neftee uguud avch bnaa. kazakstanaas avch bnaa. Evdersen bvh vildveree zasaj bnaa. zarimiig ajild oruulsan bnaa. getel ed nar shal hudalaa yum yriad suuj bnaa..
Нэргүй 2026-08-15 59.153.114.68
ЧИ ганцаараа бас мэдчих үү,бусад нь ч гэсэн мэдээлэл авдаг юм ш дээ оросууд шатахууны хомсдолд байгааг мэдэж байгаа