БНСУ-ын ерөнхийлөгч И Жэ Мён Дэлхийн хоёрдугаар дайны үед Японы армийн бэлгийн боолчлолд өртсөн эмэгтэйчүүдийн нэр төр, алдар хүндийг сэргээхийн төлөө ажиллахаа амлажээ.
Тэрбээр энэ жилийн дурсгалын арга хэмжээнд зориулан хэлсэн үгэндээ засгийн газар хохирогч бүрийн нэр төр, эрхэм чанарыг бүрэн сэргээхийн төлөө хариуцлагатай ажиллана гэж мэдэгдсэн байна.
Түүхчдийн тооцоолсноор, Дэлхийн хоёрдугаар дайны үед Японы армийн бэлгийн боолчлолд 200 мянга гаруй эмэгтэй өртөж, хохирсон бөгөөд ихэнх нь солонгос эмэгтэйчүүд байв. Солонгос улс 1910-1945 онд Японы колони байсан юм.
БНСУ жил бүрийн наймдугаар сарын 14-нийг Японы бэлгийн боолчлолд өртсөн хохирогчдыг дурсан хүндэтгэх өдөр болгон тэмдэглэдэг.
Энэ өдөр нь нэгэн хохирогч 1991 онд анх удаа олон нийтийн өмнө гарч, дайны үеийн харгис хэргийн талаар ярьсан өдрийг бэлгэддэг.
И Жэ Мён хохирогчид үнэнээ дэлхий нийтэд ярьж, зориг гаргасны ачаар хүн төрөлхтөн энэ эмгэнэлт түүхийг мартахгүй байх, ийм явдал дахин давтагдах ёсгүй гэсэн сургамжийг авсан гэж онцолжээ.
Мөн тэрбээр эмэгтэйчүүдийн эрх, энх тайвны асуудалд зориулсан сан байгуулж, БНСУ хүний эрх, энх тайвны үнэ цэнийг Азид болон олон улсад түгээн дэлгэрүүлэхэд үүрэг гүйцэтгэнэ гэдгийг мэдэгдсэн байна.
3,602.33






















































зочин 2026-08-14 66.181.191.29
Солонгос эмэгтэйчүүдийг Япон цэргүүд бэлгийн боолчлолд байлгаж байсан тухай баримтат кино үзэж байснаа санаж байна. Энэ бол үнэхээр аймшигтай түүх. Тэр эмэгтэйчүүд дотор насанд хүрээгүй охин хүртэл байсан. Түүх түүхээрээ л үлддэг. Ийм аймшигтай, гутамшигтай түүхийг мартаж болохгүй бөгөөд үргэлж сануулж байх нь бусад улс орнуудад том сургамж болно.