Шатахуун ховордсоны улмаас галт тэргээр зорчих хөдөлгөөн эрс нэмэгджээ

Шатахуун ховордсоны улмаас галт тэргээр зорчих хөдөлгөөн эрс нэмэгджээ

Шатахуун ховордсоны улмаас галт тэргээр зорчих хөдөлгөөн эрс нэмэгджээ

Улс орон даяар шатахууны хомсдол үүсээд буй энэ үед УБТЗ-ын зорчигч тээврийн галт тэргээр зорчих иргэдийн хөдөлгөөн эрс нэмэгдсэн байна. Өчигдөр өглөөний байдлаар Замын-Үүд–Улаанбаатар чиглэлийн 27 вагонтой зорчигчийн галт тэргээр 1001 зорчигч Улаанбаатарт иржээ.

Аялал жуулчлалын улирлын оргил үе болон хичээлийн шинэ жил ойртож буйтай холбоотойгоор зорчигчийн галт тэргээр үйлчлүүлэх иргэдийн тоо цаашид нэмэгдэх төлөвтэй байна. Тиймээс тасалбараа урьдчилан захиалахыг “УБТЗ” ХНН-ээс анхааруулжээ.

Зорчигчийн галт тэрэгний тасалбарыг аяллаас хоёр сарын өмнөөс захиалах боломжтой аж. “УБТЗ” ХНН-ийн зорчигчийн галт тэрэг орон нутгийн тав, олон улсын гурван чиглэлд үйлчилж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-08-14 66.181.177.226

Hudlaa Bitgii shaaldaa?!?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж