Сурвалжлага: Уул сэтэлж, гол гатлах анхны төмөр зам

Сурвалжлага: Уул сэтэлж, гол гатлах анхны төмөр зам

Сурвалжлага: Уул сэтэлж, гол гатлах анхны төмөр зам

Монголын төмөр замчид 15 давхар барилгатай дүйцэхүйц буюу 54 метрийн гүн газар ухаж, маш богино хугацаанд томоохон бүтээн байгуулалтыг хийжээ. Энэ бол Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замын 43 дугаар км дахь хамгийн гүн ухмалын хэсэг. Төмөр замчид нэг жил хагасын хугацаанд хоногийн 24 цагийн турш хоёр ээлжээр зогсолтгүй ажилласнаар өнөөдрийн байдлаар эхний 87.2 километрийн үндсэн бүтээн байгуулалтын ажлаа бүрэн дуусгасан нь энэ.

Үргэлжлүүлэн Туул гол дээгүүр 476 метр урт Монголын хамгийн урт төмөр замын гүүр барьж байна.

Багахангай-Хөшгийн хөндий-Эмээлтийн чиглэлд нийт 127.1 км төмөр замыг 2026 оны есдүгээр сард бүрэн ашиглалтад оруулна. Энэ төмөр зам ашиглалтад орсноор Улаанбаатар хот дундуур тээвэрлэдэг түлш, шатахуун, тэсэрч дэлбэрэх эрсдэлтэй 34 төрлийн ачааг хотоос хол зайд тээвэрлэх юм. Анх энэ төслийг хэрэгжүүлэхдээ Богд уулыг хөндлөн гулд нүхэлж, туннель /нүхэн гарц/ гаргахаар төлөвлөж байв. Гэвч Монголд уул сэтэлж, туннель гаргах технологи, тоног төхөөрөмж байхгүйгээс гадна өндөр өртөгтэй тусах учраас уулыг тэсэлж, ухах байдлаар шинэ төмөр замын зураг төслийг шийдсэн талаар Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан яриандаа онцолсон юм.

 УУЛ НҮХЭЛЖ, ТУННЕЛЬ ГАРГАХ БОЛОМЖГҮЙ УЧРААС СЭТЭЛЖ, ТӨМӨР ЗАМ БАРЬЖЭЭ

Энэ төмөр зам нь Багахангай өртөөнөөс салаалан Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндий болон Төв аймгийн Алтанбулаг сумын нутгаар дамжин “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Эмээлт өртөөтэй холбогдох юм.

Шугамын дагуу дөрвөн өртөө, гурван зөрлөг, 1200 метр урттай есөн төмөр бетон гүүртэй, 127 ширхэг ус болон иргэд, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх төмөр бетон хоолой байгуулахаар төлөвлөжээ.

Төмөр замын бүтээн байгуулалтыг "Монголын төмөр зам" ТӨХК хоёр үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Нэгдүгээр үе шат нь, Багахангай өртөөнөөс Хөшигийн хөндий хүртэлх 87.8 км хэсэг бөгөөд энэ хэсгийн төмөр замын доод болон дээд бүтцийн үндсэн ажил дуусч, одоо ашиглалтад бэлтгэх, чанар стандартын шаардлагыг хангах эцсийн шатны ажлууд үргэлжилж байна.

Хоёрдугаар үе шат нь, Хөшигийн хөндийгөөс Эмээлт өртөөнд холбох хэсэг бөгөөд II шатны бүтээн байгуулалтын ажил 2026 онд эхлэн эрчимтэй үргэлжилж байна. Энэ хэсэгт Шувуун фабрик, Туулын гүүр, Эмээлт орчмын газар шорооны ажил, далан, гүүр, ус зайлуулах хоолой, төмөр замын дээд бүтцийн угсралтын ажлуудыг зэрэгцэн хийж байгааг албаныхан мэдээлсэн юм.

"ХУВИЙН КОМПАНИУДЫН 100 ОРЧИМ ТЕРМИНАЛЫГ ХОТООС ГАРГАНА"

Ерөнхий сайд Н.Учрал өчигдөр /2026.08.13/ газар дээр нь ажиллахдаа "Өнгөрсөн 2025 онд Багахангай-Хөшигийн хөндийн төмөр замын ажлыг эхлүүлэх шийдвэрийг гаргаж байсан. Манай Засгийн газар байгуулагдаад Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлд цагариган төмөр замыг барьж байгуулах шийдвэрийг гаргасан. Намайг Тэргүүн шадар сайдаар ажиллаж байхад Багахангай-Хөшигийн хөндийн  чиглэлийн төмөр замыг барихын тулд Хөгжлийн банкнаас зээл авах хүсэлтийг Зам, тээврийн яамнаас уламжилж байсан.

Би тухайн үед “Багахангай-Хөшигийн хөндийн төмөр зам мухар байж болохгүй, ингэхийн тулд Эмээлттэй  холбож, Шувуун фабрикаар гаргаж ирсэн цагт аюултай ачаа тээврийг хотоос гарна” гэдэг байр суурийг илэрхийлж байсан.

Тэгээд Засгийн газар байгуулагдаж, 2025 оны дөрөвдүгээр сарын 25-нд төмөр замын ажил эхэлсэн. Тухайн үед "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн ОХУ-ын талаас зөвшөөрөл гаргаснаар богино хугацаанд 87 км төмөр замын бүтээн байгуулалтыг бүрэн дуусгалаа. Ирэх есдүгээр сард 127.1 км замыг бүрэн ашиглалтад оруулж, хотын төвөөр аюултай ачаа тээвэрлэхээ болино. Үүнээс гадна хотод байгаа хувийн компаниудын 100 орчим терминалуудыг ээлж дараатайгаар хотоос гаргана. Эхний ээлжинд 14 терминалыг хотоос гаргаж, тухайн аж ахуйн нэгж терминал байсан газраа хэрхэн ашиглахаа өөрсдөө мэднэ. Бид хотоос гарах аж ахуй нэгжүүдэд Хөшигийн хөндийд үнэ төлбөргүй газар олгоно" гэв.

"ХАНГАЙ ГАЗАР 54 МЕТРИЙН ГҮНТЭЙ УУЛ СЭТЛЭХ АЖЛЫГ  ТҮҮХЭНДЭЭ АНХ УДАА ХИЙЛЭЭ"

Нийт 1.2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалттай энэ төсөл урт хугацаандаа 294.8 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж, 1.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллах тооцоотой.

Хамгийн гол нь Хөшгийн хөндий зөвхөн нисэх буудлын бүс биш, Монгол Улсын тээвэр, логистикийн шинэ зангилаа болно гэдгийг албаныхан онцолж байгаа юм.

Энэ талаар “Монголын төмөр зам” ТӨХК-ийн төслийн удирдагч Л.Идэрбат ярихдаа "Үндэсний компаниуд хамтран ажиллаж, төмөр замын бүтээн байгуулалтыг маш сайн хийж, гүйцэтгэлээ. Энэ төмөр замаар ачааны галт тэргээс гадна суудлын галт тэрэг явах бүрэн боломжтой. Эдийн засгийн үр өгөөжийн хувьд хоёр асуудлыг онцолъё. Нэгдүгээрт, төмөр зам ашиглалтад орсноор хотын түгжрэл тодорхой хэмжээгээр буурна. Хоёрдугаарт, хотын төвөөр аюултай ачаа тээвэрлэхээ больсноор иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангана" гэдгийг хэлж байлаа.  Харин төмөр замын газар шорооны ажлыг гүйцэтгэгч “Жинжий майнинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.Тогтохбаяр мэдээлэл өгөхдөө "Нийт 125 уул уурхайн машин механизм, тоног төхөөрөмжөөр 350 орчим ажилтан төмөр замын хамгийн гүн ухмалын ажлыг хийж гүйцэтгэлээ. Ер нь бол хангай газар 54 метрийн гүнтэй уул сэтлэх ажлыг төмөр замын түүхэндээ анх удаа хийснээрээ онцлог. Бүтээн байгуулалтын явцад байгаль цаг уураас гадна геополитикийн нөхцөл байдлын улмаас дизель түлшний хомсдол, тэсрэх бодисын тасалдал үүсэх эрсдэлтэй байсан ч нөөцөө сайтар бүрдүүлж, эрт төлөвлөсөн учраас ажлаа стандартын дагуу цаг хугацаандаа хийж чадсан" гэдгийг онцолж байв.

ШИНЭЭР 976 БАЙНГЫН АЖЛЫН БАЙР БИЙ БОЛГОЖ, 30 ХУВИЙГ НЬ ОРОН НУТГААС СОНГОНО

Энэхүү бүтээн байгуулалтад үндэсний 95 аж ахуйн нэгж, 4000 гаруй хүн, 1000 гаруй техник тоног төхөөрөмжтэй ажиллажээ. Төмөр замыг ашиглалтад оруулснаар 976 байнгын ажлын байр шинээр бий болох бөгөөд тэдгээрийн 30 хүртэл хувийг орон нутгаас сонгон авч, мэргэжлийн сургалтад хамруулан ажиллуулах боломжтой гэнэ.

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор жилд 20-25 сая тонн ачааг Улаанбаатар хотыг тойруулан төмөр замаар тээвэрлэх боломж бүрдэхээр тооцоолжээ.

Ингэснээр нийслэлд төмөр зам, авто зам огтлолцдог гармуудаар галт тэрэг нэвтрэх үед авто замын хөдөлгөөнийг хаадаг хугацааг хоногт дунджаар 144 минутаас 90 хүртэл хувиар бууруулах боломж бүрдэж, нийслэлийн замын түгжрэлийг бууруулахад тодорхой хувь нэмэр оруулах тооцооллыг мэргэжилтнүүд хийжээ. Тодруулбал, төслийн тооцооллоор хоногт дунджаар 1800 орчим том оврын автомашины хөдөлгөөнийг бууруулах боломжтой аж.

Гэрэл зургийг Б.БАТЦАГААН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-08-14 66.181.177.227

guriij baigaad hos zamtai bolchih ymsan tee?! Osoruudiig oroltsuulahguigeer ter ajil hiigdej chadval tegeed boloh ni ter

Avatar

Нэргүй 2026-08-14 103.212.116.152

Маш сайн байна, үндэсний компаниудаа ингээд чадавхижуулаад авна гэдэг маш том ахиц шүү. Цаашдаа маш олон ажил гарч ирнэ.

Avatar

Нэргүй 2026-08-14 66.181.185.104

BOGD UUULIIIN URDUUUR HIIHUI YAASIIIN BEEEEEEEE

Avatar

Нэргүй 2026-08-14 66.181.187.209

дарханруугаа үргэлжүүлээд татчаасай

Avatar

Ард 2026-08-14 203.169.50.243

Энэ чиглэлээр ТЗ тайгаа зэрэгцүүлээд авто зам барьчихвал ОУ-ын транзит болон баруун болон хойд чиглэлийн машин УБ раар дайрах шаардлагагүй болно.

Avatar

Нэргүй 2026-08-14 103.212.118.197

Ашгүй дээ. Аль 2012 оноос яригдаж ЗГ-ын ажлын хэсгүүд байгуулагдаж Алтанбулаг, Сэргэлэн гээд дайран өнгөрөх сумдын ИТХ-д газрыг нь улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг шийдвэрлүүлж эхлэх байсан ч 2016 онд төр солигдсноор зогссон. Эхний төсөлд Богд уулыг нүхлэх бус тойруулахаар байсан. Харин Богд уулыг нүхлэх чинь Оюун-Эрдэнийн ЗГ их ярьсан гэхдээ төрийн байгууллагуудыг нүүлгэх талаар ярьсан болохоос төмөр зам хар зам гээд Богд уулыг тойрох замуудын талаар яриагүй шүү. Пиараа жаахан учиртай хийм

Avatar

Хуцаараа новшоо 2026-08-14 124.158.109.158

Бутээн байгуулалт хийх гэхээр л энэ хэвлэл мэдээллийнхэн хогийн новшнуудтай нийлээд амаа олохгуй хуцна. энэ нийтлэлд л гэхэд "Сурвалжлагч А.Цээсүрэн Туул гол дээгүүр тавьж байгаа төмөр замаар аюултай ачаа тээвэрлэнэ" гэх жишээтэй. 80 жил Монголын темер замаар аюултай ачааг УБ хот дотуураа тээвэрлэж л байсан. Асуудал ууссэн тохиолдлыг нь мэдэхгуй байж хуцаж байх хэрэг байна уу, н**ш оо!!!

Avatar

Нэргүй 2026-08-14 66.181.164.23

Туул гол дээгүүр гүүр барихыг эсэргүүцэж байна SAVE TUUL Save tuul save tuul….зогсоо гацаа нурааа, туулаа аваряаа маргааш талбай дээр жагсаалтай ..тэмцлийн хурц хэлбэрт орий

Avatar

Нэргүй 2026-08-14 103.168.34.27

сэтэлж байхаар хонгил хийсэн бол дээр байсан юм

Avatar

зочин 2026-08-14 103.229.122.187

Вагон хот дундуур хар утаа татуулаад яваад байдаг. Утаа багасахад нэмэртэй. Дуу чимээ багасахад нэмэртэй.

Avatar

Нэргүй 2026-08-14 202.126.88.137

одоо энэ цол олгдгийн болих хэрэгэтй хужаамаанжууд урвуулж ашглаад ихннх хужааманжуудаа худла шгнаад шаад худлаа цол шагнл гж шаацн хужаманжуудын урвуулж ашгллт. болгоод шаацн.

Avatar

Нэргүй 2026-08-14 202.126.88.137

одоо энэ цол олгдгийн болих хэрэгэтй хужаамаанжууд урвуулж ашглаад ихннх хужааманжуудаа худла шгнаад шаад худлаа цол шагнл гж шаацн хужаманжуудын урвуулж ашгллт.

Avatar

Нэргүй 2026-08-14 202.9.41.111

хужааманжууд эзлсн 40 жил хужааманж урлг спрт жүжг гэгчдийг хужааманж намтөргэгч хужааманжууд их хачтн гаэиг аргаар дмжиж хужааманжуудаа шагнж хужааманжууд бүлглж магтж улгг спрт жүжг гэсн зургдсн хальс шг юмнуудын ард монгол гэгч хитидмнжууд эзлсн хитад бсн шааглдсн хужааманжууд бсаар ирсн

Avatar

Нэргүй 2026-08-14 202.9.41.111

хужааманжууд эзлсн 40 жил хужааманж урлг спрт жүжг гэгчдийг хужааманж намтөргэгч хужааманжууд их хачтн гаэиг аргаар дмжиж хужааманжуудаа шагнж хужааманжууд бүлглж магтж улгг спрт жүжг гэсн зургдсн хальс шг юмнуудын ард хитадууд бсн шааглдсн хужааманжууд бсаар ирсн

Avatar

Ард түмэн 2026-08-14 202.21.125.250

Аж ахуйн нэгжүүдэд үнэ төлбөргүй газар олгоно гэдэг нь жинхэнэ авилгал, арын хаалга, барьцах зэрэг олиггүй бүхний эхлэл болно. Зах зээлийн журмаараа дуудлага худалдаа, тендерийн зарчмыг баримтлах нь зөв шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж