"Тавантолгой түлш" ХХК-ийг С.Даваасүрэн удирдана

"Тавантолгой түлш" ХХК-ийг С.Даваасүрэн удирдана

"Тавантолгой түлш" ХХК-ийг С.Даваасүрэн удирдана

“Тавантолгой түлш” ХХК-ийн ТУЗ-ийн ээлжит хурлаар Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны даргаар ажиллаж байсан С.Даваасүрэнг томиллоо. С.Даваасүрэнгийн хувьд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга, АББҮХ-ны Ажлын албаны даргаар ажиллаж байсан.

Гүйцэтгэх захирлаас чөлөөлөгдсөн Ц.Эрдэнэбаярын хувьд мидлинг суурьтай шахмал түлшээс хагас кокс руу шилжих түлшний гуравдахь үеийн шилжилтийг амжилттай хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд түүхий эдийн судалгаа, үйлдвэрлэл, тээвэрлэлт, түгээлт, борлуулалтын системийг шинэчлэн нэвтрүүлсэн. Тодруулбал, эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнгүүтэй хамтран хагас коксон түлшний суурь судалгааг хийлгэж, хатуу түлшний стандартыг шинэчлэн батлуулж, хэрэглээнд нэвтрүүлсэн.

Нийслэлийн 170 мянга гаруй өрхийг сайн чанарын хагас коксон түлшээр хангах зорилгоор БНХАУ-аас 367 мянган тонн хагас коксон түлш импортолж, улсын болон хувийн хэвшлийн төмөр замын байгууллагуудтай хамтран өвлийн ачааллыг амжилттай давсан юм.

Борлуулалтын цэгийг 650-аас 450 болгон байршлыг оновчилж, түлшний нөөц, тээвэрлэлт, түгээлт, борлуулалтыг цахимжуулан “Хотула” аппликэйшнийг нэвтрүүлсэн. Мөн гэр хорооллын айл өрхийг хийн түлшид шилжих ажлыг ч эхлүүлсэн юм.

2025–2026 оны өвөл агаар бохирдуулагч бодисын агууламж буурч, нийслэлийн агаарын бохирдол 23 хувиар буурсныг АББҮХ-ны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл болон олон улсын хөндлөнгийн байгууллагууд баталгаажуулсан.

Түүнчлэн компанийн бүтэц орон тоог бууруулах, урсгал зардлыг хэмнэх зэрэг менежментийн өөрчлөлтийг богино хугацаанд амжилттай хэрэгжүүлж үр бүтээлтэй ажилласныг Төлөөлөн удирдах зөвлөл дүгнэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

1 2026-08-13 202.21.115.165

Хадгаламж банкны мөнгөөр казинодсон Хүрэлсүхийн найз Чээмээгийн дотний хүн дээ

Avatar

Нэргүй 2026-08-13 202.9.40.80

Эмгэнэлтэй. Татвар төлөгчдийн 7 их наяд төгрөгийг сүүлийн 8 жилд шатаачихаад ямар ч үр дүн гаргасангүй. "Улаанбаатар утаагүй болохгүй бол би хариуцлага хүлээе" гэж У.Хүрэлсүх Ерөнхий Сайд байхдаа энэ компанийг байгуулж билээ…

Avatar

иргэн 2026-08-13 103.229.122.226

иймэрхүү сулбагар гараас нь юм гардаггүй гарууд л суга дэвшээд байх юм хаашаа ч юм

Avatar

Нэргүй 2026-08-13 103.140.11.131

МУНДАГ САЙН АЖИЛЛАСАН эРДЭНЭБАЯРАА ЯАГААД АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖ БАЙГАА ЮМ БОЛ МАГТААД МАТАВ ГЭГЧ Л ЮМ УУ ЭСВЭЛ ХЭН НЭГ БҮЛЭГЛЭЛИЙН СУГАНЫ ҮСИЙГ ТОМИЛЖ БАЙГАА ЮМ УУ МЕРИТ Ч БИЛҮҮ ЗАРЧИМ ШАЛНЫ АЛЧУУР БОЛЛОО ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ Ч БИЛҮҮ НХЭГ БАЙГУУЛЛАГА БАЙДАГ БИЛҮҮ ҮГҮЙ ЮУ ТӨРД ШУДАРГА САЙН АЖИЛЛАХ БИШ ХАРИН НЭГ ДАРГЫГ НАМЫГ БАДААДАЖ ДОЛООЖ ЯВБАЛ СУГА ДЭВШДЭГ ТОГТОЛЦООТОЙ БОЛЖЭЭ ТӨР ДАМПУУРЧЭЭ

Avatar

Нэргүй 2026-08-13 66.181.182.107

өө за за…Хүрэлсүхийн "Хадгаламж"банкны хамтран тоногчид С.Даваасүрэн дарга болоод чаасан. Монголд хулгайч нар дээшээ мандан бадарч сэтгэл зүрхтэнгүүд Улны амьдралаар амьдардаг цаг үе иржээ. Тэмцээчээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж