2026 онд аль улс цаазаар авах ялыг халаагүй байна вэ?

2026 онд аль улс цаазаар авах ялыг халаагүй байна вэ?

2026 онд аль улс цаазаар авах ялыг халаагүй байна вэ?

Ливан улс Ойрхи Дорнодын бүс нутагт цаазаар авах ялыг халсан анхны улс боллоо. Тус улсын 128 гишүүнтэй парламентын олонх Мягмар гаригт (2026.08.11) цаазаар авах ялыг хүчингүй болгох хуулийн төслийг дэмжин баталжээ. Үүний дагуу цаазаар авах ял оноохын оронд бүх насаар нь хорих болон хүнд нөхцөлтэй албадан хөдөлмөр эрхлүүлэх ял оноох болсон байна.

Ливан улс 2004 оны нэгдүгээр сараас хойш цаазаар авах ялыг албан бусаар хэрэгжүүлэхгүй байх бодлого баримталж ирсэн. Гэсэн хэдий ч энэ хугацаанд олон арван хүнд цаазаар авах ял оноосоор байжээ. Ливаны Хууль зүйн яамны Шоронгийн газрын мэдээлснээр, 2025 оны эцсийн байдлаар нийт 85 хүн цаазаар авах ял сонссон хэвээр байсан аж.

Ямар улс орон одоог хүртэл цаазын ялыг хэрэгжүүлж байна вэ?

Шар тэмдэглээтэй орнууд нь цаазаар авах ялыг хэвээр хадгалж, бодитоор хэрэгжүүлдэг

 

 

"Amnesty International"-ийн хамгийн сүүлийн тайланд дурдсанаар, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын байдлаар дэлхийн улс орнуудын бараг дөрөвний гурав нь цаазаар авах ялыг хууль тогтоомжоороо халсан эсвэл бодит байдал дээр хэрэгжүүлэхээ больжээ. Өөрөөр хэлбэл, эдгээр улс сүүлийн 10 жилийн хугацаанд нэг ч цаазаар авах ял гүйцэтгээгүй байна.

Зарим улс орон цаазаар авах ялыг зөвхөн ердийн гэмт хэрэгт халсан байдаг. Харин цэргийн хууль тогтоомжийн хүрээнд үйлдсэн гэмт хэрэг, онцгой нөхцөлд үйлдсэн зарим төрлийн гэмт хэрэгт энэ ялыг хэрэглэх боломжийг хэвээр үлдээжээ.

Нийтдээ дэлхийн улс орнууд дараах байдлаар ангилагдаж байна.

  • Бүх төрлийн гэмт хэрэгт цаазаар авах ялыг бүрэн халсан – 113 улс
  • Зөвхөн ердийн гэмт хэрэгт халсан – 9 улс
  • Хуульдаа хэвээр хадгалсан ч бодит амьдрал дээр хэрэгжүүлэхээ больсон – 23 улс
  • Цаазаар авах ялыг хуульдаа хадгалж, хэрэгжүүлсээр байгаа – 54 улс

"Amnesty International" 2025 онд мэдээлснээр, дэлхий даяар 2,707 хүн цаазлагдсан нь 2024 оны 1,518 тохиолдлоос 78 хувиар өссөн үзүүлэлт болсон байна.

Тус байгууллагын мэдээлснээр, энэхүү өсөлтийн гол шалтгаан нь Иранд гүйцэтгэсэн цаазаар авах ялын тоо эрс нэмэгдсэнтэй холбоотой бөгөөд 2024 онд 972 байсан бол 2025 онд хамгийн багадаа 2,159 болж хоёр дахин өсжээ.

2025 онд нийт 17 улс цаазаар авах ял гүйцэтгэсэн нь 2018 оноос хойш ажиглагдаж буй түүхэн доод түвшний үзүүлэлттэй ижил хэмжээнд хадгалагдсан байна.

ЭХ СУРВАЛЖ: ALJAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-08-13 66.181.176.113

ялтаны тоо нэмэгдэж байгаа тул , швед хоригдолуудаа ЭСТОНИ улс руу шилжүүлэн хорих болсон

Avatar

Ард түмэн 2026-08-13 202.21.125.250

Дэлхийд хүнэлэг энэргүй нийгмийн хөгжлөөрөө тэргүүлэгч улс болох хэрэгтэй. Монголын ард түмэн бүгд сайхан нинжин сэтгэлтэй байх болтугай. Аллагын гэмт хэрэг гардаггүй орон болох болтугай.

Avatar

зочин 2026-08-13 66.181.191.131

Монголд хүний амь нас хороох нь бараг гэмт хэрэг биш болсон, Сайндаа 2 жилийн ял аваад л өнгөрнө Санаатай биш гээд л хөнгөлнө ,Амьд явах заяагүй байжээ гэж үзэж байна, Ардчилсан ерөнхийлэгч Элбэгдоржийн санаачилсан зүйл, Гэмт этгээд алан хядагчдад энэрэлтэй нөхөрсөн хандаж хайр халамж үзүүлж буйн жишээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж