Импортоор орж ирж буй суудлаын автомашины гаалийн үнэ 360 сая төгрөгөөс давсан тохиолдолд зөрүүн дээр 33 хувийн онцгой албан татвар нэмж ногдуулж эхэлснийг Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.
Тодруулбал, автомашины хөдөлгүүрийн цилиндрийн багаамж болон үйлдвэрлэгдсэн оноос хойших хугацаанд үндэслэн тооцох ОАТ дээр Гаалийн үнийн 360 сая төгрөгөөс давсан хэсэгт 33 хувийн ОАТ нэмж ногдуулж байна. Жишээ татвал, импортолсон суудлын автомашины гаалийн үнэ 500 сая төгрөг гэж үзвэл 360 сая төгрөгөөс давсан 140 сая төгрөгт 33 хувийн Онцгой албан татвар нэмж ногдуулж эхэлжээ. Энэхүү зохицуулалт 2026 оны наймдугаар сарын 10-ны өдрөөс мөрдөгдөж эхэлсэн байна.
УИХ-аас Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан батлах хүрээнд дээрх зохицуулалтыг тусгажээ.

Онцгой албан татварын хуулийн өөрчлөлттэй холбоотой хэсгийн https://legalinfo.mn/mn/detail/434 энэхүү линкээр орж унших боломжтой.
Г.ХОРОЛ
3,595.72
















































Нэргүй 2026-08-13 202.9.41.80
3.5 САЯ ХАВТГАЙ ДӨРВӨЛЖИН НУТАГТАЙ БАЙЖ ЯАЖ ИНГЭЖ СИНГАПУРЫН ГАЗАР НУТАГТАЙ МНТ ШИЙДВЭР ГАРГАЖ ЧАДАЖ БАЙНА АА ??? ЭНЭ УЛС НЭГ Л БИШ ЭЭ !!!!
Нэргүй 2026-08-13 103.229.121.73
Оркуудын унаа Приүсний татварыг нэм!!! Дэлхий нийтээрээ шоолж бна Приүсэнбаатар хот гэж
зочин 2026-08-13 103.229.120.221
Татвар УИХ ын тогтоол гарч бж хэрэгжих ёстой бишүү. Дан ганц ГЕГ ын шийдвэрээр ингэж дураараа болдог юм уу. Хууль ёсоо баримталж ажиилах ёстой биз дээ.
Иргэн 2026-08-13 202.21.127.114
Манай авилгачид, баячуудад ийм мөнгө ямар ч мэдрэмж өгөхгү дэ. Харин ч бага байгаа юм биш үү?
зочин 2026-08-13 66.181.191.131
Зөв шийдвэр байна Улаанбаатарт машин багтахаа байлаа,Түгжрэл дийлдэхээ байж,,аж ахуйн нэгжүүдийн ажил хүндэрч иргэд хохирч байна
Нэргүй 2026-08-13 202.133.76.14
манай баяачууд ийм мөнгөнд хотойхгүй ээ
Зочин 2026-08-13 66.181.170.226
Төгрөгийн ханш өдөр бүрээр унэж байгаа үед үнийн дүнгээр бус харин агаар их бохирдуулах, түлш шатахуун их хэрэглэх тийм суудлын авто машины татварыг нэмэх хэрэгтэй. Дахин бодож үзээрэй
tengis 2026-08-13 66.181.189.22
taanar ulaml communist bolood baih yum communist oron ch hurtel iim ih tatvaraar boodoggui shu europe iin jishigiig mongol huulj heregjuuleh n odoogiin niigmiin orlogiin tuvshing davsan shiidel yum
tengis 2026-08-13 66.181.189.22
ehleed benzin zam tugjrelee shiidcheed tatvaraa nem tugjrel gj mashin unah ymrch nohtsolguu bolgn zam gj mashin dandaa evdn benzingui mashinaa unahgui baihaar naad tatvariig cn toloh n bidnart ashigtai bus taanart ashigtai bolj bn uls ornii ediin zasag ard irgediig tatvaraas hongolj tuugeeree ard irgediin amidral deeshlej business uud dagaj bosdog harin odoogiin bodlogo zovhon ard irgediin karmaru ongiij ashiggui zuils mongo urj baina ene mongo mongoldoo uldeh bus gadagshaa garaad bn
tengis 2026-08-13 66.181.189.22
busad ediin zasgiin tom hoshuurge uls ornii jishigiig huulah n manai ulsad tohiromjgui negt hun amiin orlogo bolon ediin zasagiin baidal niigmiin hudaldan avah chadvart tohirohgui gj bodoj bn