Чөлөөлье бодлогоор Үндэсний стандартын үнийг чөлөөллөө

Чөлөөлье бодлогоор Үндэсний стандартын үнийг чөлөөллөө

Чөлөөлье бодлогоор Үндэсний стандартын үнийг чөлөөллөө

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилгын хүрээнд үндэсний стандартыг төлбөрөөс чөлөөлж, иргэн, аж ахуйн нэгжүүдэд үнэ төлбөргүй ашиглах боломж бүрдүүллээ. Ингэснээр стандартын хэрэглээ, хүртээмж нэмэгдэж, бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах нөхцөл бүрдэж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 285 дугаар тогтоолоор баталсан “Чөлөөлье” үндэсний санаачилгын арга хэмжээний төлөвлөгөөнд үндэсний стандартыг худалдан авч хэрэглэдэг байдлыг өөрчилж, үнэ төлбөрөөс чөлөөлөхөөр тусгасан. Үүний хүрээнд Монгол Улсын Шадар сайдын 2026 оны наймдугаар сарын 7-ны өдрийн 150 дугаар тушаалаар үндэсний стандартын баримт бичгийг төлбөрөөс чөлөөлжээ.

Өмнө нь үндэсний стандартыг хуудасны тооноос хамааран 5500-78700 төгрөгөөр худалдан авч ашигладаг байсан.

Ийнхүү төлбөрөөс чөлөөлснөөр иргэн, аж ахуйн нэгжүүд шаардлагатай стандартыг үнэ төлбөргүй авч, үйл ажиллагаандаа мөрдөх боломжтой боллоо. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 6657 стандарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаагаас 3552 нь үндэсний стандарт байна.

Стандартыг үнэ төлбөргүй болгосноор стандартын хэрэглээ нэмэгдэж, хууль, техникийн зохицуулалтын хэрэгжилт сайжран, бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, аюулгүй байдал дээшилнэ. Түүнчлэн жижиг, дунд үйлдвэрлэл, гарааны бизнес эрхлэгчдэд шаардлагатай стандартыг ашиглах боломж нэмэгдэж, үндэсний үйлдвэрлэл, экспорт, олон улсын худалдааг дэмжих ач холбогдолтой.

Энэ бодлоготой уялдуулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь стандартын хүртээмж, чанар, аюулгүй байдлыг сайжруулах, стандартчилал, техникийн зохицуулалтын тогтолцоог боловсронгуй болгоход чиглэж байна. Хуулийн төслийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2026-08-13 202.21.107.100

өөрсдөө үнээ тогтоож

Avatar

Зочин 2026-08-13 202.21.107.100

Үнэ чөлөөлсөн биш үнэгүй хэрэглээ болгосон юм биш үү! Монгол хэлээ мэдэхгүй болж, "орчуулагчгүй" бол буруу ойлголт өгөх нь байна ш дээ. Үнэ чөлөөлсөн гэхээр дураараа өрсдөө үнээ тогтоож худалддаг болж гэж ойлгоно ш дээ. Монгол хэлээрээ ойлголцохгүй болох юм байна л даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж