"Ерөнхий сайд Н.Учралыг огцруулах бичигт АН-ын бүх гишүүн гарын үсэг зурсан"

"Ерөнхий сайд Н.Учралыг огцруулах бичигт АН-ын бүх гишүүн гарын үсэг зурсан"

"Ерөнхий сайд Н.Учралыг огцруулах бичигт АН-ын бүх гишүүн гарын үсэг зурсан"

Ардчилсан нам өнөөдрийн /2026.08.13/  4:11 мэдээллийн цагаараа Засгийн газрыг нэн даруй 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн мэдүүлж, ээлжит бус чуулганыг наймдугаар сардаа багтаан зарлахыг шаардлаа. 


УИХ-ын гишүүн Б.Жаргалан:

–Засгийн газар макро эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах, инфляцийг зохистой түвшинд барих үүрэгтэй. Гэтэл өнөөдөр инфляц хоёр оронтой тоо руу шилжсэн. Тодруулж хэлбэл, ерөнхий инфляци 13 хувь, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт 25 хувьд хүрсэн. Саяхан л Ерөнхий сайд мах өндөр үнээр худалдаалж байгааг мэдэж зарим нэг дарга нарт гомдож байсан. Ерөнхий сайдад хандаж хэлэхэд монголчууд бид өдөр бүр дэлгүүр орохдоо эрх баригч намын шийдвэрт гомдох боллоо. Амьжиргааны өртөг өндөр энэ цагт инфляци хоёр оронтой тоонд хүрсэн нь зах зээлийн үзэгдэл биш юм. Энэ бол өнгөрсөн 10 жилийн хугацаанд эрх барьсан МАН-ын үе үеийн Засгийн газрын алдаатай бодлоготой шууд хамааралтай.

МАН үнэмлэхгүй олон суудал авч Засгийн газарт суухдаа төсвийг хэд тэлж, төсвийн зардлыг огцом өсгөсөн. Үүний үр дагаварыг иргэд хүртэж халаасаа хоосолж байгаа юм. Эдийн засаг дахь төрийн хэт их оролцоо нь чөлөөт өрсөлдөөнийг боомилж, төрийн алдаатай бодлого нь бүтээмжийг хумьдаг.

Сүүлийн өдрүүдэд иргэд шатахууны дугаарлалтад өдөр, шөнөгүй зогсож байна. Нэг үгээр хэлбэл, шатахууны хомсдол, шатахууны үнийн өсөлт нь инфляцийн дараагийн давлагааг зах зээлд бий болгоно. Учир нь нефть бол бүх бараа бүтээгдэхүүний суурь үнэд нөлөөлдөг. Шатахууны үнийн өсөлт нь тээвэр, хүнс үйлдвэрлэл болон эдийн засгийн бүх салбарт нөлөө үзүүлдэг гол хэрэгсэл. Ийм байхад Засгийн газар өдөр хоногийг аргацааж, галыг унтраах байдлаар хандахгүйгээр илүү цогц бодлого дэвшүүлж ажиллах шаардлагатай гэж Ардчилсан нам үзэж байна.

Инфляцийн дараагийн давлагаанаас иргэдээ бодитой хамгаалах төлөвлөгөө Засгийн газарт байгаа эсэхийг мэдмээр байна. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зүгээс нийгэмд үүссэн асуудлыг УИХ-аар яаралтай хэлэлцэх шаардлагатай гэж үзэж байна. Тиймээс УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлаж бодлогын түвшинд авч хэлэлцэх шаардлага гарсан. Тодруулж хэлбэл, энэ удаагийн ээлжит бус чуулганаар 2026 оны Монгол Улсын төсвийн тодотголыг хэлэлцэх ёстой. Яагаад гэвэл энэ оны хагас жилийн байдлаар тэнцвэржүүлсэн төсвийн алдагдал 2.1 их няд төгрөгт хүрсэн. Энэ нь цар тахлын үетэй дүйцэх хэмжээний өндөр үзүүлэлт юм. Үндсэндээ энэ бол жилийн эцсийн үр дүн биш. Зөвхөн хагас жилийн үр дүн юм.

Эдийн засагт инфляцийн дарамт өндөр байхад Засгийн газар төсвийн зардлаа улам нэмэгдүүлж инфляцийг улам хөөрөгдүүлж байна. Иймээс төсвийн тодотголоор төсвийн алдагдлыг бууруулах чиглэлээр зардлуудыг танах шаардлагатай.

Гадаад худалдааны тэнцэл ашигтай гарсан. Экспортын хэмжээ 11 тэрбум ам.долларт хүрсэн. Гол эдийн засгийн хөдөлгөгч хүч болсон зэс, нүүрсний үнэ зах зээлд өндөр үнээр худалдаалагдаж байгаа. Мөн экспортын биет хэмжээ хүртэл өндөр үзүүлэлтэй байгаа. Харин ч гадаад зах зээл таатай нөхцөл байхад төсвийн орлого ч гайгүй байхад Засгийн газар дотооддоо инфляциа алдав. Иймээс ээлжит бус чуулганыг энэ сард хийх ёстой гэж үзэж байгаа юм.

Мөн дээрх мэдээллийн үеэр сэтгүүлчдийн асуултад хариул өгөх үеэрээ "Ерөнхий сайдыг огцруулах тухай албан бичигт УИХ дахь Ардчилсан намын бүлгийн бүх гишүүн гарын үсэг зурсан" гэлээ.

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: 

-Төсвийн тодотгол бүү хэл, төсвийн төслийг ярьж байхдаа давсан төсөл оруулж ирж байна гэж судлаачид үзсэн. Нэг талаараа төсвийн хязгаарыг давсан төсөв  оруулж байгаа нь улстөрчдөд төсөв юу болж байгаа, ард иргэдэд үнийн өсөлт ямар дарамт учруулж байгааг мэдэхгүй байна. МАН засаг бариад сүүлийн 10 жил болж байгаа. Ер нь сүүлийн 36 жилийн 75 хувьд нь МАН засаг барьсан байдаг. Үүнээс өнгөрсөн 10 жилд инфляци ямар болсныг хүн бүхэн мэднэ. Жишээлбэл, махны үнэ 2016 онд 8000 төгрөг байжээ. Гэтэл өнөөдөр мах 36600 төгрөг болж 357 хувиар өссөн. Мөн талхны үнэ 1100 төгрөг байснаас 2800 төгрөг болж нэмэгджээ. Энэ нь 161 хувиар өссөн үзүүлэлт юм.

Ингээд харахад үнийн өсөлтийг авч байгаа цалинтай нь харьцуулах ямар ч боломжгүй. Иргэдийн авч байгаа цалин 10 жилийн өмнөхтэй харьцуулахад хэдэн хувиар өссөн үзүүлэлт гарав. Нийт төсвийн зарлага 6-7 хувиар өсөхөд иргэдийн орлого гурав хүрэхгүй хувиар нэмэгдсэн байдаг. Энэ дээрээс иргэдийн зарлага болон төрийн зарлагийг харьцуулж харж болох юм.

Өнгөрсөн оны зургадугаар сарын үзүүлэлтээр Монгол Улсын орлого буураагүй байсан. Харин орлогоос давсан зарлага их байлаа. Тодруулж хэлбэл, 1.4 их нядаар орлого нэмэгдсэн бол зарлага нь харин хоёр дахин их буюу 2.8 их нядыг  гаргасан.

Монголоос экспортолж байгаа бүтээгдэхүүнээс олж байгаа ашиг буураагүй. Мөн экспортод гаргадаг гол нэрийн бүтээгдэхүүний үнэ, бодит хэмжээ буураагүй. Харин ч орлогоо сайн өгч байгаа. Саалийн үнээ саалиа хангалттай сайн өгч байна. Харамсалтай нь, гаргаж байгаа саалийг нь улстөрчид хайр найргүй тарааж байх юм. Нэг үгээр хэлбэл, хэд дахин гарынхаа салаагаар асгаж, урсгасан хэвээр байна.

Монгол Улс жилийн эцэст долоон хувийн инфляцитай байх ёстой атал 13 хувьтай хагас жилийг ардаа үдлээ. Энэ нь үнийн өсөлтийн дарамт иргэдэд очиж байна гэсэн үг юм. УИХ-аас Монгол Улсын 2026 оны төсвийн хуулийг батлахдаа алдагдлыг 1.5 хувиар баталсан. Гэтэл хагас жилийн дараа 2.1 хувийн алдагдал буюу хоёр дахин их алдагдалтай гарлаа. Хагас жилд хоёр дахин алдагдалтай гарч байгаа бол жилийн эцэст хэд дахин үржигдэж гарах юм.

Монгол Улсын эдийн засаг бүхэлдээ хүндхэн нөхцөлд байна. Товчхондоо, эдийн засаг дампуурсан байх юм. Энэ бүх дампуурлын горыг эмзэг бүлэг, доод орлого болон дундаж орлоготой иргэд хүртэх болно.

Нөгөөтэйгүүр, мөнгөний нийлүүлэлт асар ихээр нэмэгдэв. Хагас жилийн хугацаанд 30 хувиар нэмэгдсэн гэж ярих боллоо. Тодруулж хэлбэл, 50 гаруй их наядаар нэмэгдэх нь төгрөгийн ханш суларч үнийн өсөлт нэмэгдэж байгаа шинж юм. Уг асуудлыг мах, нефть рүү чихэх асуудал биш.

Томоор харж үзвэл, Монгол Улс эдийн засгийн бодлого бүхэлдээ буруу байсны шинж тэмдэг юм. Өнгөрсөн таван жилийн хугацаанд 125 их наядын зарлага гаргасны гор гарч байна.

Гэтэл МАН гурав дахь Засгийн газраа сольж ажиллаж байгаа боловч бодлого нь зөв гарахгүй, сайжрахгүй байгаагаас шалтгаалж ард иргэдийнхээ нуруун дээрх ачааг хуваалцахгүй байна.

Үндсэндээ, иргэд аль эрт өрхийнхөө төсвөө бүрэн тодотгосон. Тэд татвараа төлчихөөд үлдсэн мөнгөө хэрхэн зарцуулахаа аль хэдийн төлөвлөсөн. Нэг өрх таван талх авдаг байсан бол танаж гурван болгов. Гэтэл Монгол Улсын Засгийн газарт ямар төсвийн тодотгол хийх төсөөлөл ойлголт алга. Тиймээс намрын зугаа цэнгэл, найр наадмын асуудлаа хойш тавьж наймдугаар сард төсвийн тодотголоо хийх хэрэгтэй.

Ард иргэд бүсээ чангалсан шиг төр ч бас чангалах шаардлагатай.

Үнийн өсөлтийг яаж иргэдийнхээ нуруун дээрээс багасгах талаас анхаарч урт хугацааны бодлого гаргах шаардлагатай. Гал унтраасан байдалтай огт явж болохгүй. Энэ бүх инфляцийн үндэслэл болон шалтгааныг зөв тогтоож суурьтай үзүүлэлт гаргаснаар макро эдийн засагт нөлөө үзүүлэх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
8
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

47 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2026-08-13 150.228.177.139

Захиалагч нь хэнийг бугд мэдэж бна. Хегийн алиалагчид!!!

Avatar

Нэргүй 2026-08-13 66.181.176.103

АН чинь огцруулах гэдгээс өөр юм мэддэг юм уу. Огцруулчихаад дараа нь юуг яаж өөрчилж сайжруулж, монгол улсаа яаж мандан бадруулах гээд байгаагаа яриачдээ. Юу ч байхгүй. Байлгаж чадах ухаантан ч байхгүй энэ намд. Улс орныхоо төлөө гэж гарч ирчихээд ярьж хэлж байгаа юм төр засгаа самарна л гээд байх юм.

Avatar

Иргэн И. Норовжав 2026-08-13 59.153.113.237

Засгийн газрыг огцоруулхад амархан , огцруулсны дараа дурдаад байгаа тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга зам , бодит нөхцөлөө боловсруулан дэвшүүлж байгаа хөтөлбөр байгаа бол түүнийгээ олон нийтэд ил танилцуулж байж олон нийтийн дэмжлэг авна , тэгэхгүй бүрдээд байгаа хүндрэлийг албан тушаалд горилох хэрэгслэл болгох нь эдийн засгийг сайжируулхад дэм болох биш улам сааруулах болно шүү.

Avatar

Итыь 2026-08-13 202.126.88.202

ЭДИЙН ЗАСАГ ДАМПУУРАХ ГЭЖ ОЙЛГОЛТ БАЙХГҮЙ. ХАРИН МОНГОЛ УЛС ДАМПУУРЧ БАЙНА. УЛС ТӨРЧИДИЙН ТОЛГОЙ ДАМПУУРЧ БАЙНА.

Avatar

Нэргүй 2026-08-13 103.57.93.122

Эрхэм нөхөд өө ! Энхрий хайрт МАН-тай гаа л байвал өлсөж үхсэн ч хамаагүй, тийм биз дээ !

Avatar

Нэргүй 2026-08-13 66.181.182.113

АН луйварчдын бзлэглэл нийтээрэн мэднээ. Улсын эрх ашгийн эсрэг ЗГ-аар тоглох үндсэн ажилтай. Засаг толгойлсон ч ялгаагүй ээ. Ер нь улсын ажлыг хорлох, дампууруулх л хобби нь юм ш дээ, зайлаасай Монголчуул амрахсан.

Avatar

иргэн. 2026-08-13 66.181.178.151

энэ намар хууль бус хөрөнгө хураах хууль оруулах ёстой. тэрний болчих тэх үү.

Avatar

Нэргүй 2026-08-13 103.26.195.132

АН СӨРӨГ ХҮЧИН УХААНТАЙ ЮМ БОЛ ЭРХ БАРИГЧДАД АРД ТҮМНИЙ ӨМНӨӨС ШААРДЛАГА ТАВЬЖ БАЙМААР БАЙНАА. МОНГОЛ ОРОН ДАМПУУРЧ ДУУСЛАА. БЕНЗИН ШАТАХУУНГҮЙ, УРТААС УРТ ОЧЕР ДАРААЛАЛ ТЭРИЙГЭЭ ЭРХ БАРИГЧИД НЬ ЕРДИЙН ЗҮЙЛ МЭТ ӨМГӨӨЛЖ ТАЙЛБАРЛАЖ АМ ХААХ ЖИШЭЭТЭЙ. НИЙСЛЭЛ ХОТ ЯГ ГАЛЗУУГИЙН ЭМНЭЛЭГ БОЛЛОО. ӨНГӨРСӨН ЗУН ХИЙСЭН ЗАМАА СЭТЛЭЭД ШУГАМ ШУУДУУ ЯНЗАЛСАН БОЛООД ШОРООГООР НЬ ХАЯАД МАРТСАН. 1 Р ЭГНЭЭ НЬ ХААЛТТАЙ ШОРОО БУЖИГНААД МАНГАРУУД БҮР ГАЛЗУУРСАН БОЛОЛТОЙ. УЧРАЛ ОГЦРОХ ЁСТОЙ ДАНХ НЬ ДЭЭР БАЙЖ.

Avatar

Нэргүй 2026-08-13 103.229.121.73

АНУУС минь тэр бензингүй байгаа нь Учралд хамаа байхгүй Украйндаа гомд украйн руугаа зайл Приүсээ унаад!!!!

Avatar

Нэргүй 2026-08-13 43.242.241.151

hehehe ийм л жалга дотор байгаа хүмүүс шдээ. Гадаад.дэлхийд юу болж байгааг өчүүхэн ч ойлголт байхгүй

Avatar

Сод 2026-08-13 66.181.161.127

АНын гишүүд галзуурчихаэ

Avatar

иргэн 2026-08-13 59.153.114.94

ер нь ерөнхий сайдгүй байвал яасан юм бээ? Байсхийгээд сонгоно, тун удахгүй унагаана, тоглоом юм уу? Ингэж замбараагүйтэж байснаас Америкийн нэг муж болчихъё

Avatar

Нэргүй 2026-08-13 103.229.122.153

3 саяуулаа ээлжлээд хийчихвэл яасын сар сараар.

Avatar

Нэргүй 2026-08-13 122.201.22.79

Ргцрох үгүй нь ч дүүрч, харин МАН- сүүлийн 10 жилд дангаар төрийн эрх бариад огт өөдөлсөнгүй!? Учрал хүүг шинэ үеийн залуу хүн шийдэмгий ажиллах болов уу гэсэн таг, тун өлбөгөр хүүхэд юмаа?? Ерөнхий сайдын суудал аргагүй томдоод байх шиг??? Яамаар ч юм дээ?? Огцрууллаа гэхэд МАН дотор нь өөдтэй ганц амьтан алга?? "Би чадна"-чууд л чихэлдээд байх юм!!!

Avatar

И 2026-08-13 66.181.176.147

ЗӨВ2, НЯЛХ БАЦААН ТАРААЖ ӨГЧ БНА. ЭНЭ ХЭВЭЭРЭЭ БАЙВАЛ МОНГОЛ УЛС ОНЫ ЭЦЭСТ ДАМПУУРАЛ ЗАРЛАХАД ХҮРЭХ НЬ !!!

Avatar

Нэргүй 2026-08-13 103.212.116.161

эд нар өөрсдөө уих нь ч тарах огцрох болзлоо аль эрт хангасан гэдгээ ойлгож байгаа юм болов уу 2 жил ч хайран байна

Avatar

зочин 2026-08-13 66.181.191.131

АН-ын анархистүүд,барууны тавиул, хулгайч луйварчдын гол зорилго бол Засгийн газрыг байнга унагаж,төрийг бүхэлд нь самууруулж,толгойгүй болгох ,хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бүх ажлыг нь нураах,улмаар эдийн засгийг хүндрүүлж,төсвийн бүрдэлтийг тасалдуулж,төрийн данс улайлгаж, өр зээлэнд улам автуулах, Үүний дүнд бараа таваарын үнэ өснө,имфляц нэмэгдэнэ,Иргэд л хохирно, Хоёр хөрштэй харилцах харилцааг хүйтрүүлж,хүндрэл дээр хүндрэл нэмэх,Ийнхүү луйврын аргаар төрийн эрхэнд гарах явдал,

Avatar

зочин 2026-08-13 66.181.191.131

Эрүүл саруул улс төрийн хүчин байсан бол зөв зүйлийг дэмжиж бурууг засуулж,улс орноо урагшлуулах,иргэдийн амьдралыг сайжруулах чиглэлээр л ажиллах байлаа, Харамсалтай нь тийш биш аж, Улс орноо сүйрүүлэх ,ард иргэдийн амьдралыг хүндрүүлэх нөхцөл бүрдүүлж ,хамаг бурууг бусдад тохон ,улс төрийн ашиг хонжоо хайсан луйварчид ажээ,

Avatar

Нэргүй 2026-08-13 192.82.65.73

Огцорхоос өөр үг үгсийн санд нь байддаггүй байх УИХ өөрсдөө тарвал яасан ,сольж холиод та нарч аятайхан ухаалаг ажиллаж чадахгүй муу болохоор улс төр гээд биесэ хэмлхээ болио ард түмэнд хэрэгтэй зүйл хий л дээ дандаа татаж унагаах талаар яриад

Avatar

Нэргүй 2026-08-13 103.57.95.124

Uchralyg ogtsruulaad orond ni Nyambaataryg tavi. Ediin zasag dorhnoo bosood irne

Avatar

Нэргүй 2026-08-13 103.229.122.153

УИХ ТАР.

Avatar

Нэргүй 2026-08-13 103.229.122.153

За одоо болиоч дээ. Ингэж засгаараа тоглосоор байтал дууслаа. Ганц жил ч ажиллаагүй засгийг яах гээд бгаа юм бээ. ХАРИН УИХ ТАРВАЛ ТААРНА.

Avatar

Нэргүй 2026-08-13 66.181.187.173

ЭНЭ Б.ЖАРГАЛАН ГЭГЧ МОНГОЛД ГАНЦААРАА ЖАРГАЛТАЙ ХАРАГДААД БАЙГАА ЮМ ДАА

Avatar

Нэргүй 2026-08-13 66.181.187.173

ЭНЭ УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЖАРГАЛАН ГЭГЧ УЛС ОРНЫ ХӨГЖИЛД ЯМАР Ч ГАВЬЯА БАЙГУУЛЖ БАЙГААГҮЙ МӨРТЛӨӨ УЛС ОРОН СҮЙРЛЭЭ ХЭМЭЭН БАЙНГА ХӨХӨӨ ШИГ ДОНГОГДОЖ, ХЭРЭЭ ШИГ ГУАГЛАЖ, ХАРИН МОНГОЛД ГАНЦААРАА ЖАРГАЛТАЙ ХАРАГДАЖ БАЙГАА АВГАЙ ДАА

Avatar

Нэргүй 2026-08-13 202.131.225.197

огцруул огцруул, ямар сураагүй юм биш.

Avatar

Нэргүй 2026-08-13 66.181.188.41

Огцруулна л гэх юм. Огцроод ЗГ байгуулах гэж өчнөөн хугацаа, бөөн хор алаан. Гарч ирсэн засаг нь урдахаасаа ямар ч ялгаагүй. АН нь дахиад л огцруулна гээд эхлэнэ. Ингээд 4 жил нь дууслаа. Монгол улсаа боддог хүн байна уу. 2 нам л Монгол улс юм уу. Намын гэх цаанаас л удирдахаар төрчихсөн юм шиг луйварын сонгуулийн хэдхэн хүн л 40 шахам жил мэдэмхийрч ах дүү овогоороо хагарталаа баяжсанаас өөр юу ч алга.

Avatar

сонгогч 2026-08-13 202.9.47.3

э****з толгойтой засаг Монголын төлөө ажиллахгүй………………….

Avatar

Нэргүй 2026-08-13 59.153.114.221

Зөв. Огцруулаад өгөөч. Бүтэж байгаа юм юу ч алга. Танхим нь бүгд коллежийнхон.

Avatar

Нэргүй 2026-08-13 202.133.76.28

ман нь ч наад баян айлын эрх танхи толгойтой хүүхдээ огцруулж буулгасан нь дээр дээ ман улам л муухай харагдана ман боловсон хүчингүй болчихсон хэцүүхэн болсон байх

Avatar

Нэргүй 2026-08-13 202.133.76.28

Зөвөө зөв наад Ураан учкаад ECдын суудалд сууж үзэх зүгээр л намтар дээрээ хэдэн өгүүлбэр нэмэх гэсэн хүсэлтэй өөр чадвар сэтгэл байхгүй оюун ухаан чадвар нь ч хүрэх ч үгүй дараагийн ээлжийг нь хоолонд нь оруул өлсөөд турж ү хэх гэж байгаа

Avatar

Нэртэй 2026-08-13 202.133.76.27

огцор

Avatar

Нэргүй 2026-08-13 202.133.76.27

Учрал. садаа огцор. Туулын замыг гацаасны төлөө улсаас урвасан хэргээр ,г өгөхөд болохгүй гэх газаргүй иэт

Avatar

Ард түмний нэг 2026-08-13 202.126.88.178

ардчиллын нар барьсан хэдэн новшнууд. Сөрөг хүчнийхээ үүргийг хийж чадахгүй хэвтэж, ганц хийж чаддаг зүйл нь амаа билүүдэж, сандал ширээний төлөө тэмцэл хийх. Энэ балиар авгайчууд …зайл цаашаа. Наад огцруулах гэх бичгээрээ бөг.сөө арч…

Avatar

Зочин 2026-08-13 103.145.234.36

Дүр эсгэгч улсаа хорлогч Б.Жаргалан гуай!!! Эцэг чинь Монгол улсыг үр ашиггүй асар их өрөнд оруулсан хүний нэг гэдгийг мартсан уу???

Avatar

байж байгаа гаруудыг нь 2026-08-13 202.70.37.221

Уг нь үндсэн санаа нь зөв ч элий балай Фортуна ын охин, дээр нь хадгаламж зэлийн хоршоо гээд 2004, 2005 оны үед байхаа баахан луйвар хийсэн шоронгийн хоригдлын дүү Баярмаа нар гэхээр ХУДЛАА болоод явчихаж байна

Avatar

Зочин 2026-08-13 103.145.234.36

Ардчилалын нэр барьж луйвар хулгай хийхээс өөр ид шидгүй АН ажиллаж байхдаа юу ч хийгээгүй нам. УИХ-д сонгогдсон АН-ын гишүүдийн ажил бол улс болон төрийн ажлыг гацаах, зогсоох, хорлох л байдаг. АН-ын гишүүдийн ганц чаддаг ажил нь энэ юмдаа. Улсад хэрэгтэй, ард олонд тустай ажил хийж байна уу? Үгүй ээ зөвхөн АН-ын явцуу эрх ашгийн төлөө л ажилладаг нам. Ер нь ийм төрийн түшээд Монгол улсад хэрэгтэй юу ???

Avatar

Учралын Засгийн газар огцор. 2026-08-13 66.181.182.17

дэмжиж байна.

Avatar

Дэл 2026-08-13 202.133.76.23

их хурлыг тараая одоо тараад зайлцгаа жагсаалтыг болих хэрэгтэй

Avatar

зочин 2026-08-13 203.98.76.30

Ene chin harin zov urialga bn. yadaj bhad ih hurliin darga ni Byambatsogt gej neg yum uzeegui erguu boltson. Ikh tengert orsnoo gaihuulj bgaam shig Minii neg odor geed kino ntr ch s******n bh shig hahahaha. Iim l erguu8 ulun yumnuudaasaa salmaar bgaamdaa. Byambatsogt metiig bol zailuulj bhad taarna. Hichneen ch jil songogdov. yag yu hiiv. hor nairuulahdaa sain, ali ch zasgiin gazriin uyd neg saidiin alban tushaal deer zaaval ochno sejgiin har laalaar

Avatar

Нэргүй 2026-08-13 66.181.164.23

Хуучин тэрбумаар нь иддэг байсан одоо бол МАН дарга нар их наядаар нь иддэг болсон байлээ, нисдэг тэрэгээр л нисэцгээж хоорондоо хэн нь том онгоцтойгоороо уралддаг боллоо, юины үнэ мэдэхээ байгаад уджийшдээ, эхнэр хүүхдүүд нь гадаадда том том байшинтнй нөхдүүд энд зөвхөн мөнгөө л хийх үүрэгтэй, улс орны амьдрал ард түмэн бол зөвхөн дараагийн сонгуульд гарах Пи Ар нь төдий кккк…

Avatar

зочин 2026-08-13 203.98.76.30

Болиооо та нар. Оюун-Эрдэнэ, Херо-ийн гар хөл болсон эргүүнүүд. Сөрөг хүчин шиг байж бодитой нэг ажил хийсэн үү малнууд. Учрал-тай мэтгэлцээд бүгд мад тавиулна тэгээд тэрэндээ уурлан хорсон явдаг балайнууд. Ялангуяа энэ Жаргалан бол бүр бүтэхгүй. Гишүүн биш байхдаа харин овоо юм яриад явдаг байсан чинь гишүүн болоод таг, хор найруулж, тендер хусахаас өөр юм байхгүй. Бүр үнэн худ гар гэдэг нь харагдаал байгаа. Жаргалан чи лав 28 онд байхгүй шүү. Ер нь АН ахиад арчуулна дөө энэ янзаараа 28 онд.

Avatar

Нэргүй 2026-08-13 103.11.193.222

Фортуна шүү дээ, тэгээд л ойлгомжтой. Нэг их ард түмний нэр барьсан луйварчид. Геополитикийн асуудал хүнд байхад ийм дайтай байгаа нь их юм. Чоно борооноор гэгчээр үнэхээр улсаа, ард түмнээ боддог байсан бол ЗГ-аа унагаах нь зөв үү?

Avatar

Зочин 2026-08-13 103.145.234.36

УИХ-д сонгогдсон АН-ын гишүүдийн ажил бол улс болон төрийн ажлыг гацаах, зогсоох, хорлох л байдаг. АН-ын гишүүдийн ганц чаддаг ажил нь энэ юмдаа. Улсад хэрэгтэй, ард олонд тустай ажил хийж байна уу? Үгүй ээ зөвхөн АН-ын явцуу эрх ашгийн төлөө л ажилладаг нам. Ер нь ийм нам, төрийн түшээд Монгол улсад хэрэгтэй юу ???

Avatar

Эдийн засагч Б 2026-08-13 138.252.202.5

Үнийн өсөлт хэтэрч байна. Төрийн зардал, төсвийг танах хэрэгтэй. Янз бүрийн нэрийдлээр мөнгө хэвлэж, нийлүүлснээс болж бараа, бүтээгдэхүүний үнэ өсч байгаа. Нүдний өмнө байгаа нэг жишээ хэлэхэд – жил болгон сольдог замын бордюр, явган хүний зам байна. Энэ мэрээ төсвийн хулгай байсан цагт үнийн өсөлт буурахгүй.

Avatar

Зочин 2026-08-13 103.145.234.36

Олон улсын нөхцөл байдлыг ойлгоод хэлэх зүйл байвал хэлээрэй АН-ын улсаа хорлогч

Avatar

Bugdiig ni shalga 2026-08-13 66.181.185.194

zov ogtsruul Uchral batsaaniig

Avatar

Нэргүй 2026-08-13 203.98.77.101

АЛДААТАЙ БИЧДЭГ СЭТГҮҮЛЧДЭЭ ЗАЙЛУУЛААЧ ЭЭ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж