Хагас коксон түлшний тендерт 288.3 тэрбумын саналтай Хятадын компани шалгарчээ

Хагас коксон түлшний тендерт 288.3 тэрбумын саналтай Хятадын компани шалгарчээ

Хагас коксон түлшний тендерт 288.3 тэрбумын саналтай Хятадын компани шалгарчээ

Ирэх өвлийн галлагаанд зориулж 280 мянган тонн хагас коксон түлш худалдан авах тендерийг 288.7 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр зарлаж, БНХАУ-ын компанид гэрээ байгуулах эрх олгожээ.

Тодруулбал, "Таван толгой түлш” ХХК-ийн зарласан тендерийн төсөвт өртөг 288 тэрбум 780 сая 676 мянган төгрөг. Тендерт дөрвөн компани үнийн санал ирүүлснээс БНХАУ-ын "Shaanxi Coal Chemical Industry Group Shenmu Energy Developments Ltd Wuzhou Branch" 288 тэрбум 386 сая төгрөгийн санал гаргаж, шалгарсан байна. Тус компанид энэ сарын 11-нд гэрээ байгуулах эрх олгожээ.

Харин бусад гурван компанийн санал шаардлага хангаагүй байна. Тухайлбал, Шэньмү хотын Жянтай Нүүрс-хими ХХК 285 тэрбум 780 сая төгрөг, “Цуй шинь девелопмент” 255 тэрбум 225 сая төгрөг, “И пэн хуй мэнг хэ девелопмент” 270 тэрбум 631 сая төгрөгийн үнийн санал тус тус ирүүлжээ.

Сонирхолтой нь, хамгийн бага буюу 255.2 тэрбум төгрөгийн үнийн санал ирүүлсэн “Цуй шинь девелопмент” ч тендерт шалгараагүй байна. Тендерийн үнэлгээгээр шаардлага хангаагүй гэж үзсэн бөгөөд шалгаруулалтаас хасахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэжээ.

Ийнхүү нийслэл ирэх өвөл хэрэглэх хагас коксон түлшний хэрэгцээг хангахын тулд дахин 280 гаруй тэрбум төгрөгийн бүтээгдэхүүнийг гадаадаас худалдан авах нөхцөл бүрджээ. Энэ нь сүүлийн жилүүдэд утааг бууруулах зорилгоор шахмал түлшний технологийг өөрчилж, хагас коксон түлш ашиглах болсон бодлогын үргэлжлэл юм.

Жил бүр 200-300 тэрбум төгрөгөөр өвлийн түлшээ импортоор худалдан авч буй энэ нөхцөл байдлаас гарахын тулд дотооддоо “Нүүрсний пиролизын үйлдвэр” байгуулахаар төлөвлөж байгаа. Уг үйлдвэр ашиглалтад орсноор хагас коксон түлшний хэрэгцээг дотооддоо хангах боломж бүрдэнэ гэж тооцож байгаа ч төслийн хэрэгжилт удаашралтай байгааг НИТХ-ын зарим төлөөлөгч шүүмжилж байсан юм.

Энэ удаагийн тендерээр шалгарсан компанитай гэрээ байгуулж, түлшийг хугацаанд нь нийлүүлсэн тохиолдолд ирэх өвлийн хэрэгцээг хангах юм. Харин урт хугацаандаа нүүрсний пиролизын үйлдвэрийн төсөл хэзээ хэрэгжиж, Улаанбаатар жил бүр хэдэн зуун тэрбум төгрөгөөр түлш импортолдог байдлаас гарах вэ гэдэг нь тодорхойгүй хэвээр байна.

№Оролцогчийн нэрСанал болгосон үнэТөлөвТендерийн баталгааШийдвэрийн үндэслэлМэдэгдэл хүргүүлсэн огноо
1SHAANXI COAL CHEMICAL INDUSTRY GROUP SHENMU ENERGY DEVELOPMENTS LTD WUZHOU BRANCH288,386,000,000 ₮Шалгарсан1,443,903,384 ₮Гэрээ байгуулах эрх олгосон2026-08-11
2Шэньмү хотын Жянтай Нүүрс-хими ХХК285,780,676,800 ₮Хасагдсан1,443,903,384 ₮Хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу хянан үзэхэд шаардлага хангаагүй тул 28.1.3-ыг үндэслэн татгалзсан2026-08-11
3Цуй шинь девелопмент255,225,637,000 ₮Хасагдсан1,443,903,384 ₮Хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу хянан үзэхэд шаардлага хангаагүй тул 28.1.3-ыг үндэслэн татгалзсан2026-08-11
4И пэн хуй мэнг хэ девелопмент270,631,200,000 ₮Хасагдсан—Хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу хянан үзэхэд шаардлага хангаагүй тул 28.1.3-ыг үндэслэн татгалзсан2026-08-11
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

хм 2026-08-13 66.181.177.67

За да бараг энэ дүнгээр шинэ үйлдвэр барьчихна да. Чадах юмаа ч хийж чадах сэтгэлгүй, дандаа бэлэнчлэх сэтгэлгээтэй. Тэгэхээр дандаа ядуу амьдарна гэсэн үг.

Avatar

Нэргүй 2026-08-13 66.181.182.107

энэ илт хахуулийн чанартай тендер шалгаруулалт. Данх нүүрс баяжуулах үйлдвэрийн тендерт хамгийн өндөр санал өгсөн Норинко интерншнл компаныг шалгаруулсантай ижил хулгай болжээ. Пүрэвдагва руу хөндлөнгийн аудит оруулна

Avatar

Дээгий 2026-08-13 202.126.88.82

Хятадын тэндэрт дийлэхээсээ өнгөрсөөн .

Avatar

ттт 2026-08-13 202.21.118.186

Хамгийн бага дүнтэй нь шалгарах байтал худлаа энэ тэр хууль гэж хасаад хахууль өгсөн компани нь шалгарсан байна аа шалгаач ээ ..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж