9 хоногт 53,134 жуулчин хүлээн авчээ

9 хоногт 53,134 жуулчин хүлээн авчээ

9 хоногт 53,134 жуулчин хүлээн авчээ

Засгийн газраас 2023-2028 оныг Монголд зочлох жил болгон зарлаж, аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлж буй билээ. Энэ хүрээнд 2026 оны наймдугаар сарын 09-ний өдрийн байдлаар улсын хилээр 622,123 жуулчин нэвтэрчээ. Энэ нь өнгөрөгч 2019 онтой харьцуулахад 7.8 хувь буюу 44 мянгаар өссөн үзүүлэлт гарсан байна.

Монгол ирсэн жуулчдыг Орос, БНХАУ, БНСУ болон Япон улсын аялагчид эзэлдэг.

Харин улсын хилээр нэвтэрсэн гадаад иргэд буюу тэр дундаа аялал жуулчлал, хөдөлмөрийн гэрээ, түр хугацаагаар оршин суух зөвшөөрлөө хэтрүүлсэн зэрэг зөрчил гаргасан 33 улсын 465 гадаад иргэнийг дахин улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон шийдвэр гарсныг Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээлсэн.

Аялалаар зорин ирж буй гадаад жуулчид монгол орны байгаль, монгол ахуйг үзэх гэж ирдэг ч 21 аймгийн ердөө 10 гаруй аймгаар аялдаг талаар салбарын мэргэжилтнүүд хэлж байв. Энэ нь дэд бүтцийн хөгжил болон жуулчдад танигдсан аяллын чиглэлээс хамааралтай байгаа юм.

Монгол Улс аялахад таатай орнуудын жагсаалтад дэлхийд эхний 20-д, Азидаа эхний 5-д бичигдсэн. Аялалаар ирсэн нэг жуулчин хамгийн багадаа 1500 ам.доллар зарцуулдаг гэх тоон судалгаа бий.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-08-12 43.242.242.59

1 сая жуулчин авдаг болвол сайн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж