Он гарсаар ослын улмаас 297 хүн нас баржээ

Он гарсаар ослын улмаас 297 хүн нас баржээ

Он гарсаар ослын улмаас 297 хүн нас баржээ

Цагдаагийн байгууллагад энэ сарын 11-нд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32 зөрчил бүртгэгдсэн байна. Мөн жолоодох эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон таван гэмт хэрэг тус тус бүртгэгджээ.


Зөрчлийн тухай хуулийн 14.7.1.Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, мансуурсан эсвэл сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол 400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсвэл 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулна. Харин Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг зохицуулалттай. Хуулийн дагуу тухайн иргэний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1-3 жил хүртэл хугацаагаар хасаж, улмаар 2700-14000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл 240-өөс 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэдэг байна. Мөн нөхцөл байдлаас шалтгаалан 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заажээ.

Он гарсаар эхний зургаан сард цагдаагийн байгууллагад зам тээврийн ослын 2330 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Ослын улмаас 297 хүн амиа алдаж, 1578 хүн, бэртэж гэмтэж, эд хөрөнгөөрөө хохирчээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын дийлэнх нь жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн болон согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, хурд хэтрүүлсэн зэрэг үйлдлээс үүдэж осол гарч байгааг албаныхан хэлж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-08-12 43.242.242.59

Замын хөдөлгөөний дүрмийг эмэгтэй жолооч нар огт баримталдаггүй. үүн дээр Замын цагдаа анхаарах хэрэгтэй байна. Тэд үнэн бүдүүлэг замын хөдөлгөөнд оролцдог. хэн дүрэм зөрчиж байна тэд эмэгтэй хүн баййдаг.

Avatar

Togoo 2026-08-12 43.242.243.196

замын стандарт бол чулуун зэвсгийн үеийнх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж