АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн сард Туркт болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтаас буцахдаа аюулгүй байдлын үүднээс онгоцоо нууцаар сольсноо баталжээ.
Трамп Мягмар гаригт (2026.08.11) сэтгүүлчдэд хэлэхдээ, АНУ-ын Нууц алба болон цэргийнхэн өөр онгоцоор нисэхийг зөвлөсөн тул тэдний зааврыг дагасан гэжээ.
АНУ-ын тагнуулын байгууллага Трампын онгоц руу пуужин харвах бодит аюул илрүүлсэн гэж "CBS" мөн мэдээлсэн байна. Түүнчлэн, “The New York Times” сонинд НАТО-гийн уулзалтын ойролцоо мөрөн дээрээс харвах пуужинтай хүн байсныг АНУ-ын тагнуулынхан илрүүлсэн гэж мэдээлжээ.
Трамп долдугаар сарын 8-нд Анкарагийн нисэх онгоцны буудалд “Air Force One” гэх ерөнхийлөгчийн онгоцонд сууж байгаа нь телевиз, хэвлэлүүдэд гарсан. Гэвч дараа нь тэр онгоцноос нууцаар гарч, хоол хүнс тээвэрлэдэг машинаар дамжин өөр онгоцонд шилжсэн аж.

Түүнийг АНУ-ын дэд ерөнхийлөгчийн нислэгт ихэвчлэн ашигладаг "C-32A" цэргийн онгоцоор нууцаар авч явжээ. Ингэснээр сэтгүүлчид болон Цагаан ордны зарим ажилтан Трампыг анхны суусан онгоцондоо байгаа гэж ойлгосон хэвээр үлджээ.
Трампын оронд “Air Force One” онгоцонд Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Сангийн сайд Скотт Бессент зэрэг өндөр албан тушаалтнууд болон сэтгүүлчид байсан гэж мэдээлж байна.
Онгоц сольсон явдлыг нууцлахын тулд Трампын суусан онгоцыг “Reach 18” гэсэн нэрээр нисгэсэн бол сэтгүүлчид болон бусад өндөр албан тушаалтнуудыг тээвэрлэсэн анхны онгоцийг “AF1” гэсэн нэрийг ашигласан байна.
Трамп Ираныг өөрийнх нь амь насанд заналхийлж буй гол аюулуудын нэг гэж өмнө нь мэдэгдэж байсан. Тэрбээр “Надад байнга заналхийлэл ирдэг. Та нарын мэдэхгүй олон заналхийлэл бий” гэж хэлжээ.
Харин сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаалах байгууллагаас ерөнхийлөгчийг онгоц сольсон явдлыг буруутгаж, үйл явдлыг сурвалжилж байсан сэтгүүлчдэд бодит аюул заналхийллийн талаар урьдчилан мэдээлэх ёстой гэж мэдэгдсэн байна.
3,600.44





















































Нэргүй 2026-08-12 66.181.184.205
Мөхөөлдөс зөөдөг хөргүүртэй машинаар зугтсан уу ккк
Нэргүй 2026-08-12 202.126.88.202
Ишшш Энэ Путин, Трамп 2 үүрд алга болоосой 🙏🙏🙏
Өвгөн 2026-08-12 64.119.19.254
Энэ хоёр хүн чамд ямар гай болов. энэ хоёр улсын дунд хавчуулаатай Монгол улс өнөөдөр гадны халдалгаас айх аяулгүй бид амар тайван амьдарч байгаа шүү..
Зочин 2026-08-12 59.153.115.217
хүн шоолсны хариуд тусгай албанд өөд нь татнаа л гэсэн Таг чиг боллоо шү 7 8 жил өнгөрлө
Нэргүй 2026-08-12 103.212.163.11
анхны онгоцонд үлдсэн сэтгүүлч, төрийн нарийнаа үхвэл үхэг гээд халхавч болгоод нисгэж байдаг, хүн чанар нь арай юу
Өвгөн 2026-08-12 59.153.113.97
Төрийн нарийн бичгийн даргаас чинь Трамп нь илүү чухал хүн шүү дээ. Төрийн нарийн бичгийн дарга үхэхэд улс оронд ямар ч нөлөө өгөхгүй. Харин ерөнхийлөгч үхвэл дэлхийн дайн гарч болзошгүй юм