Б.Дашпүрэв: Наймдугаар сард шатахууны хомсдол үүсэхгүй

Б.Дашпүрэв: Наймдугаар сард шатахууны хомсдол үүсэхгүй

Б.Дашпүрэв: Наймдугаар сард шатахууны хомсдол үүсэхгүй

Өчигдрөөс эхлэн шатахууны дараалал эрс нэмэгдэж, иргэдэд хүндрэл үүсээд байна. Шатахууны нийлүүлэлт хэзээнээс хэвийн болох талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэвээс тодрууллаа.


Тэрбээр "Саяхан Ангарскийн нефть боловсруулах үйлдвэрт технологийн алдаа гарч, ачилт хоёр хоног саарсан асуудал бий. Үүнээс шалтгаалж тодорхой хэмжээнд нийлүүлэлт багассан. Гэхдээ одоо ачилт хэвийн үргэлжилж байна. Наймдугаар сард бид энгийн АИ-92 автобензинээс 50 мянган тонныг авахаар баталгаажуулсан бөгөөд нийлүүлэлт тасралтгүй үргэлжилж байгаа. Гэхдээ баталгаажуулсан хэмжээ харьцангуй бага байсан, дээрээс нь сүүлийн хоёр хоногийн нийлүүлэлт тодорхой хэмжээнд буурсантай холбоотойгоор өнөөгийн нөхцөл байдал үүссэн.

Мөн Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ажиллаж, нэмэлтээр 25 мянган тонн автобензин авахаар болсон. Ингэснээр энгийн АИ-92 бензиний наймдугаар сарын нийт баталгаажсан хэмжээ 75 мянган тонн болж байна. Евро-5 стандартын АИ-92 бензиний хувьд 15 мянган тонн бүтээгдэхүүн баталгаажсан. Үүн дээр БНХАУ-аас дахин 6 мянган тонн Евро-5 төрлийн бүтээгдэхүүн авахаар баталгаажуулж, эхний ачилтыг хийж эхэлсэн.

Тиймээс наймдугаар сард шатахууны бодит хомсдол үүсэх нөхцөл байхгүй. Маргаашийн дотор ачилтын хэмжээ нэмэгдэж, бүтээгдэхүүн орж ирвэл энэ долоо хоногийн сүүл гэхэд түгээлт тогтворжиж, нөхцөл байдал хэвийн болно гэсэн тооцоотой ажиллаж байна. Цаашид бусад эх үүсвэрээс шатахууны хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр ч ажил тасралтгүй үргэлжилж байгаа. Олон улсын түвшинд хэлэлцээрүүд амжилттай явагдаж байна. Тиймээс наймдугаар сарыг баталгаажсан нөөцөөр асуудалгүй давж, есдүгээр сараас нийлүүлэлтийн эх үүсвэрүүд бүрэн тодорхой болж, хэвийн үргэлжлэх боломжтой гэж үзэж байна.

Онгоцны түлшний нөөц мөн харьцангуй багассан. Үүнтэй холбоотойгоор БНХАУ-аас 3 мянган тонн онгоцны түлш татан авахаар гэрээ, хэлцэл хийж эхэлсэн. Эхний 1000 тонн нь Монголд орж ирсэн бөгөөд үлдсэн 2000 тонн нь ачигдаж, нааш ирж байна. Мөн ОХУ-аас бүтээгдэхүүн орж ирэхгүй байгаатай холбоотойгоор Г.Дамдинням сайд ажиллаж, цаашид сар бүр 5 мянган тонн онгоцны түлш авахаар болсон.

Монгол Улсын онгоцны түлшний хэрэглээ харьцангуй бага. Тиймээс БНХАУ болон ОХУ-аас авахаар хийсэн дээрх хэлцлүүд хэрэгжсэнээр онгоцны түлшний нийлүүлэлтэд цаашид ямар нэгэн доголдол үүсэхгүй, хэвийн үргэлжлүүлэх боломж бүрдсэн гэж үзэж байна“ гэлээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2026-08-12 59.153.112.224

Учрал нийлүүлтэнд анхаарч чадаагүй муу ажилласан. Нийлүүлэлт байхгү бол савтай байгаад ч хэрэг алга ш дээ. Ийм эргүү алиа пацаан засаглаж чадахгүй гэсэн яг үнэн л юм байна.

Avatar

Нэргүй 2026-08-12 202.9.40.187

хужааманж санаан оылгмжтой байхал ийм юм ойлгохгүй маллуулаад дагаад амьдраад бхдаа яаахв дээ

Avatar

Нэргүй 2026-08-12 202.9.40.187

хужааманжуудын явг яриа яриан дунд хужааманж санахрхл ярьж шааж бдг хангаыда өгчх хангаы өгчх гж хитадад өгчхгж бгаа бхгүй юу хужааманжуудд юм өгж бх ёстры гэсн хужааманжууд тэр цаад далд утгн нь хужааманжуув толгойд шааж бх ёстрй гэсн санаархл шаасн хуэааманж сурглт шаацн толнойд шаана нэдг чин хужааманжууд эзллж бнаа гэсн үг хужааманжууд эзллж бх атгаг арга хитадманж өчүүхэн заль .

Avatar

Нэргүй 2026-08-12 103.57.95.192

8 дундаа орж байна шатахуун бөөн оочир хэвээрээ

Avatar

зочин 2026-08-12 202.9.47.67

ПОШЁЛ ты –

Avatar

Нэргүй 2026-08-12 202.21.97.90

Хэвийн гэдэг үгийг огт бүү хэрэглэ. Юү ч хэвийн биш бна

Avatar

Нэргүй 2026-08-12 122.201.22.79

Поохуу зарлалаа, бандан пад шүү!!!

Avatar

Нэргүй 2026-08-12 66.181.186.174

8 сар дундаа ороогүй юмуу

Avatar

Зочин 2026-08-12 103.212.117.213

Наймдугаар сар дундаа орчихоод, шатахууны хомсдолтой байхад л наймдугаар сард шатахууны хомсдол үүсэхгүй гэх, юу ярьж байгаагаа ойлгохгүй шахуу иймэрхүү нам дагасан навсгарууд ажил хийх гэж алж байна доо, хөөрхийс

Avatar

Нэргүй 2026-08-12 66.181.183.231

ОДОО , Найман сар…одоо я байхгуй байгаа асуудлыг худлаа яриад яах гээд хуцаад байгаа юм бэ….

Avatar

Хоой 2026-08-12 202.126.88.207

Манай Улс төрчидийн Холын Бодол нь банштай цай майхан хийж лайвдаж 2027.28 онуудыхаа Сонгуульд ялж өөрсдөө баяжиж Зайсандаа тансагхан аж төрөх, үр хүүхдээ гадаад дотоодоор зугаалуулж өнгөтэй өөдтэй гоё ажилд томилох л юмдаа……

Avatar

Зочин 2026-08-12 103.11.193.30

та минээ энэ хүн унтаж байгаад босож ирж байна уу? Гадаа чинь ихэнх колонкууд хаалттай ганцхан Сод дээр овоорсон урт цуваа байна. Би сая зуслангаас ирлээ. Ийм худалч, тэнэг, ноёдуудтай Монголчууд бид ер нь хөгжихүү??. Энэ хүн ярьж хэлж байгаа үгэндээ хариуцлага хүлээхүү???

Avatar

Т1т 2026-08-12 202.9.46.236

Бас нэг худалч нэмэгдэж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж