Дэлхийн гүний уурхайн тэргүүлэх мэргэжилтнүүд Улаанбаатар хотод цугларлаа

Дэлхийн гүний уурхайн тэргүүлэх мэргэжилтнүүд Улаанбаатар хотод цугларлаа

Дэлхийн гүний уурхайн тэргүүлэх мэргэжилтнүүд Улаанбаатар хотод цугларлаа

Дэлхийн гүний уурхайн салбарын шинэлэг технологи, шийдлүүдийг хэлэлцэх “Caving 2026” олон улсын бага хурал Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байна.

Баруун Австралийн Их Сургуулийн харьяа Австралийн Геомеханикийн Судалгааны Төвөөс (ACG) 2007 оноос хойш дөрвөн жил тутам зохион байгуулж ирсэн уг чуулганыг энэ удаа Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль хамтран зохион байгуулж байгаа нь Ази тивд анх удаа болж буйгаараа түүхэн ач холбогдолтой юм.

Бага хурлын ерөнхий ивээн тэтгэгчээр Рио тинто болон Оюу толгой компани ажиллаж байгаа бөгөөд энэ удаагийн арга хэмжээнд дэлхийн 20 гаруй орны уул уурхайн компаниуд, зөвлөх үйлчилгээний байгууллагууд, эрдэм шинжилгээний төв, судлаач, академич, ханган нийлүүлэгч зэрэг байгууллагууд оролцож байгаа билээ.

Гүний уурхайн дэлхийд тэргүүлэгч Rio Tinto, BHP, Codelco, Freeport-McMoran зэрэг компаниуд өндөр бүтээмж, хариуцлагатай, үр ашигтай үйл ажиллагааны шилдэг туршлага, хиймэл оюун ухаан, дэвшилтэт технологи, инновацийг үйлдвэрлэлд нэвтрүүлэн хэрхэн эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлж буйгаа танилцуулах юм.

Монгол Улсад “Caving 2026” олон улсын бага хурал зохион байгуулагдаж буй гол шалтгаануудын нэг нь Оюу толгойн гүний уурхайн олборлолтын жишиг олон улсын анхаарлыг татаж буйтай холбоотой. Тус уурхай нь газрын гадаргаас 1,300 метрийн  гүнд блокчлон олборлолт амжилттай хэрэгжүүлж байгаа дэлхийн цөөн уурхайн нэг билээ.

Энэ ч утгаараа арга хэмжээний сүүлийн өдөр олон улс болон дотоодын экспертүүд Оюу толгойд зочлон, гүний уурхайн бүтээн байгуулалт, блокчлон олборлолт, үйлдвэрлэлд хариуцлагатай, аюулгүй ажиллагаа, технологи, инновацын жишиг тогтоож буй Оюу толгой үйлдвэрийн шилдэг туршлагатай танилцана.

Caving 2026” бага хурал нь гүний уурхайн ирээдүйн хөгжил, технологийн шинэчлэл, гүний уурхайн аюулгүй ажиллагаа болон тогтвортой олборлолтын талаар дэлхийн хэмжээний мэдлэг, туршлага солилцох талбар болж, Монгол Улсын уул уурхайн салбарын олон улсын байр суурийг улам бэхжүүлж буйгаараа онцлогтой юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-08-12 66.181.182.19

Бид байгалиа сүйтгэх биш нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах ёстой !!!!!!!!

Avatar

Нэргүй 2026-08-12 122.201.22.79

Рио Тинто Монголд хөрөнгө оруулснаар монголчууд бид (эрүүл ухаантай нь) бахархах ёстой!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж