Сураггүй болсон охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Сураггүй болсон охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Сураггүй болсон охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Ховд аймагт сураггүй алга болсон 10 настай охиныг 11 дэх өдрөө эрэн хайж байна.

Тодруулбал, охин наймдугаар сарын 1-ний өглөөний 09:00 цагийн орчимд тарвас хураах ажилд явна гэж гэрээсээ явган гарсан ч эргэж ирээгүй байна. Ар гэрийнхэн нь охиныг сураггүй болсныг наймдугаар сарын 2-ны 20:40 цагт Онцгой байдлын байгууллагад мэдэгдсэн.

Охин Буянт сумын төвөөс зүүн зүгт 20 орчим км-ийн зайд орших Норжинхайрхан багийн нутаг дэвсгэрээс гэрээсээ гарчээ.

Өнөөдөр буюу наймдугаар сарын 12-ний өдрийн байдлаар охиныг эрэн хайх ажиллагааг аймгийн Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 123 дугаар анги, сумын Мэргэжлийн ангийн алба хаагчид болон ар гэрийнхэн хамтран зохион байгуулж байна. Эрлийн ажиллагаанд нийт 77 хүн, найман автомашин, гурван мотоцикл, нэг дрон, нэг эрэлч нохой оролцож байгаа аж.

Иргэд та бүхэн тухайн охиныг харсан, эсхүл байгаа газрын талаар ач холбогдолтой мэдээлэлтэй бол цагдаагийн байгууллагын 102 болон 94517043 дугаарт мэдэгдэнэ үү.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-08-12 59.153.114.42

NDTAI BN ALGA BOLSN VANZAN GICHI OXIN CH ZLG80955877

Avatar

Нэргүй 2026-08-12 202.133.76.11

казаклар хүчиндахлар аллахлар буллахлар

Avatar

Нэргүй 2026-08-12 103.57.93.122

Буянт сумын ойн баяр наадмыг шууд ХОЙШЛУУЛах хэрэгтэй !!!
Холын улс амьтаныг дэмий давхиулаад яахын, гаадам цуцалж байгаагаа эртхэн зарлаарай !!!
Буянт сумын наадмыг цуцалсан тухайгаа эртхэн зарлаарай !!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж