Хууль төрөхийн өмнө: Гэрлэлтийн гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлнэ

Хууль төрөхийн өмнө: Гэрлэлтийн гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлнэ

Хууль төрөхийн өмнө: Гэрлэлтийн гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлнэ
"News" агентлаг энэ удаагийн “Хууль төрөхийн өмнө” буландаа 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих Гэр бүлийн тухай хуулийг онцолж байна. УИХ-аас Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2026 оны долдугаар сарын 3-нд баталсан. Гэр бүлийн тухай хууль 27 жилийн турш хэрэгжиж, дөрвөн удаа шинэчлэн найруулахаар төслийг УИХ-д өргөн барьсан ч батлагдаж байгаагүй бөгөөд энэ жил тав дахь удаагийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсан. Уг хуулийн шинэчилсэн найруулгаар гэр бүлийн асуудлыг хэрхэн шийдвэрлэхээр тусгасан бэ?

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг хамтад нь баталсан. Гэр бүлийн тухай хуулийг 1999 онд баталснаас хойш 27 жилийн турш зарчмын шинжтэй өөрчлөлт хийлгүй мөрдөж ирсэн юм. Өмнө нь Засгийн газраас 2014, 2018, 2019, 2023 онд төслийг өргөн мэдүүлээд батлуулж чадаагүй. Энэ хуулийн шинэчлэл удааширсны улмаас гэр бүлийн харилцааны өөрчлөгдөж буй хэрэгцээ шаардлага, тулгамдсан асуудлыг шийдүүлэх зорилгоор 2025 оны арваннэгдүгээр сард Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг өргөн мэдүүлснийг УИХ баталсан. Хууль батлагдсанаар гэрлэлтийн өмнөх гэр бүлийн боловсролын тогтолцоог бий болгож, монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах зохицуулалтуудыг тусгасан гэдгийг хууль санаачлагчдын зүгээс онцолж байв.
Гэрлэгчдийн эрх, үүргийн талаарх зохицуулалтыг боловсронгуй болгож, гэрлэлт цуцлах ажиллагаанд хүүхдийн эрхийг хамгаалах тогтолцоог бүрдүүлсэн гэдгээрээ онцлог.
Мөн гэр бүлээс гадуурх харилцааны эрх зүйн үр дагавар болон хамтын амьдралтай холбоотой эд хөрөнгийн харилцааг мөн зохицуулсан байна. Гэрлэлтийн гэрээний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож, нөхөн үржихүйн туслах аргаар хүүхэдтэй болохтой холбоотой харилцааг хуульчилжээ. Эцэг, эхийн эрх, үүрэг, хариуцлагын зохицуулалтыг нарийвчилж хүүхдийн өмчийн эрхийг хамгаалах тогтолцоог бий болгож байна. Хүүхдийн тэтгэлэг тогтоох нэгдсэн аргачлалыг бий болгон, тэжээн тэтгэх харилцааны зохицуулалтыг боловсронгуй болгон, тэтгэлэг төлөхөөс зайлсхийгчдийн хариуцлагыг нэмэгдүүлсэн байна.
Хуулийн онцлох заалтууд:
  • Гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж, тэтгэлэг, уулзалтын хуваарь болон бусад асуудлыг шийдвэрлэхдээ хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг тэргүүлэх зарчим болгоно.
  • Хосууд албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлээгүй ч олон жил хамтран амьдарч, дундаасаа үр хүүхэдтэй болсон бол эд хөрөнгийн харилцааг зохицуулна.
  • Хүүхэд үрчлүүлэх асуудлыг зөвхөн шүүхээр шийдвэрлэнэ.
  • Гэрлэлтийн гэрээг нарийвчлан зохицуулна. Гэрлэлтийн гэрээг гэрлэхээс өмнө болон гэрлэсний дараа байгуулж болно. Гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлнэ. Үл хөдлөх хөрөнгийн эрхтэй холбоотой тохиролцоог улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэлээр бүртгүүлнэ.
  • Гэр бүлээс гадуурх харилцааны улмаас гэрлэлт цуцалсан бол буруутай гэрлэгчээс сэтгэл санааны хохирол нөхөн төлүүлэх асуудлыг шүүх шийдвэрлэнэ.
  • Хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд хүүхэд долоо, түүнээс дээш настай бол түүний саналыг харгалзана.
  • Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эхийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэрлэгчдээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлнэ.
  • Эцэг эх, асран хамгаалагч нь хүүхдээ анхаарахгүй бол хүүхдийн өмнөөс гуравдагч этгээд нэхэмжлэл гаргаж, хүүхдийн эд хөрөнгийг хамгаална.
  • Хүүхдийн тэтгэлгийг шинэ аргачлалаар тогтооно. Тэтгэлгийн хэмжээ хүүхдийн оршин суугаа бүсийн амьжиргааны доод түвшнээс багагүй байна.
  • Сургуульд суралцаж байгаа 18-21 насны хүүхдийг тэжээн тэтгэнэ.
  • Гэрлэлтээ цуцалж, хүүхдийн тэтгэлгээ төлөхгүй бол банкны мэдээллийн санд зээлийн мэдээллийн санд оруулж, зээлж авах эрхийг нь хязгаарлана.
  • Гэр бүлийн маргааныг ердийн иргэний хэрэгтэй ижил журмаар бус, хүүхэд болон гэр бүлийн онцлогт тохирсон бие даасан процессын хуулиар шийдвэрлэнэ. Гэр бүлийн нөхцөл байдлын шинжээч оролцож, шаардлагатай үнэлгээ, судалгаа хийнэ.
Товчхондоо, одоогийн хууль гэрлэлт, салалт, тэтгэлэг, үрчлэлтийн үндсэн харилцааг зохицуулдаг бол шинэ хууль хүүхдийн эрх, хамтран амьдрагчдын хөрөнгө, гэрлэлтийн гэрээ, тэтгэлэг болон гэр бүлийн маргааныг шийдвэрлэх ажиллагааг илүү нарийвчлан, цогцоор зохицуулж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж харна уу.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-08-12 138.252.29.91

хүүхдийн заавал эцгээр нь овоглож байж хүүхдийн тэтгэмж авдаг болгох хэрэгтэй???

Avatar

Нэргүй 2026-08-12 59.153.113.85

сэтгэцийг нь сайн шалгах хэрэгтэй шүү.

Avatar

Нэргүй 2026-08-12 66.181.176.97

тэнэг л биш бол хүмүүс гэр бүл үр хүүхэд гэхээ больно доо ийм новшийн хорвоо н**ш төртэй байхад луйварчид зальтнууд нь гэр бүл гэж Чичирч магадгүй

Avatar

Нэргүй 2026-08-12 122.201.22.79

Манайхан мухар сүшигээр муу ёр нтр гэлгүй ийм гэрээ байгуулж сурах хэрэгтэй. Дараа нь слах тохиолдолд гэрээ маш чухал, эх захгүй хэрүүл хийхээс хамгаална?

Avatar

Нэргүй 2026-08-12 202.126.89.114

тэрийг чин урвужлж ашрлхаар хужааманжуудл болмж болж гара иодрийн бгаа биздээ.

Avatar

Нэргүй 2026-08-12 202.126.89.114

өвчтэй хужааманж ацнууд бн хужааманж шат дамэлг ихсгэх гэдг хпнь хужааманж бодлг хужааманжууд шааодог шалгужурмгэлгийг урвуулж гаргж ирсн тэгээд хужааманжууддаамэср6 талд ньиболгмж гаргх гж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж