Н.Тавинбэх нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ

Н.Тавинбэх нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ

Н.Тавинбэх нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ

Эрчим хүчнй яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Тавинбэх болон бусад гурван хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ. Тодруулбал, Н.Тавинбэхийг “Багануур-Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд, улс төрд нөлөө бүхий этгээдээр ажиллаж байхдаа бусадтай бүлэглэн болон дангаар албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, бусдаас хахууль авсан, бусдад хахууль өгсөн гэх хэрэгт холбогдуулан шалгасан байна.

Түүнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль авах, 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөх гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Woman 2026-08-11 66.181.178.110

Анх улс төрд гарахад нь овоо хүн байх гэсэн чинь бас л нэг боловсон төрхтэй хулгайч гэмт хэрэгтэн эр байж дээ. Монгол эрчүүд минь яагаад ийм шуналтай ёс зүйгүй болоод байна даа. Төрд байгаа бусдад нь бүр ч итгэхгүй нь…халаг гэж

Avatar

100 бэх 2026-08-11 202.9.47.17

100 к- аар торгуулаад гарчихна аа

Avatar

Нэргүй 2026-08-11 202.21.125.250

Хүн чанаргүй төрд шургалсан хулгайчууд яаж ч гангараад тансаглаад сэтгэл нь амар амгаланг олохгүй цаанаасаа үмхий үнэртээд сэжгийн байдаг юм.

Avatar

Нэргүй 2026-08-11 66.181.178.95

Далдгар Дамиа бас араас нь орж байгаа шүү анхаар

Avatar

Нэргүй 2026-08-11 202.21.125.250

Шудрага байж чаддаггүй шуналт сэтгэлтэн нь там руу явдаг жамтай. Эх оронч сэтгэлтэй нэр төртэй амьдарч чадахгүй бол шорондоо амьдар даа.

Avatar

Нэргүй 2026-08-11 66.181.178.10

Айлаар явж хүн загнадаг нөхөр мөн биз дээ,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж