Цэцэрлэгийн бүртгэлд 39.7 мянган хүүхэд хүсэлт илгээжээ

Цэцэрлэгийн бүртгэлд 39.7 мянган хүүхэд хүсэлт илгээжээ

Цэцэрлэгийн бүртгэлд 39.7 мянган хүүхэд хүсэлт илгээжээ

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг энэ жил хоёр үе шаттайгаар хүлээн авч буй. Нэгдүгээр шатны бүртгэл наймдугаар сарын 10-ны өдрөөс 23-ныг дуустал үргэлжилж, хүсэлтийг E-Mongolia платформоор дамжуулан авч байгаа юм. Тэгвэл наймдугаар сарын 10-ны 17:30 цагийн байдлаар нэгдүгээр шатны бүртгэлд нийслэлийн хэмжээнд нийт 39 мянга 736 хүүхэд хүсэлт илгээж, бүртгүүлжээ.

Үүнээс:

  • 2 настай – 9,484
  • 3 настай – 10,102
  • 4 настай – 9,975
  • 5 настай – 10,175 хүүхэд байна.

Харин 2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд нийт 258 мянга 921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах хэрэгцээ үүсэхээр байна. Үүний 126 мянга 827 нь нийслэлийн хүүхдүүд байна.

Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгт хамрагдах хэрэгцээтэй хүүхдүүдийг насаар нь ангилбал:

  • 2 настай – 27,832
  • 3 настай – 31,303
  • 4 настай – 32,002
  • 5 настай – 35,690 хүүхэд байна.

Ингэснээр нэгдүгээр шатны бүртгэлийн эхний өдөр хүсэлт илгээсэн хүүхдийн тоо нийслэлийн хэмжээнд цэцэрлэгт хамрагдах нийт хэрэгцээний ойролцоогоор 31 хувьд хүрээд байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-08-11 202.9.40.187

сургужуь цэцрлг гэх хужааманжууд үүрлсн үүр сургууль цэцрлг гэх болих хэргтэй хаа тийм мнгө бх ч гүй. зардл цалинмбхгүй яааж хичэалиын цалингүй ажллхиймуу.тийм учраас хаалга барихмхэргтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж