Гадаад улсад оргон зугтсан этгээдийг Турк улсаас баривчлав

Гадаад улсад оргон зугтсан этгээдийг Турк улсаас баривчлав

Гадаад улсад оргон зугтсан этгээдийг Турк улсаас баривчлав

Монгол Улсын иргэн Г нь 2024 оны аравдугаар сард Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтсан мансууруулах бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа Монгол Улсын хилээр гарч, оргон зайлсан байна. Түүнийг Интерполын “Хөх булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж, улмаар Бүгд Найрамдах Турк Улсын Станбул хотод хууль бусаар оршин сууж байсныг тогтоожээ.

Энэ хүрээнд тус хотын эрүүгийн цагдаагийн алба хаагчидтай мэдээлэл солилцон хамтран ажиллаж, иргэн Г-г Турк Улсад саатуулан баривчилсан байна. Улмаар энэ оны наймдугаар сарын 10-ны өдөр Монгол Улсад албадан авчрах ажиллагааг амжилттай зохион байгуулж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2026-08-11 66.181.166.55

Шалихгүй хэрэгтэй хүнийг дор нь авч ирдийм байна. Сайханбилэгийг авч ирэхгүй байгаа нь Сайханбилэгтэй хуйвалдаж байна гэж ойлголоо эсвэл Сайханбилэгийг буруугүй гээд зарламаар юм.

Avatar

Нэргүй 2026-08-11 103.57.93.122

Сайханбилэг ямар ч буруугүй ш дээ !
Эрдэнэтийг 100 хувь Монголынх болгосон ГАВЬЯАТАЙ л хүн юмшүү !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж