Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг өчигдрөөс /2026.08.10/ эхлэн E-Mongolia платформоор дамжуулан хүлээн авч эхэлсэн. Цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 23 хүртэл үргэлжилнэ. Иргэд хүүхдээ цэцэрлэгт хамруулах үйлчилгээг авахдаа, өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх, хэрэв таны хүүхэд өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдсан бол тухайн цэцэрлэгтээ "Үргэлжлүүлэн явах" сонголтыг хийх юм. Тэгвэл цэцэрлэгийн бүртгэлт эхэлсэнтэй холбоотойгоор эцэг эх, асран хамгаалагчдаас ирж буй түгээмэл асуултууд хариулт өгье.
Тухайлбал, хуучин цэцэрлэгтээ үргэлжлүүлэн суралцах хүүхдүүд хүсэлт илгээх шаардлагатай юу?
-Таны хүүхэд өнгөрсөн жил цэцэрлэгт явсан бол тухайн цэцэрлэгтээ "Үргэлжлүүлэн явах" гэсэн сонголтыг хийж цахимаар хүсэлтээ илгээх шаардлагатай.
Одоо амьдарч буй хаяг дээрээ эцэг, эхийнх нь нэг нь бүртгэлтэй бол яахр вэ?
-Цэцэрлэгт хамрагдах хүсэлтйиг эцэг, эхийн аль нь ч гаргах боломжтой.
Түр оршин сууж байгаа иргэд тухайн харьяаллаараа хүүхдээ цэцэрлэгт хамруулах боломжтой юу?
-УБЕГ-ын хаягийн мэдээлэлд үндэслэн цэцэрлэгийн үйлчилгээг санал болгохыг анхаарна уу. Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн хоёр дахь шатны бүртгэлээр хүсэлтээ илгээх боломжтой. Ингэхдээ амьдарч буй дүүрэг, хорооныхоо "хүн ам, өрхийн мэдээллийн санд" түр оршин суух хаягийн бүртгэлээ бүртгүүлсэн байх шаардлагатай.
Нэг айлын хоёр хүүхэд нэг цэцэрлэгт хамрагдах боломжтой юу?
-Хаягийн зөрчилгүй бол хүсэлтэд үндэслэн нэг цэцэрлэгт хуваарилагдах боломжтой.








3,595.72





















































Холбоотой мэдээ