Иргэдийн хэтэвчийг сэгсрэгч инфляц 13 хувьд хүрэв

Иргэдийн хэтэвчийг сэгсрэгч инфляц 13 хувьд хүрэв

Иргэдийн хэтэвчийг сэгсрэгч инфляц 13 хувьд хүрэв

МАХ, ШАТАХУУНЫ ҮНИЙН ӨСӨЛТ ИРГЭДИЙН АМЬЖИРГААГ ДОРДУУЛСААР БАЙНА 

Инфляц улсын хэмжээнд 13 хувийн өсөлттэй гарав. Энэ нь төгрөгийн худалдан авах чадвар шууд 13 орчим хувиар унасан гэсэн үг. Үндэсний статистикийн хорооноос гаргасан тоо ийн өгүүлж байгаа. Харин нийгмийн зарим төлөөлөл статистикийн хороо зарлаж, төв банкнаас удирдлага болгодог энэ тоо хэтэрхий албаны тохируулгатай хэмээн үзэж, бодит амьдрал дээр төгрөгийн ханш жилийн дотор 20 хувиар унасан гэж шүүмжлэх нь олонтаа.  Ерөнхийдөө иргэдийн инфляцын хүлээлт сүүлийн саруудад маш тааруу байгааг үүнээс мэдэж болно.

Ямартай ч Монголбанкны зүгээс долоодугаар сард гарсан инфляцын өндөр өсөлтийг мах, шатахуун болон төрийн зохицуулалттай үйлчилгээний үнийн өсөлттэй холбон тайлбарласан байна. Улмаар инфляц төв банкны жилийн эцэст хүрнэ хэмээн тооцоолж байсан 6-8 хувийн өсөлтийг хэтэрхий эрт буюу долоон сарын дотор бүтэн нугаллаа.

Иргэдийн амьжиргааны зардал ийнхүү өсөхөд, хүнс болон шатахууны үнийн өсөлт томоохон жин эзэлж байна. Хүнсний бүтээдэхүүний үнэ өнгөрсөн жилийнхээс 25.5 хувиар өсөж, нийт үнийн өсөлтийн 53.7 хувийг дангаараа бүрдүүлжээ. Энэ нь инфляцын 13 хувийн өсөлтийн 7 хувь нь хоол, хүнсний үнийн өсөлтөөс шалтгаалсан гэсэн үг. Үүнд махны үнэ голлон нөлөөлсөн. Жишээ нь, үхрийн цул махны дундаж үнэ долоодугаар сард 38,293 төгрөгт байсан нь жилд 55.7, хоёр жилд 85.6 хувиар тус тус өссөн үзүүлэлт юм.  Үүнээс гадна баяр наадмын үеэр төрийн зохицуулалт үйлчилгээ буюу орон сууцны цэвэр усны төлбөр 37.2, бохир усны төлбөр 53.2 хувиар өсжээ. Шатахуун, түлшний хувьд олон улсын нөхцөл байдлаас шалтгаалан АИ-92 төрлийн  үнэ литр тутамдаа 9.7 хувь буюу 250 төгрөгөөр нэмэгдсэн нь иргэдийн худалдан авах чадвар дордоход шууд нөлөөлөв.  Эдгээр суурь үнэ нэмэгдсэнээр тээврийн зардлыг өсгөж, дам нөлөөнд нь бусад бүх төрлийн бараа, үйлчилгээний өртөг үржигдэх хэмжээнд очив.

Үнийн өсөлтийг бүс нутгаар нь авч үзвэл, Улаанбаатар хотод мөн л 13 хувьтай гарсан. Тэгвэл Сүхбаатар аймагт 8.7 хувиар өссөн нь хамгийн бага, Сэлэнгэ аймагт 18.1 хувиар нэмэгдсэн нь хамгийн өндөрт тооцогдож байна. Баруун бүсэд хүнсний бүтээгдэхүүний хамгийн өдөр буюу 27.4 хувийн өсөлт үзүүлжээ.

Монголбанк 2026 онд инфляцыг жилийн дүнгээр 6-8 хувьд тогтворжуулах зорилтын тавин мөнгөний нийлүүлэлтийг хариуцаж буй. Гэтэл бараа бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн шалтгаантай буюу Засгийн газрын үйл ажиллагаанаас хамааралтай үнийн өсөлтийг төв банкны зүгээс зохицуулах боломжгүй хэмээн мэдэгдсээр ирсэн. Өөрөөр хэлбэл, мах, шатахууны хангамжийг төв банк шийдэх боломжгүй. Харин Засгийн газар, түүний бүтцэд тэдгээрийг хариуцсан салбарын яамд байгаа. Дээр нь инфляцын гол өдөөгч төсвийн тэлэлтийг хязгаарлах боломжгүй гэдгээ эелдгээр илэрхийлсэн хэрэг. Тиймээс Монголбанкнаас улирал тутамд гаргадаг гаргадаг мөнгөний бодлогын өнгөрсөн зургаадугаар сарын тайландаа,  инфляцын өндөр өсөлт ирэх 2027 онд үргэлжлэх магадлалтай гэдгийг анхааруулж буй. Түүнээс сэргийлэхийн тулд төсвийн алдагдал бууруулах, төсвийн гадуурх санхүүжилтээ нэмэхгүй байхыг эрх баригчдад зөвлөсөн. Дээр нь шатахууны нийлүүлэлтийг хэвийн байлгах, ялангуяа үнийг 2026 оныг дуустал баяр наадмын өмнөх түвшинд тогтвортой байлгах шаардлагатайг онцолж байсан юм. Гэтэл долоодугаар сард мах, шатахуун тэргүүтэй иргэдийн гол хэрэглээний үнэ өсөж, Засгийн газрын өмнө маш том сорилтын авчраад байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2026-08-11 202.55.180.186

Монгол иргэд эх орондоо тайван амьдармаар байнаа
Эрх баригчид Монгол мөн үү

Avatar

ИРГЭН 2026-08-11 103.212.117.11

Энэ Төрийн боловсон Дээрэм,,,,,

Avatar

Del 2026-08-11 202.133.76.23

13 хувь худлаа бодит байдал 20 хувь давсан шүү энийг мэддэг улс төрч монголд байхгүй

Avatar

Нэргүй 2026-08-11 66.181.176.128

Хэ хэтэвч бүр өнгөрсөн эрчим хүчээ захын хятад хүнд алдаад өгсөн юм бишүү нөгөөдөх нь утаснаасаа хотыг асаахуу унтраахуу гэдгээ хүссэнээрээ шийддэг болгоод байгаа юм бишүү смарт тооллуур гэж заль гаргаж хүчээр хотод суурьлуулаад

Avatar

Ө 2026-08-11 103.57.94.35

харин тм..1 хүнтэй айл гхэд 50к.с дээшл гарч бх юм

Avatar

Нэргүй 2026-08-11 103.212.119.59

Сургаар нэмдэг хуучин хямд үнээр оруулж ирчихсэн бараа бүтээгдэхүүндээрээ шинэ ханш үнэээ нэмдэг байдал чинь улам дордох нэрмээс болж байгаа

Avatar

Darahaa boli 2026-08-11 192.82.88.134

Minimum 30% inflation bna darahaa bolichih

Avatar

Нэргүй 2026-08-11 202.126.88.207

Ар Монголоом явмаар бнааа 🙏

Avatar

Цөвүүн 2026-08-11 202.126.88.207

Ай цөвүүн цаг хэзээ дууснааа…….

Avatar

зочин 2026-08-11 66.181.185.164

Яв яв,Монгол чамаар дутахгүй, Хүний газар чи л зовно,Чи тэнд 2-р сортын хүн, Арчаагүй архичин хувиа борлуулж чадахгүй бусдаар тэжээлгэх хүсэлтэй залахуу бол бүүр өнгөрнө,Ойр төрөл найз нөхөд өөриймсэг хандах хүн байхгүй ,Эх орон шиг сайхан газар хаана ч байхгүй

Avatar

Нэргүй 2026-08-11 103.212.119.59

Монголчуудыг эх оронд нь амьдрах аргагүй болгох бодлого явагдаад байх шиг нэгэн зүйл монгол наймаачид нь ядахдаа монголчуудаа бодож эх орон газар нутгаа бодож арилжаа наймаагаа хиймээр санагдах чанартай аюулгүй эрүүл хямд бараа бүтээгдэхүүн оруулж ирдэг болмоор юм даа

Avatar

Нэргүй 2026-08-11 103.212.119.59

Хэ хэ 13 ч биш байхаа 130%өссөн гэвэл үнэнд ойртох байх арай л биш эрүүл биш эдийн засагтай эдийн засагчидтай улс орон болж хувирлаа олон жилийн өмнө нэг улсыг нэг сагс дэвсгэртээр ганц талхаа авдаг гэх хошигнол яригддаг байсан одоо тэр нь манайд бодитоор нүүрлэждээ

Avatar

13huvi 2026-08-11 202.9.47.8

Худалдан авах чадвар наадмаас хойш 50 хувь унасан. Наадмыг бол яахав хамаг юмаа барьцаанд тавиад өр зээл авч байж болгосон. Гэрээ зарж цагаан сараар шинэлдэг шиг…

Avatar

зочин 2026-08-11 66.181.185.164

Ажил хий Юм бүтээ, Ашиг орлогоо арвижуулж амьдралаа дээшлүүлэхийг бод,,Хоёр хөршийн иргэд шигээ ажилла, Тухайлбал хятадууд дэлхийн фабрик гэж цоллогдож байна, Хөгжлийн хурдаар 30-40-өөдхөн жилийн дотор барууны бүх хөгжингүй орон түүний дотор АНУ-ыг эдийн засгийн гол үзүүлэлтээр давж түрүүллээ, Гэтэл бид хийж чаддаг байсан юмаа ч чадахаа байв Юу ч бүтээхгүй зөвхөн самуурч,жагсаал цуглаан хийж цалин хөлс нэмэхийг л шаардана Ийм нөхцөлд имфляц болж, юмны үнэ өсөхөөс өөр яах юм

Avatar

Нэргүй 2026-08-11 103.212.116.128

яах гэж ингэж худлаа тоо гаргаад байдаг юм бэ юү гэж 19 хөн хувь байх вэ нэг дахин уначих аад байн.бүх юм нэмэгдсэн гэхдээ чанар нь муудаж байна

Avatar

зочин 2026-08-11 66.181.185.164

Архичин хулгайчууд луйварчид ардчилагчид болж жүжиглэнэ,,Бид л төрийн эрхэнд гарвал улс орон хөгжинө ард иргэд жаргана гэж солиорно

Avatar

Нэргүй 2026-08-11 202.126.88.82

хэтэрхий их мөнгө хэвлээд байнаа

Avatar

Нэргүй 2026-08-11 202.9.40.63

Монгол банкнаас 27%-иар их мөнгө хэвлэсэн. Ийм их мөнгө хэвлэж, зах зээл рүү шахахаар худалдан авах чадвар уналгүй яахав. Засгийн газар бодлогоор иргэдийнхээ худалдан авах чадварыг унагаж, төсвийн алдагдлаа нөхөхийн тулд зардлаа хэмнэх биш, мөнгө хэвлэх хялбар замыг сонгоод байхаар ингэлгүй яахав

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж