"Гоожингийн өндөр"-ийг Улаанбаатар хотын музейн өмчлөлд шилжүүлжээ

"Гоожингийн өндөр"-ийг Улаанбаатар хотын музейн өмчлөлд шилжүүлжээ

"Гоожингийн өндөр"-ийг Улаанбаатар хотын музейн өмчлөлд шилжүүлжээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн зургадугаар хороонд байрлах "Гоожингийн өндөр" гэх нэршилтэй түүхэн барилгыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар Улаанбаатар хотын музейн өмчлөлд шилжүүлжээ. Удахгүй түүхэн барилгыг хүлээлцэх захирамж гарч, хүлээн авснаар музейн данс бүртгэлдээ оруулна гэдгийг албаныхан мэдээлсэн юм.

1988 ОНД “ГООЖИНГИЙН ӨНДӨР”-ИЙГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАХ ЗУРГИЙГ ГАРГАСАН"

Архитектор Г.НЯМЦОГТ:

-Түүх, соёлын дурсгалыг сэргээн засварлах газрыг 1973 оноос байгуулсан түүхтэй. Хэрэв өдий хүртэл ажилласан бол үйл ажиллагаа нь цэгцэрчихсэн, олон улсын түвшинд хүрчихсэн байх байлаа. Гэвч 1993 хувьчлагдаж, үйл ажиллагаа нь бүрэн зогссон. Тус газар түүх соёлын дурсгалт барилгын бүх зураг төслийг хийж батлуулаад, сэргээн засварлалтын ажлыг хийдэг байсан. Дотроо мужааны цех, керамик үйлдвэр гээд сэргээн засварлалтын бүх төрөл багтдаг байв. Тэндээс төрөн гарсан доктор цолтой мэргэжилтэн олон бий. Одоо энэ газар ажиллаж байсан мэргэжилтнүүд ахмад настан болж, цөөн үлджээ.

Түүх, соёлын дурсгалыг сэргээн засварлах газар байх үед улсаас бодлогоор өв соёлын дурсгалт барилгуудыг ээлж дараагаар нь сэргээн засахаар ажиллаж байсан. “Гоожингийн өндөр” барилгын ойролцоо Улаанбаатар хотын музей, Г.Дэмид жанжны байшин, төмрийн завод гэх мэт түүх соёлын дурсгалт барилга олон бий. Тэр дундаас 1988 онд “Гоожингийн өндөр”-т судалгаа хийж, сэргээн засварлалтын ажлын зургийг нь хүртэл хийсэн. Харамсалтай нь, газар нь хувьчлагдсаны улмаас энэ бүх ажил цаасан дээр л үлдсэн дээ гэдгийг хэлж байсан юм.

Уг дурсгалт байшинг түүх бичлэгт Монгол Улсын анхны ерөнхий сайд Т.Намнансүрэн бариулан өөрөө амьдарч, мөн Хаант Оросын зөвлөх түшмэл С.А.Козин ажиллаж байсан гэх мэдээлэл бий. Т.Намнансүрэнг нас барсны дараа Шүүн таслах хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайд Эрдэнэ ван Намсрай харьяалан авч, 1920 онд VIII Богд Жэвзүндамба хутагт болоод Монголын хувьсгалын үйл хэрэгт оролцогч хүмүүс хоригдож байсан гэх зэргээр түүхэн хүн, үйл явдалтай холбон бичиж иржээ.

Түүхэн дурсгалт байшин анх баригдсан цагаас 1929 онд Нягтлан бодох түр сургууль байрлах хүртэлх түүхийг судлаачид зөрүүтэй байдлаар бичиж ирснийг Улаанбаатар хотын түүх судлаач Г.Очбаяр, О.Одсүрэн нарын хамтран бичсэн эрдэм шинжилгээний өгүүллээр нягтлан дэлгэрүүлэхээс гадна уг байшин хэдэн онд, хаана баригдсан, хэнд зориулж, ямар хөрөнгөөр барьсан, хэн амьдарч байсан, ямар түүхэн үйл явдалтай холбогддог, ямар байгууллагууд байрлаж байсан, хэрхэн хадгалж хамгаалж ирсэн зэргийг тодруулсан байна.

Энэ дунд нэгэн баримт сонирхол татсан нь "Гоожингийн өндөр"-т Ерөнхий сайд асан Т.Намнансүрэн амьдарч байгаагүй гэх мэдээлэл.

Т.НАМНАНСҮРЭНГИЙН ГЭР ОРДОН НЬ “ГООЖИНГИЙН ӨНДӨР”-ТЭЙ ОГТХОН Ч ХОЛБООГҮЙ

Энэ тухай судлаачдын бичсэн эрдэм шинжилгээний өгүүлэлд "Ерөнхий сайд Т.Намнансүрэн нь Бүгд ерөнхийлөн захирах яамны хоёр давхар модон байшинг 1912 онд бариулж эхлэн, 1913 онд дуусгажээ. Тус байшинд 1914-1915 оны хооронд Бүгд ерөнхийлөн захирах яам, Улсын хурлын газар хамт байрлан үйл ажиллагаа явуулж байгаад, 1915 онд Бүгд Ерөнхийлөн захирах яам татан буугдахад Улсын хурлын газар дангаараа байрлаж үйл ажиллагаа явуулж байжээ. 1919 оны 6 дугаар сард Улсын хурлын газрыг Богд хааны зарлигаар Дотоод яамны баруун тасалгаанд шилжүүлжээ. Ингэхдээ Улсын хуралд зориулж Дотоод яамны хажууд шинэ байшин сав барьж өгсөн бөгөөд уг байшинд ортлоо Дотоод яамны байшинд хуралдаж байв. Харин хуучин байшинг (анх Бүгд ерөнхийлөн захирах яамны байшин байсан) тухайн газарт нь үлдээж, Сангийн яаманд харьяалуулжээ. Уг байшин цаашид хэрхсэн талаар тодорхойгүй байна.

Дунд голын өмнөх Улсын хурлын газар байрлаж байсан байшингийн зүүн талд Т.Намнансүрэнгийн гэр ордон байрлаж байв.

Тус гэр ордныг хэдийд барьсан талаар баримт одоогоор олдоогүй ч 1913-1915 онд баригдсан нь тодорхой байна. 1924 онд Т.Намнансүрэнгийн эд хогшлын нэлээдийг хурааж Улсын орлого болгоход тус байшин ч мөн адил улсын орлого болсон бололтой. 1925-1926 онд тус байшинд Дэлгэр их уулын аймаг байрлаж байжээ. Дараа нь Цэргийн яам уг байшинг буулган, Арслантай гүүрний баруун хойд талд зөөн барьж, 1940-өөд оны эхэн хүртэл Цэргийн яамны хэлтсүүд уг байшинд байрлаж байжээ. Цагийн аясаар тус байшин элэгдэн хуучирч, дээд давхар нь хазайсны дараа дан болгож, сүүлдээ барилгын талбайд орж ор сураггүй алга болжээ.

Дээрх баримтуудаас харвал, Бүгд ерөнхийлөн захирах яам болон Улсын хурлын газрын байрлаж байсан байшин, мөн Ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн гэр ордон нь “Гоожингийн өндөр”-тэй холбогдолгүй болох нь баримтаар батлагдаж байна.

Түүхч О.Пүрэв “Т.Намнансүрэнгийн байшин бол Гоожингийн өндөр” гэж үзсэнийг судлаачид нягтлалгүй ном бүтээлдээ ашигласнаар уг ойлголтыг дэлгэрүүлжээ. 1914-1916 оны хооронд Нийслэл хүрээнд амьдарч байсан С.А.Козин нь 1919 онд Т.Намнансүрэнг нас барсны дараа түүний байшинд ажиллаж байсан гэж үзэх боломжгүй бөгөөд логикийн хувьд ч зөрчилтэй юм. Дунд голын өмнө баригдсан Т.Намнансүрэнгийн гэр ордон нь “Гоожингийн өндөр”-тэй огтхон ч холбоогүй" талаар дурдсан байна.

НИЙСЛЭЛ ХҮРЭЭНИЙ ТҮҮХИЙГ ХАРУУЛСАН МУЗЕЙ БАЙГУУЛЪЯ

"Монголын санхүү, төсвийг эмх цэгцтэй болгоход туслуулах зорилгоор ирсэн С.А.Козин нь Нийслэл хүрээнд өөрийн суух албаны байшинтай байсан бөгөөд уг байшинг 1914-1915 онд бариулжээ. Тус байшин нь эдүгээ Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, 21 дүгээр сургуулийн зүүн хойд талд, Баянзүрх захын баруун урд талд хадгалагдан үлдсэн “Гоожингийн өндөр” хэмээх байшин мөн юм. С.А.Козиныг 1916 онд нутаг буцсаны дараагаар тус байшинд Улсын хууль шастир хэвлэх хэвлэлийн газар, Монгол ба Зөвлөлтийн хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлэх больниц, Нягтлан бодохын түр сургууль буюу Санхүүгийн техникум (одоогийн Санхүүгийн эдийн засгийн их сургууль) зэрэг байгууллагууд үйл ажиллагаа явуулж байжээ. Үүнээс тус байшинд хамгийн удаан байрлаж, үйл ажиллагаа явуулсан байгууллага нь Санхүү эдийн засгийн сургууль юм.

Уг байшин нь 1929-1956 он хүртэл тус сургуулийн сурагчдын байр, 1956-1992 он хүртэл багш, ажилчдын байрын зориулалтаар ашиглагдаж байжээ.

Мөн 1992 онд тус сургуулийн бүртгэлээс хасагдаж, Хотын захиргаанд шилжүүлэхээр болсон боловч Хотын захиргаа өөрийн хөрөнгөдөө бүртгэж аваагүй тул 2008 он хүртэл ямар нэгэн өмч, эзэмшлийн бүртгэлгүй байжээ. Улмаар тэнд амьдарч байсан Санхүү эдийн засгийн сургуулийн багш, ажилтан, түүний үр хүүхдүүд 2008 онд газрыг, 2009 онд байшинг өөрсдийн эзэмшил, өмчлөлд авчээ.

Түүхэн дурсгалт байшинд 1920 онд Богд хааныг 48 хоног хорьж, 1921 оны наймдугаар сард Залуучуудын эвлэл буюу Бошгыг халах идэр нам хурал цуглаан хийж, 1921 оны арваннэгдүгээр сард Унгар эмч Раднот Андор 10-аад маарамбын хамт тус байшинд ажиллаж байсан" тухай судлаачдын бичсэн эрдэм шинжилгээний өгүүлэлд онцолжээ.

Түүх судлаач Г.Очбаяр, О.Одсүрэн нарын зүгээс дараах саналыг гаргасан байна. 

  • ХХ зууны эхэн үед Нийслэл хүрээнд цөөн тоотойгоор баригдсан Дорнод Сибирийн уламжлалт загвартай хоёр давхар модон барилга архитектурын төлөөлөл болсон тус түүхэн дурсгалт байшингийн хадгалалтын өнөөгийн байдлаас харахад нэн даруй сэргээн засварлах шаардлагатай ба байшингийн гадна фассад, цонх, дээвэр, ханын болон дээврийн доод ирмэгийн модон хүрээ, чимэглэл, цонх болон цонхны хөмсөгний хээ чимэглэл зэрэг нь анхны эх төрх байдлаа одоо хүртэл алдаагүй байгаа тул нэн яаралтай сэргээн засварлаж, авран хамгаалах хэрэгтэй байна.
  • “Гоожингийн өндөр” нь Монгол Улсын анхны ерөнхий сайд Т.Намнансүрэнтэй холбоогүй нь тус байшингийн түүхэн үнэ цэнийг бууруулахгүй бөгөөд уг байшинд Нийслэл хүрээний түүхийг харуулсан музей байгуулах замаар барилгын үнэ цэнийг хадгалах, ашиглалтыг сайжруулах бүрэн боломжтой гэж үзэж байна гэжээ.

Хамгийн сүүлд 2013 оны нэгдүгээр сард иргэн н.Үеэлэнгээс 521 мкв, хувийн орон сууцны зориулалттай “Гоожингийн өндөр”-ийг Б.Мөнх-Эрдэнэ гэх иргэн худалдан авч, эзэмших эрхийн гэрчилгээгээ гаргуулжээ. "Гоожингийн өндөр"-ийг 1992 онд нийслэлийн өмчид шилжүүлэх тушаалыг тухайн үеийн Эдийн засгийн коллежийн захирал Р.Амаржаргал гаргаж байсан. Уг тушаалд 58.500 төгрөгийн үнэтэй "Гоожингийн өндөр" гэх есөн айлын хоёр давхар сууцыг актлан, данснаас хасч, түүхийн дурсгалт барилгын хувьд Улаанбаатар хотын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны мэдэлд шилжүүлсүгэй гэжээ. Гэвч нийслэлийн удирдлагууд тухайн үед өмчөөр бүртгэж аваагүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Монгол гэгч улс.....хөөрхий 2026-08-11 202.126.88.207

Монгол Баяд, Ноёдын Хооронд УБ хотын Газрын Наймаа, Төрийн өмчийн хулгай шашигдуулалт дээр нь Барилгын Компаниуд Гэмгүй Номхон Ардыг Хулхидаж Залилах ч гаарч бна дааа…….

Avatar

Нэргүй 2026-08-11 66.181.190.111

Түүхэн барилга мөнл юм бол сэргээн засварлаж Нийслэлийн музейн нэг хэсэг болгох нь зүй. Одоогийн бөөн барилгын дунд ийм нэг түүхийн гэрч байх нь хойч үед нэн сонирхолтой бх болно

Avatar

зочин 2026-08-11 66.181.185.164

Эх орны дайны үед тухайлбал Берлины төвийн түүхэн дурсгалт бараг бүх барилгууд нурж, юу ч үлдээгүй нуранг болсон гэдэг, Гэвч бүгдийг нь яг хуучин загвараар нь сэргээж заримын нь байршлыг сайжруулж бүтээсэн,Үзэсгэлэнт гудамж болгосон, Гоожингийн энэ барилгыг үүний жишгээр шинээр барья, Гэхдээ байршлыг нь өөрчилж хотын төвд, гол гудманд, нийтэд ил, газар орчныг нь сайтар тохижуулж сайн ноён хан Намнандоржийн музай болго, Хөшөөг нь байрлуулья,Улаанбаатар түүх дурсгалын зүйлээр үнэхээр хоцорч байна

Avatar

зочин 2026-08-11 66.181.185.164

Улаанбаатар хот бараг хоёр сая хүнтэй том хот боллоо,,Гэтэл үзэх харах юмгүй,Түүх дурсгалын зүйл бараг алга,, Ийм байж болохгүй ,

Avatar

BOLXU 2026-08-11 202.126.88.166

PArBAICAN dyyjin zamaac zailyyl.
zam bainga zasdag Ubchtei, emleg xybichilj Ubchin calaxaa boliloo gyilagchasn

Avatar

ylcuun oplogoryy , AIMSHiGTAI damjdag byydg 2026-08-11 202.126.88.166

yb byx baruilga gadni orlogo, xyndreljyylex,zambarasgyi
xylgaich gyilagchin.

Avatar

goverment web saityyd, cuctem ylam Nobshrox parbaican xyylgch dyyjin 2026-08-11 202.126.88.166

emleguin baishin xenui umch bolob, medle.#;?
(Ubchtei xyn uchigdur ydeec xoish tsaga dotor xen baican? xsgyi CJN yc texnikee tabidag xylgaichyd bna
cuctem xolbogch ni Ubchtei xyn bna gej yrij bgsa ?
Abtmat @@@@/bdag ### ygaalguin galzyyral #.
yc shyygch, #;
zebtei tyrbanyyd baing colij. taarcan Xylgaichyyd ylcuin
xymyycuin mungo, emuig Xog Ubchin bolgoj bn.

Avatar

Нэргүй 2026-08-11 103.229.120.209

Нэг золбин оросын амьдарч байсан өмхий амбаар яахаараа Монголийн соёлын өв болдын. Шууд нураа.

Avatar

зочин 2026-08-11 66.181.185.164

Сайн ноён хан Намнандоржийн амьдарч байсан тухайн үедээ шилдэгт тооцогдож байсан барилга гээ биз дээ, Оросуудын л барьсан бүхэн үмхий болдог энэ заваан туйлширлаа боль, Хоёр хөрштэй эв найрамдалтай,хэвийн харилцаатай байж л бид урагшлана Эсвэл шаварт суусан мэлхий хэвээрээ л байна,Дайн өдөөж хамгийн болохгүй бүтэхгүй бүхнийг харин барууны түрэмгий хүчин л буй болгож байна

Avatar

Нэргүй 2026-08-11 103.57.93.122

Хөөе, чи ядахдаа гүйцэд уншиж ойлгоод дараа нь зандарч загниж, зүхэж хараа л даа. Ерөнхий сайд Намнансүрэнд хамаа ралгүй гээд бичсэн бна ш дээ, хө !

Avatar

Нэргүй 2026-08-11 202.179.24.35

Бусад улс орон бол маш гоё болгон зөв сайхан ашиглаж, сурталчилж байдаг юм шиг билээ. Манайх шиг өмнө зүйл бүртээ дургүй нь хүрч нурааж, устгаж, буруутгаж, өөрийгөө магтах сэтгэлгээ давамгайлсан, хүмүүжил муухантай хүмүүс олонтой газарт бол хэцүү

Avatar

Нэргүй 2026-08-11 122.201.20.153

Хуучны барилгыг сэргээхэд нэг бол уг барилгыг сэргээн засварладаг, эсвэл яг тэр хуучны загвараар нь шинээр өөр газар барьдаг гэсэн. Энэ байшинг засах гэж хөрөнгө мөнгө зарах хэрэггүй байх өө. Тийм ч ач холбогдолтой байшин биш, хөрөнгө мөнгө дэмий үрэхийн нэмэр. Богд хааны ордноо л сайн арчлаад явахад болно

Avatar

Нэргүй 2026-08-11 202.21.108.69

ene baliar umiig bailgaj yadag um.

Avatar

Иргэн 2026-08-11 66.181.187.226

за даа хэрэг байна уу 1.3 тэрбум гээд хэдэн жилийн дараа бла2 5 тэрбум бно анхнаасаа үнэ цэнэтэй бсан бол ийм болтол нь байлгах уу зүгээр л газарт нь шунасан хэрэг бас Гэндэн үр сад боливол таарна

Avatar

Гэндэн тэнэг 2026-08-11 202.126.88.82

Нураагаад дурсгалын цэцэрлэг барьж болно. Тэр шуналт хүнд өгч болохгүй. Гэндэнгийн зээ гэлүү

Avatar

Нэргүй 2026-08-11 103.57.93.122

Тэр чинь шал өөр байшин ш дээ, хө !

Avatar

Нэргүй 2026-08-11 202.126.90.149

Сэгийг нураагаад дэлгүүр барь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж