"Дахин дугаарлаж шатахуун авах тохиолдол 60 хувийг эзэлж байна"

"Дахин дугаарлаж шатахуун авах тохиолдол 60 хувийг эзэлж байна"

"Дахин дугаарлаж шатахуун авах тохиолдол 60 хувийг эзэлж байна"

Шатахууны нийлүүлэлт, түгээлт, дараалалтай холбоотой асуудлаар ажлын хэсгээс өнөөдөр /2026.08.10/ ээлжит  мэдээллээ хийлээ.


Ашигт малтмал газрын тосны газрын Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн дарга Д.Даваабаяр:

-Наймдугаар сард ОХУ-ын Роснефть компаниас 49.500 тонн АИ-92 автобензин, бусад нийлүүлэгчдээс 12500 тонн,  БНХАУ-аас 6000 тонн нийт 60 мянган тонн АИ-92 бензин худалдан авах захиалга өгсөн. Гадаад захиалга баталгаажин ачилтууд эхэлсэн. ОХУ-аас автобензин, түлш шатахуун АИ-92 тасралтгүй орж ирж байна.

Наймдугаар сарын 1-10-ны өдрүүдэд Сүхбаатар боомтоор АИ-92 автобензин орж ирсэн байна. Сүүлийн хоёр хоногт 84 вагон АИ-92 автобензин 5050 тонн ирсэн. Буулгаж авах ажлыг хийж байна. Наймдугаар сарын 10-ны байдлаар Толгойт өртөөнд 22, Рашаант өртөөнд 12, Эрдэнэт, Дарханд 10 вагон нийтдээ 44 вагон шатахуун буулгахаар ажиллаж байна.

Сүхбаатар боомтоор төмөр замаар тээвэрлэгдэн орж ирсэн АИ-92 автобензинийг Улаанбаатар төмөр зам, Гаалийн байгууллага, холбогдох байгууллага, аж ахуйн нэгжүүд хамтран  24 цагаар тасралтгүй ажиллаж, өртөөнүүдэд буулган, орон нутаг болон нийслэл рүү гаргах ажлыг гүйцэтгэж байна.

Дизель түлшний нийлүүлэлт тасралтгүй хангалттай хийгдэж байна. Улсын хэмжээнд 20 гаруй хоногийн үлдэгдэл нөөцтэй байгаа. Хадлан тариалангийн үеэр дизель түлш 10 мянган тонноор л  нэмэгддэг. Тухайн үед нь шийдвэрлээд явах боломжтой.

Улаанбаатар хотод агуулахаас орон нутгийн зарим байршлууд руу түгээлт гаргадаг. Эрдэнэт, Дархан, Сайншанд, Чойр гэсэн өртөөнүүдэд төмөр замаар дамжуулан шатахууныг хүргэдэг  Эндээс аж ахуйн нэгжүүд орон нутгийнхаа сүлжээгээр бусад аймаг орон нутаг руу гаргадаг байгаа.

Гаалийн байгууллага болон Татварын байгууллагаас өгсөн мэдээллээр “ибаримт” дээр суурилсан шатахуун худалдан авалтын тоон мэдээлэл гаргасан.  Тухайлбал, нийт үйлчлүүлэгчийн 60 хувь нь 50 мянгаар шатахуун авчихаад дахин оочирлон нэмж 50 мянгаар бензин авсан мэдээллийг ирүүлсэн.

Монгол Улс дотооддоо боловсруулах үйлдвэр байхгүй тул бүх шатахуунаа импортоор хангадаг. Гол ханган нийлүүлэгч ОХУ –д дотоод нь нөхцөл байдал хүндрэлтэй байгаа хэдий ч сар бүр тодорхой хэмжээгээр АИ-92 автобензин,  дизель түлш нийлүүлж байгаа.

АИ-92 автобензиний хувьд Монгол Улс 50-60 мянган тонны сарын ердийн хэрэглээтэй.

Монгол Улс ОХУ, БНХАУ гэсэн хоёр хөрштэй. Бүх тээвэр ложистик маань энэ хоёр улсаар дамжиж хийгдэнэ. Тухайн улсын төмөр замын хуваарьтай нягт уялдах хэрэгтэй. БНСУ-тай тодорхой хэмжээний шатахуун авахаар хэлэлцэж зарчмын хувьд тохиролцоонд хүрсэн” гэв.

Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг:

-Улаанбаатар төмөр зам нь улсын хойд болон урд хилээр орж ирж байгаа бензин, шатахуун дизелийн түлштэй вагонуудыг цаг тухайд нь тасралтгүй бүх өртөөнд хүргэж, хүлээн авагчдад олголт хийж байна.

Саяхан гарсан мэдээлэлд “хойд хил дээр маш их ачаатай олон вагонууд бөөгнөрсөн байна. Улаанбаатар төмөр зам нийгэмлэг татаж авч чадахгүй байна” гэсэн мэдээлэл гарсан нь ташаа юм. Тээвэртэй холбоотой мэдээллийг тээврийн үйл ажиллагаа эрхэлж байгаа Улаанбаатар төмөр зам нийгэмлэгээс авч байхыг хүсье.

Түлш шатахуунтай бүх вагонуудыг цаг тухайд нь хүлээн авагчид нь хүргэж өгч  ажиллаж байгаа. Цаашдаа ч энэ тээврийг бид тасралтгүй найдвартай үйл ажиллагаагаар хангаж ажиллана гэлээ.

С.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-08-10 202.126.93.206

ийм энгийн юм бодож сэтгэж чадахгүй үхсэн баасны төрийн түшмэд

Avatar

Зочин 2026-08-10 202.55.191.194

Нэг мөр дүүргээд өг л дөө. Балга юм өгөхөөр чинь энэ дараалал чинь үүсээд байгаа юм шүү дээ. Тархи нь ажиллахгүй хэдэн малнууд байх юм аа

Avatar

Батбаяр 2026-08-10 122.201.21.142

Мэдрэл мэлрэгүүд ээ! 10 л бензин өгөхөөр чинь дахиж оочерлохгүй өөр яах болж бна. Энэ төрд суугаа нөхдүүд үнэн тэнэг шүү

Avatar

Нэргүй 2026-08-10 103.229.120.232

УБ иргэдийн 66 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй гэсэн судалгаа 2025 онд гарч байсан яг л үнэн бна даа!!!!!!

Avatar

Зочин 2026-08-10 192.82.92.42

Тэгээд зохицуулаач, тархи нь ажиллахгуй этгээдууд!!!

Avatar

Нэргүй 2026-08-10 103.212.117.187

Ёоооол… бөс нэг удаан цайм хятад царайтай дарга буюу хятад өвөөтэй төрийн албан хаагч кккк. Нүд нь бүлцийчихээд, шүд торсойчихоод байж байгааг нь эээ… монголжуу царайтай хүн энэ улсад ер нь үлдэж үү?

Avatar

Hudalch 2026-08-10 202.126.88.82

zaza s*** s*** ugaasaa uguhgui bainalee shdee

Avatar

Нэргүй 2026-08-10 202.9.40.160

Хитад бодлгоор40 жил халхгэснхужааманжуудхужааманж гархөлбаядуудддаврч хулгайшааж туйллж ирсн.

Avatar

Бодит Амьдрал ба Засаглал.. 2026-08-10 202.126.88.207

Улс нь Ийнхүү зутарч бхад эргүү Нам Засаг нь СОР17, Монголч Эрдэмтэнгүүдийг Хурал….нтр Үзэл Суртлын хогийн юмсааа хийсэээр л ……..

Avatar

Зочин 2026-08-10 202.9.47.94

Газарт булаастай байсан хөнгөн цагаан ёмкостуудыг ухаж аваад өнгөт металл гээд урагш нь зараад байсан шүү дээ.

Avatar

Нэргүй 2026-08-10 202.126.88.82

Hurelsukhiin hamjlaguud zarsaan

Avatar

Нэргүй 2026-08-10 103.212.119.123

uhernuudees unernuud l songogdoh blgu de. hodoo yavj bga hun benzinee avahgu yahav zarim ued aan

Avatar

зочин 2026-08-10 202.9.46.217

өг өг

Avatar

Нэргүй 2026-08-10 202.133.76.52

нэг удаа дүүргээд өгчихвөл ахин дахин оочирлож нь гайгүй даанч аймгууд сумд бензингүй байна холыг зорьж байгаа хүмүүс ядаж дүүргээд гархаа бодно 50000д 11.9л 95орж байна

Avatar

зочин 2026-08-10 103.57.94.137

Манайд түлш шатахуун,үр тариа,бусад барааны нөөц агуулах сав хангалттай байсан, 1970-аад оны үед, ЗХУ-аас үзүүлсэн тусламжаар агуулах сав хангалтай барьсан ,Гэтэл 1990 онд АН төрд гарангуут, зах зээлд шилжинэ,Бүхнийг хувьчлана гэж туйлширч, энэ мэт хөрөнгийг үнэгүйдүүлж байгаад идэцгээсэн, Үүний гай, Хүндрэл бэрхшээл тохиолдоход хэрэглэх улсын нөөцийн,агуулахгүй, Гэтэл МАН төрийн эрхэнд удаан хугацаагаар байхдаа нөөцын сав барьсангүй гэж АН-ын хулгайч луйьарчид гүтгэнэ,Бурууг бусдад тохно

Avatar

зочин 2026-08-10 103.57.94.137

Социалист нийгмийн үед бүтээсэн тэр их хөрөнгө одоо хаана байна, Луйварчид идсэн, Говь,Спирт,архи пиво,талх чихэр,мах гурил гээд хамаг үр ашигтай аж ахуйн газруудыг эхний ээлжинд хувьчласан, Иргэдийг хувьцаа гэх хоосон цаасаар хуурч байгаад хэдхэн хулгайчид завшсан, Элбэгдорж,Батүүл,Баттулгаас эхлээд АН-ын бүх толгойлогчид анхны саятан баячууд болсон, Луйварчид улам баяжсаар, ихэнх иргэдийн хармаа хоосон,ядуус гуйланчдын эгнээ тэлсээр, Зах зээлд шилжихэд л бүгд баяжина улс хөгжинэ гэж хуурсаар

Avatar

Нэргүй 2026-08-10 202.126.90.103

МАН байгаагүй бол өнөөгийн Тусгаар тогносон Монгол Улс гэж байхгүй байх байсан
АН байгаагүй бол өнөөгийн луйварчид, оффошоорчид, оцгоногчид, хонгилчид, ажилгүй ядуучууд байхгүй байх байсан
Юу үнэн энэ үнэн!
АН засаглаж байсан бол Монгол Улс маань НАТО-гийн бааз болж, Украйны араас орох байсан
Юу үнэн энэ үнэн!

Avatar

Сонгогч 2026-08-10 203.169.48.150

Одоо тэгээд яавал болох гээд байна, их мэдэгч гуай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж