АХБ-ны суурин төлөөлөгчөөр Жон Жүхёнь Жонгийг томилжээ

АХБ-ны суурин төлөөлөгчөөр Жон Жүхёнь Жонгийг томилжээ

АХБ-ны суурин төлөөлөгчөөр Жон Жүхёнь Жонгийг томилжээ

Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь шинэ суурин төлөөлөгчөөр БНСУ-ын иргэн Жон Жүхёнь Жонг томилогдон, ажлаа хүлээн авчээ.

Жон Жүхёнь Жонг тус банкны Монгол Улс дахь үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрийг удирдан чиглүүлэхийн зэрэгцээ  Монгол Улстай 2025–2028 онд хамтран хэрэгжүүлэх түншлэлийн стратегийн хэрэгжилтийг ханган ажиллана. Энэхүү түншлэлийн стратегийн хүрээнд Монгол Улсын эдийн засгийн төрөлжилт, хүртээмжтэй өсөлт, тогтвортой хөгжлийг дэмжих юм.

Тэрбээр “Монгол Улсад хэрэгжүүлж буй үйл ажиллагаа нь эдийн засгийн төрөлжилт, хүртээмжтэй өсөлтийг дэмжих, тогтвортой хөгжил, тэсвэрлэх чадварыг бэхжүүлэх, иргэдийн чадавх болон боломжийг нэмэгдүүлэхэд чиглэж байна. Миний бие эдгээр гурван тэргүүлэх чиглэлийн хүрээнд улс орны хөгжлийн зорилтуудыг биелүүлж, иргэдийн амьдралыг сайжруулахын төлөө Монгол Улсын Засгийн газар, хувийн хэвшил, хөгжлийн байгууллагууд болон бусад хамтрагч түншүүдтэйгээ нягт хамтран ажиллах болно” хэмээн мэдэгджээ.

Жон Жүхёнь Жонг Азийн хөгжлийн банкны ерөнхийлөгчийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан. Мөн банкны Хувийн хэвшлийн үйл ажиллагааны газарт хөдөө аж ахуйн бизнесийн салбар дахь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг удирдаж, Монгол дахь төслүүдийг хариуцан байгууллагын стратегийн тэргүүлэх чиглэлүүдийн хүрээнд зөвлөгөө, дэмжлэг үзүүлсэн туршлагатай ажээ.

Азийн хөгжлийн банканд ажиллахаасаа өмнө Нью-Йорк болон Сөүл хотуудад Маккинзи энд Компани (McKinsey & Company) компанид менежментийн зөвлөхөөр,  Пномпень хотноо НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрт төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр ажилласан байна.

Боловсролын хувьд Харвардын Бизнесийн сургуулиас бизнесийн удирдлагын магистрын зэрэг, Харвардын Кеннедигийн сургуулиас Олон улсын хөгжлийн чиглэлээр Төрийн удирдлагын магистрын зэрэг, Стэнфордын их сургуулиас Эдийн засгийн бакалаврын зэрэг тус тус эзэмшсэн. Тэрбээр мөн Мэргэшсэн санхүүгийн шинжээч (CFA) зэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Өвгөн Балдан 2026-08-10 103.212.118.13

Туршлагатай сайн мэргжилтэн байна.Амжилт хүсье.

Avatar

Zailaa 2026-08-10 202.9.47.8

Хоолны сав.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж