Байр суурь: Монгол уламжлалт үг хэллэг устаж, хэрэглээнээс гарч байгаа нь харамсалтай

Байр суурь: Монгол уламжлалт үг хэллэг устаж, хэрэглээнээс гарч байгаа нь харамсалтай

Байр суурь: Монгол уламжлалт үг хэллэг устаж, хэрэглээнээс гарч байгаа нь харамсалтай

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Олон улсын монголч эрдэмтний 13 дугаар их хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Хуралд дэлхийн 30 орны 600 орчим эрдэмтэн, судлаач оролцож, Монголын түүх, хэл, соёл, өв уламжлалтай холбоотой судалгааны үр дүнгээ танилцуулах юм. Энэ удаагийн хурлаар нийт 531 эрдэм шинжилгээний илтгэл хэлэлцүүлэхээр төлөвлөжээ.

Олон улсын монголч эрдэмтдийн их хурлыг 1959 оноос хойш уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд дэлхийн 60 гаруй орны 4000 орчим эрдэмтэн, судлаач оролцсон байна. Өмнөх 12 удаагийн хурлаар монгол хэл шинжлэл, түүх, археологи, антропологи, угсаатан судлал, шашин судлал, соёл судлал, олон улсын харилцаа зэрэг 20 гаруй чиглэлээр 3000 гаруй илтгэл хэлэлцүүлжээ. Энэ хуралд оролцож байгаа монголч эрдэмтдийн төлөөллийн байр суурийг хүргэе.


"ПОСТМОДЕРНИЗМЫН ЧИГЛЭЛЭЭР Г.АЮУРЗАНА МАШ ЧУХАЛ ХУВЬ НЭМЭР ОРУУЛЖ БАЙНА"

ОХУ-ын Санктпетербургийн их сургуулийн Дорно дахины факультетийн Монгол-Төвөд судлалын тэнхимийн доктор, профессор Мария Павловна Петрова:

-Миний хувьд 30 жилийн турш монгол хэл, уран зохиол, түүх, соёл, угсаатан зүйг судалж байна. Анх 1981 онд Ленинградын их сургуулийн Дорно дахины факультетийг сонгон суралцаж, монгол хэлний ангид орсон. Тэр цагаас хойш бараг 40 жилийн турш судалгааны ажил хийлээ. Судлаач хүнийхээ хувьд Монголын орчин цагийн уран зохиолыг их сонирхдог. Түүнээс гадна Монголын орчин цагийн түүхийн лекцийг оюутнууддаа уншиж өгдөг. Манай сургуулийн оюутнууд монгол хэл, түүх, соёл, утга зохиол, угсаатан зүй, аман зохиолыг маш ихээр сонирхон судалж байна.

ОХУ-ын Санктпетербургийн их сургуульд Монголын гар бичлэгийн баялаг сан хөмрөг бий. Тэнд 16 дугаар зууны Монголын нууц товчоо болон ховор гар бичмэлүүдээс гадна 17 дугаар зууны Ганжуурын 108 боть хадгалагдаж байна.

Манай нэрт эрдэмтэд 19 дүгээр зуунд Санктпетербургийн их сургуульд авч ирсэн бөгөөд манай судлаачид судалж байна. Миний хувьд монгол зохиолчдоос постмодернизмын чиглэлээр Г.Аюурзана маш чухал хувь нэмэр оруулж байна. Нэн ялангуяа түүний "Монгол хүн" гурван боть, "Гурамсан цадиг" гэсэн романууд шинэ хуудсыг нээж байна. Тэрнээс гадна "Бөөгийн домог" роман түүх талаасаа чухал үүрэг гүйцэтгэж буй санагддаг.

"МОНГОЛЧУУДЫН АНХНЫ ХҮН АМЫН ТООЛЛОГЫН ТҮҮХЭН МАТЕРИАЛЫГ ХАМТРАН ХЭВЛҮҮЛСЭН"

Польш улсын Варшавын их сургуулийн Дорно дахин судлалын факультетын захирал доктор, профессор Агата Барежа-Старзинска:

-Миний хувьд Варшавын их сургуулийн Ази-Африкийн соёл судлалын сургуулийн захирлаар ажилладаг. Анх 1987 онд олон улсын монголч эрдэмтний их хуралд оролцож байлаа. Монголын бурхан шашны чиглэлээр голчлон судалгаа хийж байна. Миний судалгааны ажилд уран зохиол, түүх, монгол хэлний чиглэл багтдаг. Жишээлбэл, Өндөр Гэгээн Занабазарын намтарыг Төвд хэлнээс Англи хэлэнд орчуулж, монгол орчуулгатай харьцуулсан. Мөн 2025 онд Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуунтай хамтран "Монгол Улсын хүн амын тооллогын хэрэглэгдэхүүн” /1915-1916/ гэх есөн боть 3500 гаруй хуудастай номыг хэвлүүлсэн. Польш улсын Ур чадварын Академи болон ШУА-ийн архивтай хамтран нэрт монголч эрдэмтэн профессор Л.В.Котвичийн архивд хадгалагдаж буй Монгол Улсад 1915-1916 онд явуулсан хүн ам, статистикийн холбоотой баримтуудыг нэгтгэсэн юм.

Энэ бол монголчуудад маш чухал материал. Монгол бичгээр бичсэн эх материалууд нь Польш улсад хадгалагдаж байгаа.

Тус баримт нь Монгол Улсын хошуу нутгуудад хүн ам эдийн засгийн нарийвчилсан бүртгэл судалгааг хийхээр Петрбург хотноо авч явсны ихээхэн хэсэг Краков хотын Ур чадварын болон Шинжлэх Ухааны Академийн Архивт хадгалагдаж байдаг юм. Нөгөө үлдсэн хэсэг ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины хүрээлэнгийн архивт буй. Уг хүн ам, статистикийн баримт цуглуулгууд нь  Монгол Улс тусгаар тогтнолоо тунхаглан зарласны дараа хийгдсэн XX зууны хамгийн томоохон хүн ам, эдийн засгийн бүртгэл, судалгааны болоод хэрэглээний чухал баримт.

"МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ ҮГ ХЭЛЛЭГ УСТАЖ, ХЭРЭГЛЭЭНЭЭС ГАРЧ БАЙГАА НЬ ХАРАМСАЛТАЙ"

Чех улсын монгол судлаач Вероника Капишовска: 

-Би Карлын их сургуулийн монгол хэлний төвийн багшаар ажилладаг. Монгол хэл хэрхэн хөгжиж, өөрчлөгдөж байгааг судалж, баримтжуулах чиглэлээр ажиллаж байна. Мэдээж хэрэг олон улсын нэр томъёо, ойлголтууд орж ирж байгаатай холбоотойгоор орчин цагийн монгол хэл маш их хувьсан өөрчлөгдөж байна. Мөн монгол хэлний үг хэллэг, найруулга гээд бүх зүйл өөрчлөгдсөн. Монголын уламжлалт үг хэллэг устаж, хэрэглээнээс гарч байгаа нь харамсалтай.

Судлаачид тэр үгсийг судалж, баримтуулах шаардлагатай. Мэдээж аливаа үндэстэн өөрийн эх хэлээ хадгалж, хамгаалах шаардлагатай. Ингэхийн тулд хийж болох бүхий л арга хэмжээг авч, хэрэгжүүлэх ёстой. Мөн эх хэлээ хамгаалахын тулд бусдад таниулан сурталчлах хэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-08-10 64.119.16.117

тийм бна.

Avatar

Doktor 2026-08-10 202.126.89.197

zass surtein ugasa l sanskrit tuvd oros hyatad har myangan ugtei l hel baisandag, ter baitugai 40-60 ond turugsud oros german geh met huuchin sots ornuudad ih hemjeegeer surch ireed mash ih oros gadaad ug hellegiig udur tutmin heregtseend nevtruulsen ulsuud shdee, on ona uje daje geh met ugsiig togtmol udur tutamdaa heregledeg baisan, odoo daraachiin ue ni angli, solongos yapon ug ih hereglej baina. enend heniigch buruutgaad baih shaardlagagui. hussen huseegui hel gedeg chini bainga huvisana

Avatar

Нэргүй 2026-08-10 103.212.118.96

үг хэл бол сэтгэлгээний үндэс, одоо талхны хэдхэн үгээр хэлэлцэж , тэр хэрээр оюун чадуу болсныг чинь эрдэмтэн хүн сануулж хэлжээ. шүүмжийг хүлээн авч санаж сэрэх байтал өрвөлзөж сөрөхөө урдаа барих юмдаа. ерөөс гэгээрэхийн эсрэг няц дарах бодлого зориуд яваад байх шиг,

Avatar

Хотын уугуул иргэн 2026-08-10 202.126.91.8

цаг үеээ дагаад хэл байнга өөрчлөгдөж байдаг. Өнөөдөр хуучны үг хэллэгээр ярьдаг нэг ч улс үндэстэн байхгүй. Хэлний багш хүн энэ үйл явцыг эрхбиш ойлгомоор юмаа. Аливаа улс оронд ирээд танай хэл устаж үгүй болж байна гэж хэлэх нь үнэхээр тэнэг богино ухаантай нь шинж.

Avatar

Өвгөн Балдан 2026-08-10 103.212.118.13

Монгол хэл хэзээ ч устаж алга болохгүй. Бүү горьд… Ямарч хэл он цагийн урсгалд хувьсан өөрчлөгдөж байдаг.

Avatar

Нэргүй 2026-08-10 103.10.23.120

Тэнэгтээд бай эрдэмтэн хүний үг согсосж сур тэнэгээ

Avatar

зочин 2026-08-10 183.177.99.226

Өнөөдрийн Монгол улс бол Гадаад Монгол буюу Америкжсан Монгол Америкйн клон улс шүү дээ Америк Ангилчууд Франц улсууд яг Африкийн үндсэн хэлийг устгаж үгүй хийсэн улс та нар Африк очоод үзээрээ яг төрлөх хэлээрээ яридаггүй Африкчууд бүгд л англи америк франц хэлийг халтар бултар яридаг Манайх яг л тод жишээ

Avatar

Нэргүй 2026-08-10 66.181.180.99

өөр шиг тань хийрхэжсэн амьтадаар дүүрэн балай шахуу улсыг клончлоод одоо яахав дээ.

Avatar

Нэргүй 2026-08-10 202.126.88.207

ийм улс байснаас байгаагүй нь дээр хамаагүй хамаагүй бүү зовооо та нар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж