Боловсролын яамнаас өнөөдөр /2026.08.10/ цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуульд хийсэн 2026 оны гүйцэтгэлийн үнэлгээний талаар мэдээлэл хийлээ. Нийт цэцэрлэгийн 59.7 хувь нь I-IV индекс хамрагдаж, урамшуулал авах бол ерөнхий боловсролын сургуулиудын 57.9 хувь нь урамшуулал авах юм байна.
Боловсролын яамны Ерөнхий боловсролын газрын дарга Л.Ганбат:
Боловсролын үнэлгээний төв(БҮТ)-өөс сургалтын байгууллага болон багшийн гүйцэтгэлийн үнэлгээг тусад нь дөрвөн үнэлгээ, 13 шалгуур үзүүлэлтээр авдаг байсныг энэ жил байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээг БҮТ-ийн хяналтад хөндлөнгийн комисс зохион байгуулж авсан. Багшийн ажлыг үнэлэхдээ тухайн сургуулийн захирлын тушаалаар томилогдсон Үнэлгээний баг ажилласан. Үнэлгээний багт олон нийт, эцэг эх, сурагч, хамт олон зэрэг олон талын төлөөлөл багтсан баг шалгуурын дагуу бүртгэл мэдээллээс баталгаажуулах байдлаар үр дүнгээ тооцож гаргасан.
2026 оны тавдугаар сард болсон гүйцэтгэлийн үнэлгээнд1016 цэцэрлэгийн 7,434 багш, 49,762 хүүхэд, 992 эрхлэгч 914 арга зүйч, боловсролын газрын 120 ажилтан, ерөнхий боловсролын 711 сургуулийн 30,097 багш, 756,128 сурагч хамрагдсан.
Гүйцэтгэлийн үнэлгээний нэг зорилго нь багшийн ажлын үр дүнгээс хамаарч урамшуулал олгох байдаг. Зургаан шалгуурын хүрээнд 100 оноо цуглуулах ёстой. Үүнийг улсын хэмжээнд нэгтгэж стандарт оноонд хөрвүүлэх, багш нарын оноог эрэмбэлдэг нь ахицыг тооцдог. Авсан онооноос нь хамаарч таван индекст хуваана. Ингэхдээ I-IV индекс орсон бол тодорхой хэмжээний цалингийн нэмэлт урамшуулал авдаг.
Үнэлгээний хамгийн гол зүйл нь ахиц тооцдог. Багш нарыг үнэлэхдээ өмнөх жилийн өөрийнх нь дүнтэй харьцуулж, энэ жил хэддүгээр индекс дээр орох вэ гэдгээс нь хамаарч урамшууллыг олгоно гэсэн юм.
Гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнгээр ерөнхий боловсролын сургуулиас 105 сургуульд ахиц гарсан, стандарт оноо нь бага зэрэг буурсан ч индекс нь өссөн 122 сургууль, өмнөх жилийнхээ үр дүнг хадгалсан 321, ахиц гараагүй, үр дүн буурсан 149 сургууль байгаа бол шинээр 104 сургууль үнэлгээнд хамрагдсан.
Цэцэрлэгүүдийн тухайд ахицтай 359 цэцэрлэг, өмнөх жилийнхээ үр дүнг хадгалсан 484 цэцэрлэг, мөн үр дүн буурсан 151 цэцэрлэг байгаа бол шинээр 22 цэцэрлэгт үнэлгээнд хамрагдсан.
Улсын дунджаар ерөнхий боловсролын сургуулиудын гүйцэтгэл 80.2 хувь, цэцэрлэгийнх 95.2 хувьтай гарлаа. Жил жилийн үзүүлэлтээс харахад ерөнхий боловсролын сургуулийн гүйцэтгэлийн хувь өсөлттэй байна.
Боловсролын байгууллагуудын гүйцэтгэлийн үнэлгээний үр дүн бэлэн болсон. Харин багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээний хариуг сургуулиуд өөрсдөө хариуцан нэгтгэнэ. Ингэхдээ БҮТ-өөс авсан бичгийн шалгалтын дүнг сургуулиуд руу хүргэнэ. Сургуулиуд бусад шалгуурынхаа дагуу цуглуулсан мэдээллийн дүн оноог БҮТ-ийн бичгийн шалгалтын оноотой нэгтгэснээр багшийн үнэлгээ эцэслэгдэнэ” гэлээ.
3,595.72
















































Нэргүй 2026-08-10 202.9.40.160
Ичдэггүйхужааманжмшаарнууд 18 9 20настай хүүхдээрээ уургаар зуу гаруй хилтэй уураг допнгийн жинтэй барилддг гж шаагаад яваад бн 19 20 хүүхн шиг бэлхүүстэй 120 130 хилтэй бддггүй л бхгүй юу нэмлт юм шаасн хиймл новшнууд иччддгүй бөх барилддг гж шаахаас ичх хэргтэй.