"Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг Ерөнхий сайдын бүрэн хяналтад авч байна"

"Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг Ерөнхий сайдын бүрэн хяналтад авч байна"

"Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг Ерөнхий сайдын бүрэн хяналтад авч байна"

НЭМЭЛТ: 

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж байгаа газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилтай танилцах үеэрээ дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр "Нефтийн үйлдвэр Монголд яагаад чухал болохыг монголчууд бүрэн дүүрэн ухамсарлаж, үнэнтэйгээ нүүр туллаа. Манай Засгийн газар байгуулагдсан даруйдаа Гадаад зээл ашиглалтын тухай хуулийг УИХ-д нэн яаралтай өргөн барьж, батлуулсны үр дүнд 20 хувийн гүйцэтгэлтэй байсан ажил 40 хувьд хүрчээ. 24 цагаар 3700 орчим энэтхэг инженер, техникийн ажилтан, 150 гаруй монгол ажилчид тасралтгүй ажиллаж байна. Үр дүнд гүйцэтгэл маш хурдацтай явж байна. Энэтхэг талтай олон удаагийн хэлэлцээр хийж байхад “Та бүхэнд хэлэхэд гүйцэтгэл нь даваад явчихлаа, зээл чинь гараад байна. Гэтэл санхүүжилт орж ирэхгүй юм. Төсвийн хязгаараар бариад байна” гэдгийг удаа дараа хэлсэн. Манай Засгийн газар 100 хоногтоо санхүүжилтийн гацааг гаргаснаар ажил маш үр дүнтэй явж байгааг хараад баяртай байна. Ажил хурдтай явж байгаа ч салбар хоорондын уялдааны асуудал байгааг албаны хүмүүс хэллээ. Тиймээс шат шатанд сайд нар холбогдох асуудлыг шийдэх үүрэг өглөө. Хэрэгжилтийг би долоо хоног тутам хянаад явна. Онгоцны шатахуунаа 100 хувь, бусад автобензин, дизель түлшээ 55-60 хувь үйлдвэрлэх дотоодын үйлдвэрээ тун удахгүй нээх цаг дөхжээ. Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг Ерөнхий сайдын бүрэн хяналтад авч байна. Үйлдвэр технологийн парк хэлбэрээр хөгжүүлнэ. Шаардлагатай тоног төхөөрөмжид татварын хөнгөлөлт үзүүлэх зэргээр бүх талаар дэмжинэ. Надад тавьсан саналуудыг нь Засгийн газрын лхагва гарагийн хуралдаанаар бүгдийг нь хэлэлцэж, холбогдох шийдвэрүүдийг гаргана. Энэ бол бодит бүтээн байгуулалт. Хоёр улсын стратегийн түншлэлийг бэхжүүлэх түүхэн ажил. Шинэ Монголыг бүтээх түүхэн бүтээн байгуулалт. Ард иргэд маань дэмжиж, энэхүү бүтээн байгуулалтын ард хамтдаа гарцгаая.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажил 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна

Ерөнхий сайд Н.Учрал болон холбогдох бусад албаныхан өнөөдөр /2026.08.10/ Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж байгаа газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.

Одоогоор төслийн нийт гүйцэтгэл 60 хувьтай , 4500 хүн гурван ээлжээр, 24 цагаар ажиллаж байна. Үндсэн тоног төхөөрөмжүүд ирж, угсралтын ажил эрчимжсэн. Үйлдвэрийн түүхий эдийг тасралтгүй хангах 527 км газрын тос дамжуулах хоолойн ажил 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй, дуусах шатандаа оржээ. Үйлдвэр жилд 1.5 сая тонн түүхий тос боловсруулна.  Тодруулбал, 824 мянган тонн дизель, 396 мянган тонн АИ-95 бензин, 80 мянган тонн онгоцны түлш болон бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.

Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээнийхээ 55 орчим хувийг дотооддоо хангах боломж бүрдэх юм. Энэхүү бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор Ерөнхий сайд  Н.Учрал холбогдох сайд, албаныханд хариуцах ажил, хугацааг тодорхой болгож үүрэг өглөө.

  1. Үйлдвэрийн санхүүгийн дарамтыг бууруулж, Аж үйлдвэрийн парк болгох асуудлыг шийдвэрлэх.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Сангийн сайд З.Мэндсайхан, “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай нарт.

  1. Үйлдвэрийн түүхий эдийн хангамжийг баталгаажуулж, түүхий тосны хайгуулыг эрчимжүүлэх.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга П.Баянбаатар, Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал нарт.

  1. Үйлдвэрийн бүтээн байгуулалтад шаардлагатай барилгын материалын хангамжийг тасалдуулахгүй шийдвэрлэх.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга П.Баянбаатар, Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал нарт.

  1. Барилга байгууламжийн зураг төслийн магадлалыг шуурхай хийж, төрөөс шалтгаалах хүлээлт, саатлыг арилгах.

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирал Д.Мөнхбаатар нарт.

  1. Үйлдвэрийг эрчим хүчний найдвартай, тасралтгүй эх үүсвэрээр хангах.

Эрчим хүчний сайд Б.Найдалаад.

  1. Үйлдвэр ашиглалтад ороход шаардлагатай нарийн мэргэшсэн инженер, техникийн ажилтнуудыг одооноос бэлтгэх.

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай, Боловсролын сайд Л.Энх-Амгалан нарт.

  1. Үйлдвэрийн ажилчдын хотхон болон шаардлагатай дэд бүтцийн санхүүжилтийг шийдвэрлэх.

Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл, Гүйцэтгэх захирал С.Баатарсүрэн нарт.

  1. Төсөл хэрэгжүүлэгч компаниудад олгох зээлийн нөхцөлийг шинэчилж, санхүүжилтийн дарамтыг бууруулах.

Сангийн сайд З.Мэндсайхан, “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай нарт.

  1. Газрын тос дамжуулах хоолойн санхүүжилттэй холбоотой нүүрсний тээврийг тасалдуулахгүй зохион байгуулах.

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж нарт.

  1. Төслийн хэрэгжилтэд өдөр тутмын хяналт тавьж, ажлын явцыг долоо хоног бүр олон нийтэд ил тод тайлагнах.

Хуримтлагдсан асуудлуудыг энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар шуурхай хэлэлцэж, шийдвэрлэх юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-08-10 202.126.89.133

одоо л зөв дүгнжлт хийж арга хэмжээ авахгүй бол үйлдвэр ашиглалтанд орох үёд маш их асуудал тулгарна. Үйлдвэрийн ажил дууссан ч ажиллах боломжгүй шүү.Хугацаа бага байна Учирлаа

Avatar

Зочин¹1¹ 2026-08-10 202.126.89.133

үйлдвэрийг ашиглалтанд оруулах талаар бодит дүгнэлтийг хийх хэрэгтэй. Үүний тулд хүрэлсүхийн тавьсан Алтанцэцэг гэдэг захирлыг зайлуулж ажил саатсан, хөрангө мөнгө үргүй зарсан, тос түүхий тос байхгүй байхад дамжуулах хоолой ьавьсан, үйлдвэрт ажиллах боловсон хүчнийг одоо хүртэл бэлтгээгүй зэрэг маш олон ноцтой асуудлыг шалгах хэрэгтэй

Avatar

сдө 2026-08-10 103.168.34.29

Үндсэн барилгын ажил нь 2025 онд буюу Оюун Эрдэнийг унагааж л эхэлсэн шүү

Avatar

Зочин 2026-08-10 66.181.180.63

Нөгөө Бузарсүх нь мөнгийг нь идчихсэн юм гэнэ л ээ. Амтай болгон л ярьж байна. Ханаж цаддаггүй бузарууд вэ???

Avatar

иргэн 2026-08-10 103.229.123.115

Үйлдвэр дууссан ч Дорнотын газрын тос дууссан шүү Хүрэлсүх ээ

Avatar

Нэргүй 2026-08-10 66.181.164.23

Зоригын хэрэг дээр нэмээд ГТБҮйлдвэр гэж нэг шоу сонгуулийн санал авдаг лай нэмэгдчихлээ….Зоригын хэрэг хэзээ ч илрэхгүй энэ үйлдвэр хэзээ ч ашиглалтад орохгүй

Avatar

Нэргүй 2026-08-10 66.181.180.34

Орос Улс мөхсөн цагт Монголд аж үйлд вэр хөгжинө, орос л хамгийн их саад хий дэг шүү дээ !!!

Avatar

Нэргүй 2026-08-10 203.91.112.242

1 uildver 10 jil duusdaggyi ee, icheechee MANgaruudaa

Avatar

Зочин 2026-08-10 103.212.116.172

шатахууны хомсдох үеэр санадаг нэг дуусдаггүй сэгэ байх юмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж