Сири болон ОХУ хэлэлцээ хийв

Сири болон ОХУ хэлэлцээ хийв

Сири болон ОХУ хэлэлцээ хийв

Сири болон ОХУ Газар дундын тэнгисийн эрэг дэх Оросын стратегийн ач холбогдол бүхий хоёр цэргийн баазын цаашдын үйл ажиллагааны талаар тохиролцоонд хүрсэн байна. Сирийн Гадаад хэргийн яам Ням гаригт (2026.08.09) мэдээлснээр, Орос улс Латакия хотын ойролцоох Хмеймим агаарын цэргийн бааз болон Тартус дахь тэнгисийн цэргийн байгууламжийг цэргийн зориулалтаар ашиглахаа зогсоох юм.

Шинэ тохиролцооны дагуу Сири Хмеймим агаарын бааз болон Тартус боомтын худалдааны зогсоолыг иргэний захиргааныхаа хяналтад авах аж. Харин тухайн баазууд дахь цэргийн байгууламжийг “хамтарсан сургалт, мэргэшил дээшлүүлэх төв” болгон ашиглахаар болжээ.

Сирийн Гадаад хэргийн яам уг өөрчлөлтийг Оросын оролцоог шинэчлэх алхам гэж тодорхойлсон байна. Оросын тал одоогоор уг тохиролцооны талаар албан ёсны тайлбар хийгээгүй байна.

ОХУ нь 2011-2024 онд Сирийн ерөнхийлөгч асан Башар аль-Ассадыг улс төр, цэргийн хувьд голлон дэмжиж байсан юм. Тэр хугацаанд Хмеймим агаарын бааз болон Тартусын тэнгисийн цэргийн бааз нь Оросын Газар дундын тэнгис дэх стратегийн чухал түшиц газар байв.

Башар аль-Ассад 2024 засгийн эрхээс унасны дараа Оросын цэргүүд Сирийг аажмаар орхиж эхэлсэн. Гэсэн хэдий ч Москва Ассад болон түүний гэр бүлд улс төрийн орогнол олгосон юм.

Сирийн шинэ удирдлага Москваг чухал түнш хэвээр байлгахыг зорьж байна. Шилжилтийн үеийн ерөнхийлөгч Ахмад аль-Шараа эрх барьснаасаа хойш ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй Москвад хоёр удаа уулзсан бөгөөд энэ үеэр хоёр баазын асуудал гол сэдвүүдийн нэг байжээ.

Үүний зэрэгцээ Сирийн шинэ засаг захиргаа АНУ, Европ болон хөрш Арабын орнуудтай харилцаагаа сайжруулах алхам хийж байна. АНУ Сирид тавьсан эдийн засгийн хүнд хоригуудынхаа ихэнхийг цуцалсан бол Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон долдугаар сард Сирид айлчилж, хоёр улс 14 жилийн дараа анх удаа элчин сайд томилохоо зарласан байна.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-08-10 103.57.93.122

Оросын гадаад дахь бас нэг цэргийн бааз нь нуран одов оо…… Ах нар маань ч даши йн шог боллоо л доо, Хүүрийн муу халзан чөтгөр л…Үлэмжийн сайхан Орос орныг… УСТГАЛАА !!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж