Алга болсон охиныг 9 дэх хоногтоо эрэн хайж байна

Алга болсон охиныг 9 дэх хоногтоо эрэн хайж байна

Алга болсон охиныг 9 дэх хоногтоо эрэн хайж байна

Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн нутагт 10 настай охин сураггүй болсон тухай дуудлага энэ сарын 2-ны 20:40 цагт бүртгэгдсэн. Тодруулбал, охин наймдугаар сарын 1-ний өдрийн 09:00 цагийн орчимд тарвас хураах ажилд явна гэж гэрээсээ гарсан. Гэвч гэрээсээ гарснаас хойш өнөөдрийu хүртэл сураггүй байгаа юм. Энэ талаар цагдаагаас тодруулахад "охиныг эрэн хайж ажил өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Эрэн хайх ажиллагаанд Ховд аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар болон Онцгой байдлын 48 дугаар анги, аймгийн цагдаагийн газар, Буянт сумын цагдаагийн хэсэг, ар гэрийнхэн ажиллагаанд оролцож тасралтгүй хайж байна" гэлээ.

Охин нь Буянт сумын төвд байрлах “Соёлын нэгдэл”-ийн … тоотод оршин суудаг бөгөөд тус газар нь аймгийн төвөөс зүүн зүгт 20 орчим километрийн зайд байрладаг аж. Өнөөдрийн байдлаар алга болсон охиныг эрэн хайх ажиллагаанд 70 гаруй хүн, хоёр морь, хоёр мотоцикл, есөн автомашинтайгаар охиныг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-08-10 103.168.34.139

ШУУДУУНЫ УСАНД ҮХСЭН БИШ ҮҮ… НЭГ БОЛ ТЭР ХАСАГ АЛААД ТАРВАСНЫ ТАЛБАЙДАА БУЛЧИХСАН ДАА ИХ СЭЖИГТЭЙ ЭМНЭЛЭГТ ХЭВТЭЖ БАЙНА АВГАЙ НЬ ҮГ ЗААЖ ӨГӨӨД Л…

Avatar

Нэргүй 2026-08-10 59.153.112.226

NADTAI BN VANXAN OXIN CH 80955877ZALG

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж