2026-2027 оны хичээлийн жилд дэлхийн шилдэг 100 их, дээд сургуульд суралцах урилгаа авч, Боловсролын зээлийн сангийн сонгон шалгаруулалтын хяналтын нөөцөд бүртгэгдсэн 40 бакалавр, 20 магистр, нийт 60 суралцагчийн төлөөлөл болон тэдний эцэг эхчүүд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд шаардлага хүргүүлж, шийдвэр гарах хүртэл Төрийн ордны гадаа суулт хийхээ өнөөдөр /2026.08.10/ мэдэгдлээ.
Тэдний зүгээс 2026 онд гадаадад зээлээр суралцагчдын тоог эрс цөөлж, бакалаврын хяналтын тоог 10, магистрын хяналтын тоог 20 болгон баталсан нь өмнөх жилүүдтэй харьцуулахад гадаадад зээлээр суралцах оюутнуудын квотыг 90 орчим хувиар бууруулсан гэж үзэж байна. Үүний улмаас дэлхийн шилдэг их, дээд сургуулиудад тэнцсэн хүүхдүүдийн сургалтын төлбөрийг хэрхэн санхүүжүүлэх нь тодорхойгүй болж, суралцах эрхээ алдах, олон жилийн хөдөлмөр нь талаар өнгөрөх бодит эрсдэл үүсээд байгааг эцэг, эхчүүд хэлж байна.
Мөн Засгийн газраас 2026 оны зургадугаар сарын 10-нд квот болон төсвийг нэмэгдүүлэх асуудлаар 250 дугаар тогтоол баталж, шаардлагатай хөрөнгийг 2027 оны төсөвт тусгахаар болсон ч энэ нь 2026 оны намар сургалтын төлбөрөө төлөх шаардлагатай байгаа оюутнуудын асуудлыг шийдвэрлэхэд хангалтгүй гэж тэд үзэж байгаа юм.
Өөрөөр хэлбэл, 2027 оны төсөв батлагдахыг хүлээх хугацаанд оюутнууд гадаадын их, дээд сургуулийн элсэлтээ баталгаажуулах, сургалтын төлбөрөө төлөх хугацаагаа алдах эрсдэлтэй байна.
Иймээс суралцагчдын төлөөлөл, эцэг эхчүүд Ерөнхий сайд Н.Учралд хандан хяналтын нөөцөд бүртгэгдсэн 60 суралцагчийн санхүүжилтийг Засгийн газрын нөөц хөрөнгө болон бусад боломжит эх үүсвэрээс шийдвэрлэх тодорхой шийдвэрийг наймдугаар сарын 15-ны дотор гаргахыг шаарджээ.
Түүнчлэн 2027 оны улсын төсөв батлагдах хүртэл оюутнуудын суралцах эрхийг алдуулахгүй байх зорилгоор түр санхүүжилт олгох, эсвэл гадаадын их, дээд сургуулиудад хүлээн зөвшөөрөгдөх “Төрийн баталгааны бичиг” олгож, намрын улирлын сургалтын төлбөрийг дараа нь нөхөн санхүүжүүлэх зохицуулалт хийхийг хүссэн байна.
Мөн шаардлагатай 6.8 тэрбум төгрөгийг 2027 оны улсын төсөвт бүрэн тусгаж, есдүгээр сарын 1-ний дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг шаардлагадаа тусгажээ.
Эцэг, эхийн төлөөлөл “Энэ бол тэтгэлэг биш, эргэн төлөгдөх зээл. Бид улсаас амьжиргааны зардлаа даалгах гээгүй. Энэ бол эргэн төлөх нөхцөлтэй зээл. Хүүхдүүд маань 11 дүгээр ангидаа олон улсын шалгалтын оноогоо авчихсан. Энэ оноо хоёр жилийн хугацаатай байдаг учраас цаг хугацаа алдаж болохгүй. Улс хүүхдүүдийг дэлхийн топ сургуульд тэнцээд төлбөрийн боломжтой гэчихээд, тэнцэхээр нь квотыг 10 болгож цөөлж, тодорхойгүй байдалд оруулж байна. Бид шийдвэр гарах хүртэл Төрийн ордны гадаа суултаа үргэлжлүүлнэ” хэмээн байр сууриа илэрхийлэв.
Б.ОЮУН-ЭРДЭНЭ
3,595.72



















































Зочин 2026-08-10 192.82.92.42
Монголд сургуульд сурвал тэтгэлэг олгодог болох! Одоо наад гадаадын их сургуулиудыг тэтгэхээ болио!!!!
Мөнгө дууссаан 2026-08-10 202.126.88.82
Наад хэд чинь явлаа ч ирээд энд ирж тус болох нь цөөн бараг тэндээ үлддэг юм байналээ дээ
Нэргүй 2026-08-10 202.133.76.9
цөөрүүлэх нь зөв.
Нэргүй 2026-08-10 203.98.77.101
Урд нь боловсролын зээлийн сангаар сураад төгссөн нөхдүүдээс төлбөрөө бүрэн барагдуулж аваад наад хүүхдүүдийнхээ сургалтын зээлийг өгөөч
blx 2026-08-10 202.126.91.101
:
GUT 2026-08-10 202.126.91.101
562324
Нэргүй 2026-08-10 138.252.29.91
томчуудын хүүхдүүд нь одоо суралцах нас нь өнгөрөөд байгаа болохоор тоог нь цөөлөхөөс өөр яахав дээ… дараачийн хүүхдүүд нь томортол нь квотоо нэмэхгүй байхөө???
Өвгөн Балдан 2026-08-10 103.212.118.13
Боловсролын зээл бол мөнгө идэх л арга. Зээлийн 10 хувийг боловсролын яамны хэдэн түшмэл л цохино өөр юу ч биш. Боль наадахаа. Төрийн олигархиуд өөрсдөө мөнгөө гаргаад хүүхдээ өөд нь татвал татна биз. Хэдэн тэтгэврийн хөгшчүүлээ өөд нь татаж чадахгүй байж Боловсролын зээл мээл гэж төрийн мөнгийг хусахаа зогсоо. Хэний хүүхэд шилдэг их дээд сургуульд сураад төр түмэнд үр ашгаа өгч гийгүүлсэн юм. Удахгүй ард түмний хөдөлгөөн дээд оргилдоо хүрлээ, тэсэхээ байсан шүү.
Нэргүй 2026-08-10 122.201.31.91
Боловсролын бодлогоинь угаасаа дампуурцан,хийцгүйрсэн сайд л сууж байгаа шт.Хаяа цэцэрлэг гэж орилчоол өөр юу ч хийхгүй
Ubjtei gyilagchlyylax zorilgotoi zasbaruin Xylgaichid 2026-08-10 202.126.91.101
– ylcuun #;
cotcuin dhygam cyljeen gemteelee , 2026-08-10 202.126.91.101
NXdr
xylgaich net 2026-08-10 202.126.91.101
XARITSUULASHGUI
urcen gazartaa galzyyr 2026-08-10 202.126.91.101
Ubchtei gyilagchduiguig, ylam dabryylaad calgyi bolloo.
зочин 2026-08-10 43.228.131.177
хэний өмнөөс амьдараад байгаа юм бэ.хүүхдүүдиихээ өмнөөс хариуцлагаа үүрээд зээл энэ тэрээ аваад явуулаач
medegdel Nuucleluig oploxgyi shyy xylgaichaa. 2026-08-10 202.126.91.101
+gemteluin bolinic#; Xenui ner deer bnbe. xolildcon OC 12:00pm xyrtel urumdluu? Nuuclelee 6dabxar gadni OC?
mukr deeber Nyraaj 5-6 bolgoson, ailuin tsonx Xaaj BArJ
baigaa ni gadni Xylgaichyyd gyilagchlyylax zorilgotoi ,
xaasaigyi yugaach yugaa ch xolboj, shygam syljee gemteej tanxairch Nuuclel nyraaj baigas gadnui OCg
opmoor zailyylax xeregtei bna,Nuuclelee Nyraalgagcha.
+ emlegtei xolboj Ubvhlul uxcej,uurteigee adilxan bolgox geed baigaan bushy. emlegtei Ubchtei xyn Nuuclele ?
зочин 2026-08-10 202.21.120.62
Улсын нөөц сангаас сургалтын зардал гаргана гэдэг чинь утгагүй үг байна.Үгээ бодож ярих хэрэгтэй.Сургалтын зардалаар захиалгат улс төр хийхээ боль.
Нэргүй 2026-08-10 202.179.24.157
Guilgachinguud surdaggui yum
Нэргүй 2026-08-10 103.212.117.88
Эргүү гарууд төрийг мөнгө гээд хүний өмнөөс амьдраад байгаа юм уу? Наад тэр шилдэг 100 хэнд хэрэгтэй нь сурах хүсэлтэй бол өөрсдөө төлбөрөө төлөөд сур. Харин тэр нарийн мэргэжлийн доктор энэ тэрээ дэмжиж ШУ-наа хагжүүлэх хэрэгтэй. Төлбөрийн улс төлөөд ямар улсад хэрэг болдог ч биш тэр чигтээ гадаад юм дагаад алга болно нэг бол тэндээ үлдээд байгаа шүү. Тиймээс наад шилдэг 100 энэ тэрээ бүр мөсөн болиул.
Нэргүй 2026-08-10 66.181.186.194
Хэний өмнөөс амьдраад байгаа юм бэ сдаааа
Нэргүй 2026-08-10 43.242.242.59
Мөнгөгүй байхад улсын зардлаар гадаадад сургууль суралцулна гэж юу яриад байна вэ. Хүмүүс өөрсдөө зардлаа гаргаж их дээд сургуульд сурдаг биздээ. Бөөн арын хаалга. Больцгоо. Шударга байя. Ядуучууд нь мөнгөөрөө срдж харин авилгалчдын хүүхдүүд улсын мөнгөөр сурдаг байж таарахгүй