Нетаньяху Газын төлөвлөгөөг хүлээн зөвшөөрөхөөс татгалзав

Нетаньяху Газын төлөвлөгөөг хүлээн зөвшөөрөхөөс татгалзав

Нетаньяху Газын төлөвлөгөөг хүлээн зөвшөөрөхөөс татгалзав

Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын Газын зурваст энх тайван тогтоох 15 зүйл бүхий төлөвлөгөөг хүлээн зөвшөөрөхөөс татгалзжээ. Мөн Хамас бүлэглэл бүрэн зэвсгээ хураах хүртэл Израилийн цэргүүд Газын зурвасаас гарахгүй гэж мэдэгдлээ.

Нетаньяху Ням гаригт (2026.08.09) болсон засгийн газрын хуралдааны үеэр “Израиль 15 зүйл бүхий баримт бичгийг хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн мэдэгдсэн байна. Тэрбээр Хамасыг үнэхээр зэвсэггүй болгосон нь батлагдах хүртэл Израилийн арми Газын зурвасаас цэргээ татахгүй бөгөөд израиль цэрэг, иргэдэд учирч болзошгүй аюул заналыг таслан зогсоосоор байх болно гэжээ.

Трампын байгуулсан “Энх тайвны зөвлөл” өнгөрсөн сард Газын зурвас дахь Хамас болон бусад зэвсэгт бүлэглэлийг бүрэн зэвсэггүй болгох талаар тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдсэн.

Хамасын төлөөлөгч мөн өдөр тус бүлэглэл тохиролцоонд тууштай хэвээр байгаа бөгөөд 15 зүйл бүхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх асуудлаар “ноцтой, хариуцлагатай” хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ илэрхийлжээ. Мөн зуучлагч орнуудыг хэлэлцээг баталгаажуулах арга хэмжээ авахыг уриалсан байна.

Трампын Газын энх тайвны төлөвлөгөөнд Хамасыг зэвсэггүй болгох, Израилийн цэргийг Газын зурвасаас гаргах, тус бүс нутгийг сэргээн босгох, мөн төлөвлөгөөний хэрэгжилтийг хянах “Энх тайвны зөвлөл” байгуулах зэрэг асуудал багтжээ.

Төлөвлөгөөг хэрэгжүүлэх үүрэг бүхий АНУ-ын ахлах дипломатч Николай Младенов төлөвлөгөөг хэрэгжүүлэх үйл явцад боломж олгохыг Израильд уриалсан байна. Тэрбээр Хамасыг зэвсэггүй болгох бодит алхам хийж байгааг баталгаажуулах хүртэл Израиль цэргээ татах шаардлагагүй гэж мэдэгджээ.

НҮБ-ын мэдээлснээр, Газын дайн эхэлснээс хойш тус бүс нутгийн 1.9 сая орчим хүн буюу нийт хүн амын 90 хувь нь орон гэрээсээ дүрвээд байна.

 

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж