НЭМЭЛТ:
НИТХ-ын Ээлжит VIII хуралдаанаар “Сэлбэ ухаалаг хот” эдийн засгийн тусгай бүс байгуулахыг дэмжих тухай тогтоолын төслийг дэмжлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва " Сэлбэ дэд төвийг “Сэлбэ ухаалаг хот” болгож байгаа гол ач холбогдол нь юу вэ гэдгийг бас тайлбарлая. Энэ бол Улаанбаатар хотын төвийн бүсэд байгаа маш олон янданг цөөрүүлэх ач холбогдолтой төсөл юм. Ухаалаг хотын гол концепцийн нэг нь бизнесүүдийг хэрхэн дэмжих вэ гэдэг асуудал. Тийм учраас эдийн засгийн тусгай бүс болгох бүрэн боломжтой бүс бол Сэлбэ дэд төв.
Хуулиараа хөдөө аж ахуйн болон дэд бүтцийн технологийн тусгай бүсүүдийг байгуулах боломжтой. Сэлбэ дэд төв технологийн тусгай бүс болох бүрэн боломжтой юм. Эдийн засгийн тусгай бүсийн хүрээнд 40 га талбайд нийгмийн байгууламж, оффис, барилга, байгууламжууд баригдана. Үүнд нийтдээ 420 орчим бизнес үйл ажиллагаа явуулах боломжтой гэсэн тооцоо гарсан.
Ингээд эдийн засгийн тусгай бүс болсноороо бизнесүүд маань хэд хэдэн давуу эрх эдэлнэ. Нэгдүгээрт, үл хөдлөх хөрөнгийн албан татвараас чөлөөлөгдөнө. Хоёрдугаарт, нийслэл хотын албан татвараас чөлөөлөгдөнө. Гуравдугаарт, газрын төлбөрөөс чөлөөлөгдөнө. Мөн барилгын татвараас чөлөөлөгдөх, цахилгаан, дулаан, түрээсийн зардалд хөнгөлөлт эдлэх, банкны хөнгөлөлттэй зээл болон ЖДҮ-ийн зээлд хамрагдах боломжтой болно.
Мөн зөвшөөрөл авах хугацааг шуурхайлах зэрэг давуу талуудыг 420 бизнест шууд болон татварын, татварын бус хэлбэрээр олгох юм.
Тэгэхээр 8575 өрхийн орон сууцтай, 113 блок бүхий, 158 мянган га талбайд баригдаж байгаа энэ хотын төлөвлөлттэй бүсэд эдийн засаг хөгжих орчин бүрдсэнээр бидний яриад байдаг “20 минутын хот” бий болох боломж бүрдэнэ. Иргэд маань ажилдаа яваад, хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь хүргээд, нийгмийн болон төрийн үйлчилгээг нэг дороос аваад, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх барилга байгууламжтай, таатай нөхцөлд амьдрах боломж бүрдэх юм" гэлээ.
"НИЙСЛЭЛ БОНДЫН ХҮҮГИЙН АЛДАГДАЛД ОРООГҮЙ"

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ээлжит VIII хуралдаан өнөөдөр /2026.08.10/ үргэлжилж байна. Хуралдаанаар “Сэлбэ ухаалаг хот” эдийн засгийн тусгай бүс байгуулахыг дэмжих тухай асуудлыг хэлэлцэж байна.
Энэ үеэр Улаанбаатар хотын 7.75 хувийн хүүтэй, 500 сая ам.долларын гадаад бондын хөрөнгийн зарцуулалт болон Сэлбэ хорооллын бүтээн байгуулалттай холбоотой газар чөлөөлөлтийн ажлын явцын талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Мөнхбат мэдээлэл өглөө.
Тэрбээр, “Нийслэл 500 сая ам.долларын гадаад бонд гаргасан. Үүнээс 1.9 их наяд төгрөгийг Монгол Улсын зургаан банкинд байршуулсан. Үндсэндээ хугацаатайгаар байршуулж явсан. Одоогоор гурван банкинд байгаа.
Банкинд байршуулж байх хугацаан дахь хүүг бондын хүүгийн алдагдалд орохгүй байхаар хэлцэл хийж байршуулсан. Тиймээс одоогийн байдлаар бондын хүүгийн алдагдалд огт ороогүй.
Гүйцэтгэлийн хувьд 300 гаруй тэрбум төгрөг байгаа. Энэ оны долдугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр гарах, одоо хүлээгдэж байгаа гүйцэтгэлүүдээр нэлээд хэмжээний дүн гарна. Цаашлаад аравдугаар сард гүйцэтгэлийн графикаа гаргаад, тэр хугацаанд арилжааны банкуудтай хийсэн гэрээний хугацаа болон хүүгийн асуудал дээр ярилцаад явах боломжтой.
Өнөөдрийн байдлаар бид Голомт банк, Хаан банк, Худалдаа хөгжлийн банк гэсэн гурван банкинд үлдэгдэл буюу бондынхоо мөнгийг байршуулсан байгаа.
Газар чөлөөлөлтийн хувьд 158 мянган га талбайг чөлөөлөх ажил явж байгаа. Тодорхой хэмжээнд судалгаа хийгээд, үнэлүүлээд, иргэн, аж ахуйн нэгжтэй гэрээ хийгээд явж байгаа. Өнөөдрийн байдлаар газар чөлөөлөлтийн зардал үндсэндээ дуусах тал руугаа дөхсөн. Иймд төсвийн тодотголын төсөлд газар чөлөөлөлтийн зардлыг үргэлжлүүлэн тусгаж, газар чөлөөлөлтийн ажлаа хийхээр төлөвлөж байна” гэлээ
НИТХ-ын өнөөдрийн хуралдаанаар үргэлжлүүлэн нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2026-2027 оны халаалтын улиралд хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар танилцуулга хийх, ашиг орлогын хуваарилалт тогтоох болон нийслэлийн өмчтэй холбоотой зарим асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхээр төлөвлөж байна.
3,595.72






















































Нэргүй 2026-08-10 202.9.40.63
Хятадууд пиг чихнэ дээ. Тэгээд чөлөөлөгдөөд л, бүр амар
Нэргүй 2026-08-10 202.133.76.52
чөлөөлөгдөж байгаа бол зардлыг нь иргэд л хэд нугалж гаргана гэсэн үг энэ бол буян амалж байгаа хүний цаад үнэн шүү
Нэргүй 2026-08-10 202.9.40.160
баасны ацны чин хужааманжууд хужааманж үг хангах гж хужааманж үгээ бнга хэлхиймаа хангах гж шаагаад бгаад цаанаа хужаамаанжууд бдгийнмаа хужааманжууд баасаараа хангдийг чадхгүй байж бүрдүүлэх гэж хэлнээ.
Нэргүй 2026-08-10 202.9.40.160
золбн хулгай хужааманжуудын хүн ажлуул хиылгн гж юу бдгийн золбн хужааманжууд золбн хужаманж л бдг бхгүй юу. очж очж золбн хуэааманжууд шүү дээ.золбн хужааманжуудын тархи үнэн ядуу тиймдээ бийм баялгтхй орны ийм дэлхмы адг болгж бгаа юм хаха хужааманжуудын х****л мэдээд бдг бхгүй юу гяяяяххгяяяяхх.
Нэргүй 2026-08-10 202.9.40.160
снглд хулгай шааж бгаа уул уурхай ухж хулгай шааж бгаа хужааманж кмпнигэх хужааманжуудыг бүгдийн тасдн зогсоох хэргтэй яаасн их хужааманж хулгайгаар өлнтж хулгай шаадгийн муу бөөснүүд.