Хуучирсан мэдээ: 2010.03.21-нд нийтлэгдсэн

Гуравдугаар сарын 21

Гуравдугаар сарын 21-ний баярууд

Иран, Афганистан, Узбекистанд уламжлалт шинэ оны наурызын баяр болж байна. Энэ баярыг тэмдэглэдэг Азербайжанд түүнийг “новруз”, Киргизид “ноовруз” гэж нэрлэгдэг. Наурыз хавар өдөр шөнө тэнцэх өдөр таардаг ба 3000 мянган жилийн өмнө Хорасанд үүссэн уг баяр газар тариалангийн хөгжлийг даган Дорнын орнуудад тархжээ. Энэ өдөр тариачид хаврын тариалангаа эхэлдэг.

Намиби 1990 онд тусгаар тогтносон. Энэ өдөр хар Африкийн хамгийн сүүлчийн колонийн орон тусгаар тогтнолоо авчээ. Зөвлөлт Кубын дэмжлэгтэйгээр Анголад ийм шийдвэр гарчээ. Кубын арми 1975 оноос Анголад байлдаж, тус орны өмнөд хэсэгт нь УНИТА гэх бүлэглэлийн арми тулалдан Өмнөд Африкийн армиар дэмжүүлэн америкчууд тэдэнд туслаж байлаа. Намибийг чөлөөлөх хөдөлгөөнийнхан СВАПО  Анголад байрлаж байлаа. Зөвлөлт, Америк хоёр дайныг зогсооно гэж байсан ч  Зөвлөлтөд өөрчлөлт шинэчлэл гарсны дараа л дөрвөн талт хэлэлцээр хийн Намиби тусгаар тогтножээ. Хэлэлцээрээр Өмнөд Африк армиа Ангола, Намибиас, Куба армиа Анголаас татахаар болсон юм.

Дэлхийн яруу найргийн өдөр. 1999 оны ЮНЕСКО-гийн Ерөнхий конференцийн 30 дугаар чуулганаас Днлхийн яруу найргийн өдрийг (World Poetry Day) гуравдугаар сарын 21-нд тэмдэглэж байх шийдвэр гаргасан байна. Энэ баярыг анх ЮНЕСКО-гийн төв байр байдаг Парис хотноо тэмдэглэжээ.

1990 оноос Олон улсын хүүхэлдэйн театрын өдрийг тэмдэглэж буй, 1966 оноос Арьсны өнгөөр гадуурхахтай тэмцэх өдрийг тэмдэглэж ирлээ. Арабын Египет, Ливан, Иордан, Сири, Бахрейнд Эхийн баярыг бас тэмдэглэдэг.

Үйл явдал

630 он. Загалмайтнууд гол шүтээний нэг Персэд олзлуулан 14 жил байсан Христийг зовдолсон  амин гэх загалмайг  Византийн хаан I Ираклий Иерусалимд буцаан авчирчээ. Загалмайг авчирсныг тэмдэглэн энэ өдрийг “Бурханы загалмайн дээдлэл”  гэж нэрлэдэг. Уг өдөр хамба I Макарий загалмайг сүсэгтэн олонд дөрвөн зүгт харуулсан юм.

1666 он. 344 жилийн өмнө Канадад хүн амын тооллого хийжээ. Зөвхөн Францын Канадад интендант Талоны хийсэн  судалгаанд 3125 хүн бүртгэсэн байлаа. 1871 онд Канадын анхны бүх нийтийн  хүн амын тооллого болжээ. Энэ хооронд орон нутгийн тооллого олон удаа хийсэн байв. Мөн орон сууц гэрт байх зэр зэвсгийн бүртэлийг давхар хийж иржээ.

1685 он. Иоганн Себастьян Бах төржээ. Тэднийхэн удам дамжсан хөгжимчид байсан юм. Бахын эцэг, эх багад нь нас барсан учир түүнийг сүмийн органч хөгжимчин байсан том ах нь хүмүүжүүлсэн аж. Ах нь түүнд сонгодог хөгжмийн боловсрол өгчээ. Ах нь шүүгээндээ орчин цагийн моодны хөгжмийн зохиолчдын нота хадгалдагийг мэддэг тэрээр шөнө  сарны гэрэлд тэднийг нь хуулан авдаг байсан гэнэ. Том ах нь удалгүй түүний шөнийн аянг мэдээд түүнээс эхийг нь хуулбартай нь хураан авсан байлаа. Бага Бах хэрэв түүнд нотыг хуулуулахгүй бол тэднээс илүүтэй хөгжим бичихээр өөртөө амласан гэдэг. Тэрээр нас бартлаа 1000 гаруй бүтээл бичсэн ба амьд ахуйд нь зөвхөн ганцхан “Ертөнцийн эзэн миний хаан” гэсэн баярын кантата нь хэвлэгдсэн байв. Хөгшрөөд хараа муудаж хөгжмийг хүргэн нь бичдэг байжээ. Тэр хоёр ч удаа мэс засал хийлгэсэн хараа нь сайжирсангүй. 1750 оны долдугаар сарын 28-нд түүнд гэнэтхэн хараа орсон боловч тэр оройгоо хорвоогийн мөнх бусыг  үзүүлжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж