Иран улс Ормузын хоолойг бүрэн нээхийн өмнө АНУ зургаан нөхцөлийг биелүүлэх ёстой гэж мэдэгдлээ. Ираны Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөлийн нарийн бичгийн дарга Мохаммад Багер Золгадр Бямба гаригт (2026.08.08) мэдэгдэхдээ, АНУ “зан төлөвөө засах” хүртэл Ормузын хоолой хаалттай хэвээр байна гэжээ.
Түүний мэдэгдсэнээрАНУ-д дараах шаардлагыг тавьж байна. Тодруулбал:
- АНУ Ираны эсрэг заналхийлэл, дарамт болон тус улсын үндэсний, шашны үнэт зүйлсийг доромжлох үйлдлээ зогсоох;
- Иран болон Ливан, Палестин, Йемен, Ирак дахь холбоотнуудын эсрэг халдлагаа бүрэн зогсоох;
- АНУ-ын тэнгисийн цэргийн бүслэлтийг цуцалж, Ираны ойролцоох тэнгисийн болон агаарын цэргийн хүчээ татах;
- Ираны эсрэг явуулсан гэх хоёр дайны улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх;
- АНУ-ын хориг арга хэмжээг цуцлах;
- Ираны царцаасан хөрөнгийг ямар нэгэн нөхцөлгүйгээр суллах.
Ираны Исламын хувьсгалт гвардийн корпус мөн Ормузын хоолойг нээх эсэх нь дээрх шаардлагыг АНУ хүлээн зөвшөөрөхөөс хамаарна гэж мэдэгджээ.
Ормузын хоолой нь дэлхийн газрын тосны худалдааны хамгийн чухал усан замуудын нэг бөгөөд Персийн булангаас дэлхийн зах зээлд газрын тос тээвэрлэх гол гарц юм.
Ираны шинэ шаардлагууд нь өмнөх удаагийн хэлэлцэж байсан нөхцөлөөс илүү өргөн хүрээтэй байна. Тухайлбал, АНУ-ын цэрэг хүчээ татах, хоригийг цуцлах, Ираны царцаасан хөрөнгийг суллах зэрэг асуудлыг Ормузын хоолойг нээхтэй шууд холбон тавьжээ.
Харин АНУ-ын байр суурь өөр байна. АНУ-ын нэгэн албан тушаалтны мэдээлснээр, Ормузын хоолойгоор худалдааны хөлөг онгоцууд ямар нэгэн саадгүй зорчих боломж бүрдвэл Ираны боомтуудын бүслэлтийг цуцлах боломжтой аж.
Үүний зэрэгцээ Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкиан АНУ-тай тохиролцоонд хүрэхийг дэмжиж, “Одоо тохиролцоонд хүрэх хамгийн тохиромжтой үе” гэж мэдэгджээ. Тэрбээр Иран болон АНУ өмнөх тохиролцоог зөрчсөн гэх маргааныг шийдвэрлэхийн тулд цэргийн мөргөлдөөн үүсгэхийн оронд яриа хэлэлцээгээр шийдвэрлэх механизм бий болгох шаардлагатай байсан гэж хэлсэн байна.
Одоогоор Иран, АНУ-ын хооронд Оман улс зуучлагчаар ажиллан, хэлэлцээнд хүргэхийг зорьж байгаа бөгөөд Тегеран “дайн ч биш, энх тайван ч биш” өнөөгийн байдлаас гарахыг хүсэж байгаагаа илэрхийлжээ.
3,595.72






















































Нэргүй 2026-08-09 103.229.120.52
ИРАНЫ ДАЙН ЭХЭЛСЭНЭЭС ХОЙШХИ 5 САРЫН ХУГАЦААНД АНУ 100 ГАРУЙ ТЭРБУМ АМ.ДОЛЛАР ЗАРЦУУЛСАН ГЭНЭ ЭЭ. МОНГОЛЫН ДНБ-ИЙГ 3;4 ДАХИН НУГАЛСАН ИХ ХӨРӨНГӨ. ЯМАР ИХ МӨНГӨ ВЭ. АМЕРИК ДУНДААСАА МӨНГӨ ШААНА ГЭЖ БАЙХ УУ.
Нэргүй 2026-08-09 202.133.76.52
ялагч улс шаардлага тавьдаг Америк аргагүй жулдаж байна манай улсаас Сайханбилэгийн хулгайлсан мөнгөөр зэвсэглээд ч ялалт байгуулах боломжгүй болж
зочин 2026-08-09 103.57.94.137
АНУ бол хүчирхэг,том ,цөмийн зэвсэгт агуу гүрэн мөн, Харамсалтай нь үүндээ дэндүү эрдэж дэлхийн бүх улс орныг өөрийн мэдэлд оруулж, боол мэт ашиглахыг хичээж байна Дэлхийн бүх баялаг,түүний дотор нефт хийн нөөцөнд хяналтаа тогтоохыг оролдож байна, Үүний нэг илрэл нь Венесуэл Ираны эсрэг хэрэгжүүлсэн дайны ажиллагаа, Мэдээж хэн ч бусдын боол болохыг хүсэхгүй,Тусгаар тогтнол бүрэн бүтэн байдлаа хамгаалахыг л оролдоно, Үүний тулд бүр цөмийн зэвсэгтэй болох хандлага нэмэгдэхийг үгүйсгэх боломжгү
Нэргүй 2026-08-09 202.126.90.116
АНУ-ын оронд ОХУ-ыг, Венесуэль, Ираны оронд Украйныг тавиад үз дээ !
АНУ, Орос хоёр яааг адилхан түрэмгий
лэгч фашистууд мөн бгаа биз дээ !!!
Өвгөн 2026-08-09 103.212.116.134
Тэгээд тэр Орос , Америкийн аюулаас Хятадууд биднийг хамгаалаад байгаа юм уу..
Нэргүй 2026-08-09 202.126.88.205
АНУ байнга байлдаад чадахгүй нөөц нь дуусаж эдиын засаг нь унаж инфляци өсөж бгаа АНУ ганцаараа байлдаж барахгүйээ цэргээ оруулхаас хүртэл айгаад байгаа урд нь дандаа өөр улсын ард дайн хийлгээд ашиг олдог бсан энэ дайнд өөрсдөө орж маш их хохирол хүлээгээд бнаа шүү
Нэргүй 2026-08-09 66.181.178.26
Иран бас мундаг юм аа, гэвч хараад байхад Орос Хятад2- ын ятгалгаар шал дэмий өөртөө гал дуудчихлаа. АНУ яахав хэзээний дайнч чадал тэхээтэй гүрэн