Монгол Улсад 2026 оны эхний наймдугаар сарын байдлаар 568,989 гадаад жуулчин ирсэн байна. Энэ зун аялал жуулчлалын оргил үеэр шатахууны хомсдол үүссэн нь салбарын үйл ажиллагаанд хүндрэл учруулж байгааг салбарынхан хэлж байгаа юм. Хэрэв шатахууны хомсдол энэ хэвээр үргэлжилвэл аялал жуулчлалын салбар 1.2 их наяд төгрөгийн алдагдал хүлээнэ гэдэг тооцооллыг Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос хийжээ.
Өнгөрсөн онд аялал жуулчлалын салбар Монгол Улсын эдийн засагт хамгийн бага дүнгээр тооцвол 3.2 их наяд төгрөгийн орлого бүрдүүлсэн байна.
Энэ талаар Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны дэд ерөнхийлөгч Б.Дуламсүрэн мэдээлэл өгөхдөө "Аялал жуулчлалын салбарт 846 мянган жуулчин ирэхэд 70 орчим хувь нь ОХУ, БНХАУ, БНСУ, Япон улсаас ирдэг. Эдгээр жуулчид хамгийн бага дүнгээр валютын орлого оруулдаг вэ гэдгийг тооцож үзье. Нэг гадаад жуулчин 500 ам.доллар Монголд үлдээлээ гэж бодоход нэг их наядын валютын орлого үлдээж байна. Бодит амьдрал дээр жуулчин автомашин хөлсөлж аялахад л 500 ам.долларыг зарцуулна. Нэг хүнд ногдох зардлаа багасгахын тулд групп болж, аялал хийдэг онцлогтой зах зээл. Үлдсэн 30 хувийн жуулчид Австрали, АНУ зэрэг орнуудаас ирж байна. Холоос ирж байгаа жуулчид арай урт хугацаанд аялахаар зорьж ирдэг. Дунджаар 10 хоног аяллаа гэхэд нэг өдөрт 240 ам.доллар зарцуулж байна. Ингээд бодоод үзэхээр хамгийн багадаа 2.2 их наяд төгрөгийн орлого оруулж байна. Монгол Улсад нийтдээ 3.2 их наяд төгрөгийн орлого орж байна" Аялал жуулчлалын салбар өнгөрсөн жил ДНБ-ий 6-7 хувийг эзэлж байсан. Энэ орлого хэнд очдог вэ гэхээр тур оператор компани, музей, малчин гэр бүл, зочид буудал, ресторан, кофе шоп гээд бүх талуудад орлого болж, задарч очдог. Тэр утгаараа энэ салбарын цар хүрээ хязгааргүй өргөн байдаг. Аялал жуулчлалын салбар том дүнгээр улсад ямар их хөрөнгө оруулалт оруулж ирдэг вэ гэдгийг дутуу үнэлээд байгаа юм шиг санагддаг гэсэн юм.
3,595.72






















































Нэргүй 2026-08-09 202.9.40.160
тэр битий хэл ма мо гээд мал гэдг үгийг хитадууд нэрлж нэрлж өгсн тгээд мал мал гээд дормжлоод бдг бхүй юу хитадманжууд нэрлж өгсн үг нүүдлчдын амьдрлын хэрглээн хэрглдг амьтныг мал гж хитадууд нэрлж хитадманж үг.
Нэргүй 2026-08-09 66.181.181.229
emsiin xureelen casino barrih shaardlagatai bn.
aylal zyychlaliin nen xeregtseet buteegdexuuniig gargah xeregtei
Нэргүй 2026-08-09 202.9.40.160
одоо удхгүй мао зи ду муу ши ми зи пи мин зин гэж ш*** вий дээ
Нэргүй 2026-08-09 202.9.40.160
ерн брл яг энэ шиг их наяд гэдг үгийг хитадманжууд хэрнлээнд зохиогоод хэхглээнд оруулаад ирж бгаа биз дээ их гэдг нь хитад их гэсн үг наяд гэдг нь одоо бас юу гэсэ хитад үг юм бгаан ингээд лав хитадманжууд зохиогоод л бгаа вм.
Нэргүй 2026-08-09 202.9.40.160
хитад хэлнээс гарлта лормж утгтай үг яг
Нэргүй 2026-08-09 202.9.40.160
тэгээл бодлоо хитадманжууд яааж эзлсн бгааг.
Нэргүй 2026-08-09 202.9.40.160
тэр битий хэл ма мо гээд мал гэдг үгийг хитадууд нэрлж нэрлж өгсн тгээд мал мал гээд дормжлоод бдг бхүй юу хитадманжууд нэрлж өгсн үг нүүдлчдын амьдрлын амьтанг .